Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Их өрийг тэглүүлсэн гавьяатай гэх тодотгол дагаад 13 жил болж буй. Тэгвэл Их өр арай ч бүрэн тэглэгдчихээгүй байсныг Оросын Төрийн Думаас гарсан шийдвэр баталгаажуулаад байна. Юу гэхээр Монгол Улс ОХУ-д 174.2 сая ам.долларын өртэйгөөс 97 хувийг нь чөлөөлөх шийдвэрийг тус улсын Думын гишүүд дэмжээд байгаа юм.

Тэгснээр манай улс 3.8 сая ам.долларыг, монгол төгрөгөөр 7.8 тэрбум төгрөгийг 30 хоногийн дотор төлөх ёстой болоод байна. Заасан хугацаанд нь төлөхгүй байж болохгүй гэнэ. Тэгэхээр Их өрийн үлдэгдэл 50 сая ам.долларыг Фрийдландаас авч төлөөд, оронд нь Оюутолгойн ашиглалтын лицензийг өгсөн гэгддэг тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Энхбаяр одоо юу хэлэх нь сонин. Тиймээс чухам юу болж өнгөрснийг нь түүнээс асуухад гэмгүй. Эдийн засаг хүнд байгаа ийм үед Оросууд биднээс авах өрийнхөө дийлэнхээс татгалзсан нь чимэгтэй мэдээ ч, тэглэж алга болгосон гэгдээд байсан өрөөс бүхэл бүтэн 174.2 сая төгрөг төлөгдөөгүй байж шүү дээ.
Эх сурвалж: grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна