Г.Уянга & Ч.Сайханбилэг
2016/01/29

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг Г.Уянга нарын 19 хүн санаачилсан нь сүүлийн өдрүүдийн анхаарал татсан сэдэв байсан. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор  уг асуудлыг хэлэлцээд,  19 гишүүний 10 нь  Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй. Тиймээс тус хорооноос гаргасан шийдвэрийг УИХ хэлэлцсэн юм. Тэгээд ямар ч байсан Ч.Сайханбилэгийг сонгууль хүртэл Ерөнхий сайдаар ажилласан хэвээрээ байг гээд үлдээлээ. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ Г.Уянга нар Оюутолгойтой холбон тайлбарлаж ирсэн. Харин Ерөнхий сайд хэлэхдээ “Цаг хугацаа Оюутолгойн гэрээг харуулна. Одоо улс төр болоод янз бүрийн юм яриад байгаа юм. Бид нар энэ шийдвэрийг тухайн үе болгон Засгийн газар хэлэлцээд явсан. Энэ зүйл дээр улс төржихөө больё” гэж байв.

Өөрийн байр сууриасаа ухрахгүй хэмээж буй Г.Уянга гишүүн хэлэхдээ “Таныг Ерөнхий сайд болоход эсэргүүцэж санал өгсөн хоёр хүний нэг би.  Хөрөнгө оруулалтын гэрээ бодитой баримт бичиг.  Зургаан тэрбум долларыг хүн зүгээр өгчхөөд өөрөө зурган сая доллар хүнээс гуйгаад явж байна. Оюутолгойн гэрээг байгуулахгүй бол, Гацууртын ордыг явуулахгүй бол, өр тавихгүй бол Монголын Улсын эдийн засаг сөхрөх гээд байна уу.  Бээлий, каск хийдэг хүний бизнесийн ашгийг Монголын ашиг гэж битгий яриад бай.  Оюутолгой руу Эрдэнэт шиг бараа шахах л гэж байгаа ш тээ.  Та нарын ойр дотны хүмүүс л бараагаа шахах гэж байгаа шүү дээ.” гэсэн бол Ерөнхий сайд хариуд нь “Хариултаас битгий айж бай, Г.Уянга гишүүн ээ. Та дандаа улс төр хийдэг болохоор би тохирсон хариултыг өгдөг юм байна. Та компанийн засаглалын талаар үнэхээр юу ч олголтгүй юм байна. Оюутолгой руу бараа шахаж болдоггүй юм. Төрийн өмчийн компаниас шал өөр засаглал тэнд явж байгаа. Тэнд ашгийн төлөө явдаг  юм. Энэ төсөл хөдлөхгүй юм уу. Энэ төслөөс Монголын эдийн засаг ашгаа хүртэнэ ээ. Хөрөнгө оруулж байгаа зургаан тэрбум долларын асуудал өнөөдрийн төсвийн алдагдлын зургаан сая доллар хоёр тэмээ ямаа хоёр шиг өөр зүйл. Төсвийг бид алдагдалтай баталж байгаа учраас гаднаас бид доллар олж ирье гэж яваад байгаа юм бэ.  Улс төрийнхөө үнэ цэнийг багасгая аа. Энэ улс төрөөс чинь болоод Засгийн газрын бондын зээлийн хүү өндөр болоод байна. Үүний өртгийг ард түмэн төлнө. Уянгаа гишүүн та өөрөө төлөхгүй шүү дээ” гэж байв.

За мэдээж Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай  холбоотойгоор бусад гишүүд бүгд л байр сууриа илэрхийлсэн. Г.Уянга гишүүний тухайд анх санаачлагч нь учраас энд тодотгон хүргэв.

Эх сурвалж: www.grandnews.mn

М.Мөнхжин

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин