М.Батгэрэл: Хакухог япон хүнтэй суусан гэж харамладагт нь баярладаг
2015/12/30

Хакухогийн хясаанд нуусан сувд хэмээн түүнийг тодотгодог нь хоосон үг биш. Гоо үзэсгэлэнтэй, өндөр боловсролтой, ганц бие хатагтай М.Батгэрэл дүүгийнхээ арын албыг хариуцдаг. Өөрөө бол миний арын алба хариуцах гэж юу байхав, зүрх сэтгэлийн хувьд л дүүдээ өмөг түшиг болдог байж болох юм хэмээн даруухан хэлнэ лээ. Гэтэл зүрх сэтгэлийн хэрэгцээнээс илүү хэрэглээ, сэтгэлийн хүчээс хэтийдэж гарах хүч гэж байдаг гэж үү? Чухам эгчийгээ дэргэд нь очсноос хойш Хакухо тасралтгүй найман удаа түрүүлсэн гэдэг юм билээ. Үүнээс илүү үзүүлэлт гэж ч юу байхав. Магад Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд омогт Тайхогийн олон жил ноёрхсон рекордыг эвдсэн нь М.Батгэрэл хатагтайн сэтгэлийн энергитэй тодорхой хэмжээгээр холбоотой юм байна гэж би хувьдаа дүгнэсэн. Дархан аваргын гурав дахь охин болж мэндэлсэн түүнийг багад Мөөеө аварга, Батгэрэл хамгийн азтай нь гэж хэлдэг байж.

Аавын үг, аваргын тодорхойлолт шүншигтэй байж. Зуун дамжсан хоёр их хүчтний гал голомтыг чимэх хувь тавилан түүнийх байж. Их сургуулиа дүүргэж, Лондонд үргэлжлүүлэн сурч, дараа нь арлын Японд суурьшсан тэрээр цагтаа загварын тайзнаа алхаж, миссийн тэмцээнд оролцох урилга хүртэл авч байсан. Гэвч түүний явах замнал өөр зүгт чиглэсэн нь гэр бүлийнх нь үнэт зүйлтэй холбоотой. Угаас монгол бөхийн том ген, онцгой үзэгдэл Мөөеө аварга хүчтний хувиар л ард олонд танигдаж, хайрлагдсан нь болохоос удам судар хөөвөл язгууртан угшилтай, бичиг эрдмийн улс. Тиймдээ ч шогийн мэдрэмж нь тэгтлээ хөгжсөн байж л дээ. Үүнийг дагасан бодь сэтгэл, даруу зан, эгэл хэв маяг байлгүй л яахав. Ингээд олныг үл нуршин хатагтай М.Батгэрэлээс дүүгийнх нь Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, наадмын үеэр авсан

Японы сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, наадам төрөлх Төв аймагт болсон. Хакухогийн гэргий хүүхдүүд, хадмууд, япончууд гээд гадаад талаасаа өргөн, том бүрэлдэхүүнтэй наадам боллоо. Наадам хийх нь хэний санаа байсан бэ?

Олны буян оломгүй далай гэгчээр наадам сайхан болсон. Хоёр зууны аав, хүү аварга, баатрууд төрлөө гэж монгол түмнээрээ баярлаж бахархсан. Талархал хүндэтгэлийн баяр наадам маань ард түмний хүсэл байсан юм. Ирсэн зочиддоо,эрхэм нөхөддөө бүгдэд нь баярлалаа. Хичээл зүтгэл гарган ажилласан G entertainment болон Ганболд ахдаа, Төв аймаг, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн Эрдэнэсант сум, нийт Монголчууддаа,аав ээж ах дүү, хамаатан садан, мөн Шангри-Лагийн хамт олондоо баярлалаа. Хоёр зуун дамжсан гэж хэлж байгаа боловч сумогийн 1300 жилийн түүхэнд хэн ч эвдээгүй рекордыг эвдсэн, магадгүй, цаашлаад хэр их хугацаагаар үргэлжлэхийг хэн ч таашгүй. Тиймээс ялангуяа япончууд маш их анхаарал тавьсан. Японоос баяр наадамд оролцохоор 140 гаруй хүн ирсэн.

Дүү чинь Монголын төдийгүй олон улсын хэмжээний од, хүндлэл хүлээсэн аварга. Домогт их аварга Тайхогийн 32 удаа Эзэн хааны цом хүртсэн рекордыг гучин насандаа эвдсэн гээд домогт аваргуудын нэг боллоо. Харин аав ээж, ах эгчийнхээ хувьд, таны хувьд жишээ нь түүний ямар чанарыг хүндэтгэн хайрлаж үздэг вэ?

Бид жирийн л гэр бүл, онцолж ялгараад байх юмгүй. Гэхдээ аваргын охин, аваргын эгч болж төрж, өсчээ. Энэ бол ховор хувь заяа гэж боддог. Хакухо их гүйцэтгэл сайтай хүүхэд байсан юм. Нэг юм хийсэн л бол заавал дуусгадаг, тэгэхдээ бүр төгс хийж байж санаа нь амарна. Чадахгүй бол чадахын төлөө хичээдэг. Зан аашийн хувьд их зөөлөн хүн. Япончууд хүртэл, Хакухо их зөөлөн, хэнийгээ дуурайсан юм бол, аав нь мундаг хүчтэй хүн, ээж нь эмч гэх мэтээр ярьцгаана. Ер нь тэр зөөлөн зангаараа бусдад хайрлагддаг.

Та хэдийнээс Хакухогийн арын албыг хариуцах болсон бэ? Таныг дүүгийнхээ дэргэд очсноос хойш Хакухо тасралтгүй 8 удаа түрүүлсэн гэдэг юм билээ, тэгэхээр ганцаардах сэтгэлийг нь магад та дүүргэж, сэтгэлзүйн хувьд их хүч өгдөг байх?

Японд очоод 5 жил болж байна. Өмнө нь Лондонд бас 4 жил гаран  болсон юм. Ганцаардал гэх нь хаашаа юм, ямартай ч монгол хоолоо санах нь бүх монгол сумочдод байдаг зовлон. Тиймээс бүгд л ах дүүсээ араасаа татдаг. Би эгчийн хувиар л тусална уу гэхээс арын албыг нь даадаг гэж болохгүй. Маш олон менежер, туслахууд, багш нар нь арын ажлыг нь амжуулдаг. Тэдний ажилд би оролцоод байдаггүй.

Бид тусдаа амьдардаг. Манай гэр дэвжээтэй нь ойрхон учраас хааяа барилдаж ирчихээд эгч нэг сайхан хоол хийчих гэх юм уу нэг сайхан унтаад авъя гэнэ. Иймэрхүү сэтгэлийн харилцаа дүүд минь дэм болдгийг үгүйсгэх аргагүй. Бусдаар туслахууд нь байна, эхнэр нь ч сайхан хоол хийдэг. Бууз, хуушуур, ногоотой шөл гээд сайхан монгол хоол хийнэ. Монголчуудын ах дүүсэг, бүлсэг халуун харилцаа хаана ч онцгой байдаг зүйл л дээ. Очсоноос хойш  түрүүлээд байгаа нь мэдээж надад сайхан санагддаг.

Анх Японд хөл тавьсан сэтгэгдлээсээ хуваалцаач? Тэр үеийг бодвол одоо Японд төрж өссөн юм шиг ээнэгшин дассан байх. Япон орон танд юу мэдрүүлдэг вэ?

-Тэд суурин иргэншилтэй, бид нүүдэлчин соёлтой. Асар их ялгаа байдаг гэсэн үг. Япончуудаас сурах юм бидэнд их бий. Тэд асар өндөр хариуцлагатай, ажлыг үнэн сэтгэлээсээ, бүр төгс хийдэг хүмүүс. Ажлыг зуун хувь хийсэн шиг хийдэг.  Би энэ компанид 18-хан жил ажиллаж байгаа, би залуу ажилтан гэж л ярина шүү дээ. Манай компанийн ажил сайн байвал миний амьдрал сайн байна гэж үздэг тийм л хүмүүс. Япон орон надад хувь хүний үүрэг хариуцлага улс эх оронд ямар их ач тус хөгжил авчирч байгааг алхам тутамд минь ойлгуулж өгдөг.

Энэ дээр нэмээд хэлэхэд бяцхан дүүг минь Япон улсад очиход гар тосон хүлээж авч, хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн Мияагино дэвжээнийхэн, Ояаката багшдаа үргэлж талархаж явдаг. Мөн Эзэн хааны хайр ивээлээр дүү минь ийм сайхан явж байгааг бас дурдахгүй өнгөрч болохгүй. 

Хакухогийн амьдрал зөвхөн өөрийнх нь биш олон түмний төлөөх амьдрал. Тэр хэрээр хүндлэл ч их хүлээдэг гэдэг. Сумогийн рекорд тогтоосон байтугай зүгээр нэг амжилт гаргасан сумочийн амьдрал, ар гэрийн хэрэгцээг пүүс, компаниуд дааж хариуцаад авчихдаг гэнэ лээ. Тэгээд бодохоор Хакухо дэлхийн бараг хамгийн баян тэрбумтан юм гэж үзэх хүмүүс олон. Та ямар хариулт өгөх вэ?

Наадах чинь ёстой түгээмэл ойлголт шүү. Би нэг л зүйл хэлмээр байна. За яахав ээ, аварга болдог юм байж. Яаж аварга болсон юм гэдэг талаар хүмүүс ер боддоггүй юм шиг ээ. Нөгөө арван таван нас хүртлээ аав ээжийнхээ дунд унтдаг байсан хүү хэл ус ч мэдэхгүй Японд очоод15 жилийн дараа рекорд эвдсэн аварга боллоо. Энэ 15 жилд туулсан амьдрал, дуслуулсан хөлс, нулимс, цус юу байж вэ. Яаж ийм юмны ард гарч аварга болж чадав аа, миний дүү, үнэхээр мундаг юм гэж л би боддог.

Япончууд хүний ухамсарт амьдрал 20 наснаас эхэлдэг гэж үздэг. Гэтэл миний дүүгийн ухамсарт амьдрал 15 наснаас нь эхэлсэн. Хэл усгүй жаахан хүү сумогийн хатуу дэг жаяг, хүнд бэлтгэл сургуулилтан дунд буусан байдаг. Эгч ээ, би өдөрт гурав уйлдаг байсан ш дээ гэдэг юм. Өглөө үүрээр босоод бэлтгэл эхэлнэ, дэвжээний том ах бөхчүүдээ дийлэхгүй зодуулж нэг уйлна, бэлтгэл дууссаны дараа ах нар нь энэ бүхэн чиний л төлөө байсан юм шүү гээд мөрөн дээр алгадахаар уярчнэг уйлна. Орой унтахын өмнө Монголын зүг рүү харан, ээжийнхээ үсний үнэрийг санаж нэг уйлдаг байсан гэдэг юм. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөртөө зорилго тавин, түүндээ хүрэхийн тулд асар их хөдөлмөрлөж, бие болоод оюун ухаанаа дайчлан энэ амжилтанд хүрсэн. Би аваргын хүү, аварга л байх ёстой гэсэн бодол дүүд минь байсан байх. Би одоо ч гэсэн бэлтгэл дээр нь очиж хардаг, хөлс нь цувчихсан, ямар их хүнд дасгал хийдэг гээч. Аварга боллоо гээд бэлтгэл хийхгүй байна гэж байхгүй. Энэ хүн бол ажлаа сайн хийж байгаа, сумод үнэн сэтгэлээ зориулсан бөх хүн. Бөхчүүд болон дэвжээ, багш нарыг нь хувь хүмүүс болон пүүс компаниуд ивээн тэтгэж, он удаан жилээр хөгжөөн дэмждэг. Энэ нь Японы зан заншилтай холбоотой.

Дүү маань сумог хөгжүүлэхийн тулд жил бүр өөрийнхөө зардлаар “Hakuho Cup” хүүхдийн сумогийн тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. Энд Монголоос гадна Эстони, Болгар, Хятад, Өвөрмонгол, Америк, Солонгос мэдээж Японоос хүүхдүүд оролцож, олон улсын хэмжээнийх болж байна. Тэмцээн нь “Юмэ” гэсэн уриатай, энэ нь мөрөөдөл гэсэн утгатай үг. Хүүхэд болгон өөрийн гэсэн мөрөөдөлтэй, зорилготой байж, түүндээ хүрэхийн тулд хичээвэл юунд ч хүрч болохыг ойлгуулах нь Хакухогийн мөрөөдөл. Хакухогийн бас нэг мөрөөдөл нь 2020 онд Японд болох Олимпийн наадамд Аваргын ёслолоо хийх.

Гэр бүлдээ цаг бараг зарцуулж чаддаггүй байх нь?

Гэр бүлийн өдөр гээд цаг гаргадаг юм аа /инээв/. Бүх хөтөлбөр нь хоёр сарын өмнө гарчихдаг. Тэр хөтөлбөрийн дагуу маш завгүй  ажиллаж амьдардаг. Би ч 2 сар уулзахгүй тохиолдол байдаг.

Та дүүгээ их зөөлөн хүн гэсэн. Гэтэл спортын дэвжээ бол хатуу. Ялангуяа сумогийн ертөнц хатуу дэг жаяг, хүнд бэлтгэл сургуулилттай гэж таны ярианаас ойлгогдож байна. Тийм зөөлөн хүн ийм хатуу ертөнцөд амжилт гаргана гэдэг сонин шүү, тийм ээ?

Сумо бол үнэхээр хатуу дэвжээ. Дэвжээн дээр гараад хэдхэн минутанд нэгийгээ унагадаг спорт юм шиг харагдавч хүний жинхэнэ үнэн хүч, үнэн ёс суртахууныг сорьдог ертөнц. Японы эртний соёл, зан заншил бүгд бушидотой холбоотой. Бушидо нь мянга гаруй жилийн түүхтэй самурай нарын аж төрөх ухаан, ёс зүй, хүнлэг сэтгэлийн цогц гэж тайлбарлаж болно. Самурай гэдэг нь Японы язгууртнуудын дайчин угсаа. Одооч гэсэн өвөг дээдэс нь самурай байсан гэвэл онцгой хүндэтгэлтэй хүлээж авдаг.

Үндсэн философи нь өндөр ёс суртахуунтай, урваж шарвах сэтгэлгүй, амалсан бол түүндээ заавал хүрэх ёстой дайчин эрсийн сургааль гэх үү дээ.Сумод энэ бушидогийн ёс нэвт шувт шингэснээр барахгүй бушидогийн ёсоор амьдардаг гэж болно. Үс засах, бүс зүүх, дэвжээн дээрээ давс цацах зэрэг нь бүгд утга учиртай. Үнэнч шударгаар барилдаж, үнэн хүчийг үзье гэдэг үндсэн зарчимтай. Хэдий хүчтэй ч ёс суртахууны хувьд доголдолтой бол амжилт, алдар нэрд хүрэх нь бас эргэлзээтэй.

Сумо бөх болно гэдэг бол ялангуяа ёкозуна цолтон болно гэдэг нь дээрх Японы өнө  эртний ёс журмыг бие сэтгэлдээ бүрэн шингээж, өөрийнх болгохыг шаарддаг. Миний дүү гадаад бөхчүүдээс илүүтэйгээр, тэр бүү хэл япон бөхчүүдээс ч илүүтэйгээр энэхүү ёс журмыг ягштал биелүүлж, сумо бөхөөр дамжуулан Японы соёл, зан заншлыг хамгаалан авч явах гэдэг утгаараа ч үүргээ маш сайн биелүүлдэг юм.

Ингэхэд тантай илүү ойр дотно танилцъя.Таныг Мөөеө аваргын охин, Хакухогийн хамаг ар талыг хариуцдаг, Японы дээдсийн хүрээлэлд, дээдсийн зиндаанд амьдардаг гэхээс илүү мэдээлэл бидэнд байдаггүй.

Бид ах дүү тавуулаа. Дээрээ ах эгч хоёртой, доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Аав маань, Батгэрэл хамгийн азтай нь, ахтай бол ахтай, эгчтэй бол эгчтэй, эмэгтэй, эрэгтэй дүүтэй гэдэг, би ч аавынхаа энэ үгэнд их дуртай байж билээ.  Бага нас Дөчин мянгатад өнгөрсөн, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Оюутан байхдаа охиноо төрүүлсэн. Сургуулиа дүүргэчихээд Лондонд очиж дөрвөн жил хагас сурч, амьдарсан. Эргэж ирээд дүүдээ хань болохоор Япон явсан. Товчхондоо ийм намтартай.

Японд очоод нэг их тансаг зэрэглэлд амьдарсан юм байхгүй. Хакухо эгчдээ үнэтэй байр авч өгсөн гээд биччихсэн байсан. Тийм юм байхгүй ш дээ. Жирийн л амьдарч байна. Хамгийн сайхан нь Хакухогийн эгч гэсэн хүндлэлийг алхам тутамдаа мэдэрдэг. Япончууд цусан төрөл хамгаас чухал гэж үздэг. Төрсөн ах эгч, төрүүлсэн аав ээж бол хамгаас хүндтэйд тооцогддог. Дүүгээрээ л их бахархдаг даа.

Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач? Хакухо нийгмийн идэвхтэй, юм юманд оролцдог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Та харин ямархуу хүүхэд байсан бэ?

Нэлээн хөдөлгөөнтэй, эршүүд хүүхэд байсан. Ээж аав болон эмээ өвөөгийн хүмүүжлээр өссөн. Тэднийх нэг давхарт, манайх хоёр давхарт, хоёр гэрийн дунд л бага нас минь өнгөрсөн. Өвөө эмээгийн сургаалийг хүүхэд байхдаа ойлгодоггүй байжээ. Номын номоос хүний ном гэж их ярина. Хүний ном гэдэг нь хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй, үнэнч шударга байхыг хэлж байсан нь тэр байж.

Хакухогийн хувьд бас л хөдөлгөөнтэй, гэхдээ их зөөлөн хүүхэд байсан юм. Тэнд нэг эмээ зогсож байна, сандал аваачаад өгөх үү гэдэг ч юмуу. Айлын бага учраас их хайран дунд өссөн. Бид ч гэсэн аав ээжийнхээ хайран дунд өссөн л дөө, гэхдээ Хакухо арай нэг онцгой хайрлагдаж өссөн хүүхэд. 

Мөөеө аварга хэзээний алиа хошин зантай, хэдэр ёдор үгтэй, албан хэллэгээр бол шогийн мэдрэмж өндөртэй, загнаад ч байгаа юм шиг зандраад ч байгаа юм шиг харьцаатай хүн. Аавууд охиддоо л амь байдаг. Хамгийн хайртай, амины хүүхэд нь хэн байсан бэ?

Даваажаргал байсан /инээв/. Аавыг 45-тайд төрсөн гээд бодохгүй юу, амины байхаас аргагүй. Анх төрөхдөө сормуус нь эргэчихсэн, шав шар царайтай яг орос шиг хүүхэд гарч байж билээ. Багадаа их өвддөг хүүхэд байсан, хэдэн ч удаа нэрийг нь солив доо. Даваажаргал гэдэг нь олон даваа даваад жаргалтай байхын нэр юм байна гэж бид тээр хойно нь ярилцдаг юм.

Ааваасаа та юу авсан бэ? Аваргын танд өгсөн амьдралын жанжин шугам гэж байна биз?

Үнэнч сэтгэл, шударга зан юм болов уу даа. Ер нь социализмын үеийн хүмүүсийн нийтлэг араншин ийм л байсан. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, үнэн хэзээд ялна гэж үздэг хүн. Харахад хэг ёгхийсэн билэг танхай хүн ч гэлээ хичнээн зөөлөн уян сэтгэлтэй гээч. “Цогт тайж” киноны ая радиогоор явахаар уйлчихдаг. Гэртээ, хүүхдүүддээ бол зөөлөн энэрэнгүйн дээд. Аав ээж маань дандаа л хүмүүст тусалж явдаг. Тиймдээ ч бид нар сайн сайхан яваа байх гэж бодогддог.

Нэгэнтээ Мөөеө аварга Хакухог модель бүсгүйтэй холбогдоход “Миний хүү хувцас өмсдөг хүүхэнтэй суухгүй” гэж эгдүүцэж байсан санагдана. Та бас загвар өмсөж байсан гэдэг. Аав ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?

Чой Лувсанжавын нэрэмжит сургуульд сурч байсан үе, Монголын дизайнеруудын холбоо загварын дамжаагаа нээж манай сургуулийн оюутнуудаас 5 охин шалгуулсан чинь тавуулаа тэнцчихдэг юм. Дөнгөж нэгдүгээр курс, туранхай, залуу, жаахан ч охин байж. Хүн ер нь залуу байхдаа гоё сайхнаа мэддэггүй юм байна лээ. Миссийн тэмцээнд орох санал ирлээ. Ээждээ хэлтэл Лу багшаас асуусан нь дээр байх гээд хоёулаа яваад очлоо. Лу багш, нэгэнт сургуульд сураад оройд нь гарах гэж байгаа бол ёроолд нь байгаа өнгөтэй чулуунуудад хууртаад яах вэ, дэмий биз дээ гэлээ. Тэгээд л ээж, багш нь дэмий гэж байна гээд болиулчихлаа. Тэгээд загвар өмсөж ч шалиагүй дээ, тэгэсгээд больсон.

Бөхийн удам бүсгүй хүнээ дагадаг гэдэг утгаар бөхчүүдийн охидод эрчүүд нүд унагаж, ханд хаях нь элбэг. Та тийм шуурганд хэр их өртөж байв?

-Нэг их анзаардаггүй байсаан. Мөнхбат аваргын охин  гэдэг утгаар нь аавыг хүндлээд, айдаг ч юм уу, бөхчүүд халдахгүй ш дээ. Бараг л байхгүйтэй адил. Би ч эршүүд байсан.

Шулуухан асуучихад таны гэр бүлийн статус юу вэ?

Ганц бие. Хүнтэй сууя ч гэж тэгтлээ боддоггүй. Одоохондоо хийх юм их байна. Японы ард түмний суурин иргэншил дээр тулгуурлан судалгаа шинжилгээний ажил хийж байна.

Хүнтэй суух, гэр бүлийн амьдрал зохиох чинь өөрийн мэдлээс илүү бурханы зураг байдаг юм биш үү?

Магадгүй ээ, гэнэт сайхан залуу гараад ирвэл суух л байх даа /инээв/.

Аав ээжээсээ хүнтэй суу гэсэн зэмлэл сонсохгүй байна уу?

Би охинтой, энэ жил 20 хүрнэ. Найз охид шиг л болчихдог юм байна. Хүүхэд гаргаагүй, оройтлоо гэх юм алга. Тэгэхээр зэм хүртээд байх нь бага.

-Охиныхоо аавтай яагаад суугаагүй юм бэ?

Манай оюутан ангийн залуу байсан. Бид хоёрын тухайд хэн хэн нь хүүхдээрээ шахуу байсан.

Хүн ер нь амьдралынхаа ханийг сонгохдоо л их зөв бодож, зөв шийдвэр гаргах ёстой юм билээ. Би энэ хүнтэй амьдарлаа гэхэд насан туршдаа аз жаргалтай, бие сэтгэлээ бүгдийг нь энэ хүнд зориулж чадах уу, алдаж болохгүй амьдралаа ухамсарлаж, өөрийгөө олж байж хүнтэй суух ёстой юм байна гэж бодох болсон.

Хайр гэж юу вэ?

Хайр бол аврал. Хүний ертөнц бол хайр. Тэр хаанаас эхлээд хаана дуусдаг юм, мэдэхгүй, ямартай ч  хайрыг сэвтээхгүй авч явах ёстой.

Жинхэнэ эрчүүд дунд амьдарч ирсэн болохоор таны эрэгтэй хүнд тавих шалгуур өндөр байх гэж таамаглаж байна. Эрчүүдийн ямар чанар таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ?

Би спортын гэр бүлд төрж өссөн. Спортын ард асар их хөдөлмөр, хат тэвчээр, үнэнч тууштай сэтгэл байдаг.Тиймээс бусдаас ийм сэтгэл хайдаг байж болох юм.

