Нийтлэлч Баабарын бичсэн нийтлэлтэй холбоотойгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Тэгвэл С.Эрдэнэ сайд энэхүү мэдээллийг өөрөө няцаав. Тэр хэлэхдээ “Намайг ямар ч хуулийн байгууллага шалгасан юм байхгүй. Би анх удаа л сонсож байна. Харин тэр Баабарын нийтлэлийн тухайд бичиж байгаа юмаа судалж бичих хэрэгтэй. Түүний бичсэн зүйлсийг ор үндэсгүй гэж хэлнэ. Нийгмийн халамжийн сангаас гардаг мөнгийг л даатгалын сантай хамааруулж бичсэн байна лээ” гэж байгаа юм.

За ямартай ч Баабарын “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” нэртэй нийтлэлд өгүүлснээр бол нийгмийн даатгалын ажилтнууд хууль бус зүйл нэлээд хийдэг байж болзошгүй гэх ойлголт олон нийтэд төрөөд байгаа. Юу гэхээр тэд өндөр настнуудын гэрээр явж тэднийг амралтад амраахыг хүсдэг. Амрахгүй бол нийгмийн даатгалын сангаас орж ирэх мөнгийг хувааж авах талаар санал тавьдаг тухай болон, анхаарал татсан бусад асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн салбарын сайдыг нь тэдгээр асуудлуудтай холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан билээ.
Юутай ч Баабар болоод С.Эрдэнэ нар энэ мэтээр он дамнан шөргөөцөлдөж байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна