Яах аргагүй сонгууль хаяанд иржээ. Өнгөрсөн жилүүдэд чимээгүй байсан экс гишүүдийн нэг Ш.Сайхансамбуу дуугараад эхэлсэн байна. Түүнийг бие даан нэр дэвших гэж байгаа гэх мэдээлэл саявтар гарсан байсан. Тэгвэл тэр өөрөө хэлэхдээ “УИХ-аас баталсан Сонгуулийн хуулиар бие даагч “машиндуулах” юм билээ. Хар машинаас сугарч гарч чадахгүй. Тиймээс бие даагч нараас эхнээсээ нам бараадаж байна... Бие даагчийг дугуйллаа гэхэд давхар нам дугуйлаагүй бол саналын хуудсыг нь хүчингүй болгоно л гэнэ. Ганц бие даагч хоёр намын хавчлагад орох юм билээ. Сурталчилгааны хугацаа нь 17 хоног гэсэн үү. Шинэ хүн бол танигдаж ч амжихгүй санал авах өдөртэй тулна. Нэг ийм үг байдаг шүү дээ, “1990 оноос өмнө чонын аманд давхиж явсан, 1990 оноос хойш хоёр барын аманд орж сэгсрүүлээд тамирдчихлаа” гэж...
Ядахдаа ард түмэн 2 хуваагдчихсан. 1990 оноос өмнө нэг намын дарангуйлалд байсан бол түүнээс хойш хоёр намын дарангуйлалд орж ард түмнээ хоёр хуваачихлаа. Дотроо үзээд л байдаг. Телевизээр харахаар хоёр намын нөхөд жигтэйхэн улстөр хийгээд хэрэлдээд үнэмшилтэй жүжиг тоглоод л байдаг, цаагуураа анд найз худ ураг, түрийвч нэг. Хуулиа батлахдаа эрх ашгаа нэгтгээд байдаг байхгүй юу.” гэхчлэн ярьсан байна. Гэхдээ тэрбээр МАН-даа сэтгэл дундуур байгаа аж. Ямартаа л намаа сөрөг хүчин байж чадаагүй. Сөргөх нь битгий хэл Засгийн газарт орж, 8 сар яваад эцэст нь хөөгдөж шившиг болоо биз дээ хэмээн бухимдангуй хэлсэн байх юм.
Эх сурвалж: grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл (2)