Таны ээж тухайн үеийн дарга хүний охин, харин аав тань улсад нэр төртэй Дархан аварга. Хэрэв бусдыг зөвхөн удам судар, угсаа гарлаар үнэлдэг бол хатагтай Батгэрэл төгс бэрийн жагсаалтад дээгүүр бичигдэх нь. Таны бодлоор удам сайтай гэж яг ямар утга юм бол? Удам сайтай айлын охин ер нь ямар байдаг юм?

Аав ээж, эмээ өвөө, элэнц хуланц, өвөг дээдсээрээ бид нар бахархдаг. Шүтэж хүндэлж хайрлаж явдаг. Удамд маань нэр алдартай төр түшилцсэн, түмэн олонд хэрэгтэй хүмүүс зөндөө байсан. Ээжийн талаас Рэнцэн тайжийн долоон хүүгийн нэг Цагаан-Очир тайжийн охин Шагдарсүрэн гэдэг хүн манай эмээгийн ээж. Аавын тал гэвэл хошуу ноён Хүрэл гэдэг хүний удам судар гэдэг. Энэ бүхнийг хайрлаж, буян заяаг нь дааж явах нь бидний үүрэг. Үүргээ биелүүлэхийн тулд үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, удам судрынхаа үнэт зүйл, сайхан чанаруудыг өвлүүлж, шингээж үлдээх хэрэгтэй гэж л их боддог. Хүүхэд гэдэг ээж аавын бахархал, цаашлаад Монгол улсын баялаг. 

Шуудхан асуучихад Хакухог япон гэргий авахад ёстой монгол түмнээрээ харамссан. Монголын сайн ген харь улсад шингэж үлдэх нь гэсэн харуусал хүн бүрийн цээжинд байдаг. Бөхдөө юу юунаас илүү хайртай, сэтгэлзүйн хувьд ихэд өмчлөмтгий, цөөн хүн амтай ард түмэн учраас буруутгах ч аргагүй байх. Та ямар бодолтой явдаг вэ?

Ний нуугүй хэлэхэд харамладагт нь баярладаг/инээв/.Миний дүү монгол хүн, монголоороо л үлдэнэ. Өнөөдөр залуу байна, сумогийн ноён оргилд нь гарчихлаа. Цаашид хийж бүтээх нас зөндөө бий. Энэ дашрамд бэрээ магтмаар байна. Мундаг эхнэр. Монголд элэгтэй. Сая наадмаар ирэхдээ Өвөрхангай, Архангай, Төв аймаг, Эрдэнэсант сумандаа дөрвөн түргэний тэрэг бэлэглэсэн. Нөхрийнхөө ар талыг сэтгэл зовоохгүй авч явна. Хакухо ч сэтгэл дүүрэн байдаг. Нэг сард түрүүлээд ярилцлага өгөхдөө, амжилттай эр нөхрийн ард хүчтэй эмэгтэй хүн байдаг гэж ярьж байсан. Үнэхээр эмэгтэй хүний хүч гэдэг агуу юм. Эр нөхрөө дэмжиж сайн сайхан явахад хамгийн их нөлөөтэй. Тэгээд бодохоор гадаад нь ч байна уу, дотоод нь ч байна уу ялгаагүй. Хүүхдүүд нь эхнээсээ сургуульд орж байна. Юнрэнцоо Японы нэг номерын сургуульд конкурс өгч нэгээр гарч ирсэн. Олон хүн надад баяр хүргэхэд дүүгээсээ гадна дүүгийн минь түшиг тулгуур болсон бэрээрээ бахархаж хайрлаж, хүндлэх сэтгэл төрж байлаа.

Эх сурвалж;www.grandnews.mn

Ярилцсан М.Саян

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (37)

