Засгийг унагах саналыг өнгөрсөн дөрвөн жилд олонтаа гарган тавьж ирсэн МАН-ынхан яг өөрсдийн нүүдлээрээ бол үр дүн үзэж амжаагүй гэхэд болно. Н.Алтанхуягийг МАН биш АН нь явуулсан гэдгийг тэртээ тэргүй хэн хүнгүй мэдэж буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас буулгая гэдэг дээр бүгд санал нийлсэн МАН-ыг Г.Уянга гишүүн өмөөрч ярьжээ.
Тэр хэлэхдээ “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тэр чуулган бол эрх баригчдад хатуу сануулга өгсөн. Яг үнэндээ, УИХ-ын олонхи нь Засгийн газрыг сайн ажиллаж байгаа гэж авч үлдээгүй. Ямар нэг барьцаагүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах санал УИХ-д давамгайлж байсан. Нөгөө талаас “Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ базсан. Тийм учраас энэ Засгийн газар барьцаатайгаар, ихээхэн хүнд нөхцөлд үлдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. МАН бол элдвээр хэлүүлж доромжлуулсан боловч хойч үедээ хэрэгтэй түүхэн шийдвэр гаргахад нөлөө бүхийн оролцоотой байсныг хэлье.” гэсэн байна.
Ер нь бол Г.Уянга гишүүний тухайд МАН-тай эвссэн гэгдэх болсон. Тиймээс ч энэ сонгуулиар МАН-тай сүжрэхээр шулуудсан гэх бор шувуу нисээд байгаа юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл (2)