Удахгүй улирах энэ парламентын хамгийн сахилгагүй гишүүн гэгдэх тодотголыг авсан М.Зоригт Зам, тээврийн сайд болсноосоо хойш харин овоо төлөв зүйлсийг хэлж ярих болсон. Тэрнээс өмнө жил гаруйн хугацаанд бол ч нийгмийн сүлжээгээр гоо сайхныг магтан дуулагч аятай л аягласан гэхэд болно доо. Сүүлдээ бүр эротик гишүүн гэгдээд байсан билээ. Бүхэл бүтэн хууль тогтоох дээд байгууллагад суугаа төрийн түшээ хүн тиймэрхүү хэт задгай байгаа нь нийгэмд тун буруу үлгэр дууриаллыг дагуулж байна гэж шүүмжлэгсэд ч цөөнгүй байсан даа.
Тэгвэл М.Зоригт гишүүн 2012 оны сонгуулиар гарч ирснийхээ дараа бол одоогийнхоос хавьгүй даруухан байсан юм билээ. Даруухан байсан гэдгийг нь өөрийнх нь яриа гэрчилнэ. Учир нь тэрбээр “Улс төрч болно гэдэг олны нүдэн дээр амьдрах замыг сонгож байна гэсэн үг. Хөрөнгө орлогоос авахуулаад хувийн амьдрал нийтэд ил тод болно. Энэ утгаараа улс төрч байна гэдэг тийм амар зүйл биш. Миний алхаа, гишгээ, хөдөлгөөн бүрийг иргэд мэдэж байгаа. Тухайлбал, би твиттер, фэйсбүүкээр дамжуулж хаана юу хийж яваагаа байнга мэдээлж байдаг. Бүр чуулгандаа сууж байгаа эсэх нь телевизээр шууд харагдчихаж байгаа шүү дээ. Сонгогчид бүү хэл ээж маань хүртэл намайг ширээнээсээ босоод явангуут утасдаад “Хаашаа гарах гэж байна. Буцаад суу” гэж байсан удаа бий. Ингэж нэгэнт улс төрийн амьдралыг сонгосон хүн өөрийн эрхгүй иргэдийнхээ хяналтад ордог. Мэдээж өөр бодол өвөртөлж гарч ирсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг хаах олон хуулиуд бий гэдгийг санах хэрэгтэй.” хэмээн сүрхий тод дуугаар хэлж ярьж байсан байх юм. Сонирхолтой нь ийм төлөв зүйлийг хэлж суусан түшээ маань чухам юу нь хатгасан болоод “эротик” гэх хочтой болтлоо задгайрсан юм бол доо...
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл (5)