  • susan
    Би нулимс, зовлон энэ нь миний нөхөр нь хүүхдээ авах нь миний чадваргүй үр дүнд ялгаатай байсан гэж өдөр бүр энэ үгийг амьдарч байсан тэр хийсэн гайхамшигтай ажил маш их алдаа Кастер Dr.OWO ODODO баярлалаа гэж хэлэхийг хүсч сонсох бүхэнд өмнө Тэрээр таван жил таван жилийн хойш би түүнийг хүүхэд авч чадахгүй байсан тухай надад гэр бүл, түүний гэр бүлийн хүмүүс бид бие биеэ хайрлах нь маш ирээдүйтэй тэр ч байтугай хамгийн муу, өөр эмэгтэйд нөхрийг минь зөвлөсөн гэсэн тэдэнтэй болохоор ач зээ нартаа авч болно, гэхдээ гэж би хэзээ ч түүнийг өөр нэг эмэгтэйтэй хувьд, бид маш их бие биеэ хайрлах, учир нь, би бүх өөр өөр эмнэлэгт оролдсон байна үлдээх болно бид хоёр аз жаргалтай байсан ч, харин би одоо ч гэсэн түүнд жирэмсний маш муу мэдэрч, хэн ч тэдэнд туслах болно, тэд бүгд хэлдэг бол нэг зүйл, миний сав улмаас мэс засал ааштай гэж би ноцтой ослын улмаас миний умайг нөлөөлсөн гэж байсан, би удаан хугацааны өмнө би 15 настай байхад нь байсан юм. Би арга зам маш олон нь тэдний асуудал шийдэ
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • Fake
    Ih l byalduuch doligonuur yariatai huuhen baina, arliin godgor japani bogsiig dolooh ni holgui baina. Duu mini geed l zugeer nurahnee yadruu bsn bol tooj haritsahgui zugtaah gar bn. Tend balai sumo delgeruulj bsnaas end aavin ner deer tetgelegt surguuli osvor nasniihand neevel eh orond chini ih nemer bno doo. Duudee hel , huni gazrin hors hatuu bdag yum shuu.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • haha
    balai giciii min naad hun chin minii egchiin bagiin nz odoo 40 garchyavaa hun gehed biye gaiguihen shig avad yavchijbgaa bizdee. chinii 20 jiliin umnuh amidral hamagui balai gichiimin
    2016 оны 03 сарын 07
  • Зочин
    Хэлэх юм биш. Одоо ер нь жинхэнэ монгол хүн гэж байна уу? Дэлхийг эзэлж явсан тэр монголчуудын үртэс үлдсэн үү? Дандаа хошного долоож хов ярьсан адгийн шаарууд цээжээ дэлддэг болсон юм биш үү?!
    2016 оны 03 сарын 07
  • Zochin
    Hiimel davhraatai, huuramch undur hamar hiilgesen l huuhen bn. Jinhene turh n ymar bsniig n bagiin taniluud n l medeh bh daa. Zarimdaa ch har bagaas n meddeg humuus goo saihnii mes zasal hiilgeed, shal uur tanihgui tsarai turhtei bolson yavdagiin. Bi bur bagiin naizaa 20 jiliin daraa uulzahdaa taniagui, evgui bdadl orj bilee..
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
    • haha
      balai giciii min naad hun chin minii egchiin bagiin nz odoo 40 garchyavaa hun gehed biye gaiguihen shig avad yavchijbgaa bizdee. chinii 20 jiliin umnuh amidral hamagui balai gichiimin
      2016 оны 02 сарын 25
  • zochin
    saikhan yaritslaga baina. Ikh uvurmuts turkhtei saikhan busgui baina Chamd az jargal khusie
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Сайхан гоё бүсгүй байнаа,
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Бадка янхан мөн үү кк
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Tanil
    Batgerel bn sh de. Shine onii mend hyrgey. Ene door muulaad bgaa hymyys neeree arai dendyy ataach yumaa. Batgerel yostoi ershyyd shuluuhan zantai ohin bsn. Hyn oorchlogdloo geed bagiin tsusnii zan oorchlogdohgui baihoo. Neeh ih nyalganaad, mayaglaad baihgui amar sh dee. Goyo ch hyyhen harin ter erdemiin ajil bol yu l bol gehdee amjilt hysey and mini
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • hair
    Unheer uhaalag bodoltoi burhanlag egch ymaa
    2016 оны 01 сарын 03
  • Зочин
    харин тийн
    2016 оны 01 сарын 02
  • Durvud
    Muueuu avargad shine onii mend hurgei.Iim saikhan huuhduud n amjilttai yavj baigaa n tanii l huch, urt nasalaarai . Hakuho uzuuleed uguu . Ene eldev comment bichsen nuhuduudiig buu too . Delhii dayarchlagdsan shuu dee.Hun hania haanaas ch songoj bolno, ter bol huv hunii asuudal
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин
    САЙХАН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ. АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ. МӨӨЕӨӨ АВРАГЫН ЗУРГЫГ ХАРААД СЭТГЭЛ САЙХАН БОЛХЫМ. ИНЭЭД Ч ХҮРЭХ ШИГ .ХАЙР Ч ХҮРЭХ ШИГ. АГУУ ХҮН ДЭЭ.
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочин
    Авраг Мөнхбат, аврага Даваажаргалын гэр бүлүүдэд аз жаргал эрүүл энхийг ераөе , хүнийг элдвээр бичиж байгаа нөхдүүд өндөр настай эцэг, эхийн сэтгэл санаагы нь тайван байлгаа ч бид бүгд үр хүүхэдтэй , бусдыг хүнддэхгүй юмаа гэхэд доромжлохоо больё
