МУ-ын хөдөлмөрийн баатар, АЖБ.ЗАНГАД:Ховд нутгийн олон ястаны дундаас өөрийнхөө тэр өвөрмөц дуу хөгжмийг балчир бага наснаасаа сэтгэлдээ тээж ирсэн, тэрийг ч чагнаж хүмүүжиж ирсэн, сайхан дуулна байгалиас энэ хүүд бурхан хоолой заяасан.

Зууны манлай дуурийн дуучин, МУАЖ Х.УРТНАСАН: Гомбо-Очирийн дуулалт Гомбо-Очирийн жүжигчний байдал, ер нь тенор хоолойнд бол өөрийнхөө хичээл зүтгэлийг зуухувь гаргаж байгаа дуучин гэж боддог. Би уран бүтээлээс нь таашаал авч явдаг дуучны нэг бол Гомбо-Очир байгаа юм.
Төрийн хошой шагналт, МУАЖ, хөгжмийн зохиолчН.ЖАНЦАННОРОВ: Дуучин Гомбо-Очирын хоолой хүчтэй, хоолойгоо жолоодох ухаан сайтай, хоолойгоо хүнд илэрхийлэх сэтгэлийн илэрхийлэл сайтай. Гомбо-Очирын урын сан их баяжсан гэж боддог. Монголын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдээр ч баяжсан, дэлхийн шилдэг дууриудын бүтээлүүдээр ч баяжсан.

Тийм ээ,Түүний өвөрмөц цээл хоолойгоор хайр сэтгэл, эх орон, эжий аав, дэлхийн сонгодог дүрүүд тэр үдэш тайзнаа эгшиглэнэ. Энэ бол ӨВӨРМӨЦ сонгодогтоглолт.
ДБЭТ-ын Гоцлол дуучин Бямбажавын ГОМБО-ОЧИР
ӨВӨРМӨЦ тоглолтонд морилон ирэхийн урьж байна.
Тоглолт 2016.02.05 Соёлын төв өргөөнд
Сэтгэгдэл (2)