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Нас нь ахих тусам аварга маань хэцүү болох байхдаа аав ээжтэйгээ байгаа ааг омогтой яваа залуу насанд бол хүнд нэг их юм бодогдохгүй ээ хэзээ нэгэн цагт маш их ойлгож маш их харуусах байхдаа л гэж өмнөөс нь харуусаж суух юм сонин хувь заяатай хүн юмдаа
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин
    zuv saihan yriatai busgui bn.avargiin maani ohin carailag yumaa.tanai ger buld az jargal husie
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Durvudtei banzaldaagui bol boloo boloo
    2016 оны 01 сарын 02
  • зочин
    Дүүдээ хайртай жирийн монгол сайхан эмэгтэй байна шүү дээ , боловсрол өндөр удам сайтай айлын ухаалаг сайхан охинтой .Аврага Мөнхбат гуайг аз жаргал эрүүл энхийг ерөөе
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • зочин
    Дүүдээ хайртай жирийн монгол сайхан эмэгтэй байна шүү дээ , боловсрол өндөр удам сайтай айлын ухаалаг сайхан охинтой .Аврага Мөнхбат гуайг аз жаргал эрүүл энхийг ерөөе
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • зочин
    Дүүдээ хайртай жирийн монгол сайхан эмэгтэй байна шүү дээ , боловсрол өндөр удам сайтай айлын ухаалаг сайхан охинтой .Аврага Мөнхбат гуайг аз жаргал эрүүл энхийг ерөөе
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • зочин
    Дүүдээ хайртай жирийн монгол сайхан эмэгтэй байна шүү дээ , боловсрол өндөр удам сайтай айлын ухаалаг сайхан охинтой .Аврага Мөнхбат гуайг аз жаргал эрүүл энхийг ерөөе
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Удам сайтай , боловсрл өндөр дүүдээ хайртай сайхан эмэгтэй байнаа, Аврагын хүү хэнтэй суух нь , хэнд ч хамаагүй . Олон удаа олон янзын мэдээлэлээр уншиж, сонсож байхад гайхалтай сайн эхнэр, ээж , хань ийм сайн ханьтай цаашдаа олон сайхан амжилт гаргаж мөрөөдлөө биелүүлэхийг ерөөе
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • zocnin
    saihan emegtei baina. munhbat awargiin gerees sain hvmvvs l turnu...elii balai yum bicnsen malnuudiig bvv toooo
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • London
    Ene batgerel chin Belged ajil oldohgui Londond ooroosoo duu zaluutai irtsen bas l ajilgui um arhi uugaad yvdag balai buduun shar avgai baisan odoo zasvar hiilgeed arai gaigui boljee bas neg dagvar huuhed tei teriig ee yasan um boldoo hamgiin gol n unen um saihan shuu ooriigoo Londond zagvar omsdog baisan gej yriaad baidag gesen Cham shig gedesee unjuulsan zagvar omsdog huuhen haan baihav dee !!
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин
    сайн хань шиг хэрэгтэй асуудал гэж юу байхав дээ одоо манай монгол охидуудас сонгоход их хэцүү болсон юм бтилээ дээ
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • sumo uzegch
    uul ni hurungu harj hari ulsiin huuhen avah hereggui bsiin ghde ih bayn humuus olon avgai avah blgu de mongoloosoo avah bh
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Одоо яаая гэхэв Дэлхий даяаршиж байна.Хакухогийн хүүхдүүд мундаг хүмүүс гараад ирвэл Монгол цустай манай Монгол Чингэсийн удам гээд бөгсийг нь долоож долигноно Муулахаа хүрвэл муу самурай эрлийз хурлийзаар нь муу муухайгаар нь дуудаж доош нь хийнэ манайхан ч хүн чанаргүй хогийн новшнууд даа.
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Хэлэх юм биш. Одоо ер нь жинхэнэ монгол хүн гэж байна уу? Дэлхийг эзэлж явсан тэр монголчуудын үртэс үлдсэн үү? Дандаа хошного долоож хов ярьсан адгийн шаарууд цээжээ дэлддэг болсон юм биш үү?!
      2016 оны 12 сарын 31
  • Батаа
    Чонос удамтай Чингисийн үрийг тариачинтай аваачаад холчихдог естой тэнгэр ниргмээр сонсогдсон. Өндөр дээд өвөг дээдэс цаашид ямар хувь тавилангаар амьдрахыг нь заагаад өгөх байх. уучилшгүй
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • eegii
    mongol hunii baharhal argagui mon delhiid mongollln neriig gargaj bn myygaar gargadag humuus olon bii shuu uneheer baharham
    2016 оны 12 сарын 31
  • хүрлээ
    иш чааваас даа тэр авгайгий нь ээ энэ ер нь бидний бахархал бишээ монгол бөхийн батэрдэнэ,өсөхөө,сүхбат энэ тэрээрээ л бахархий
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    ёстой төгс эмэгтэй байна аргагүй л манай монголчуудын бахархалт гэр бүлээс удамтай жинхэнэ монгол эмэгтэй асар өндөр мэдлэг алс холын бодолтой хатан суудалтай азтай хүн юм хэлэх өөлөх юм алга даа
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • zochin
    evgui torhtei huuhen bna duu n
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    ШАЛ ТЭНЭГ ХҮҮХЭН БАЙНА.
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    haramlasan hun baihgui sh de. tenegiig ni gaihaad baigaa yum
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
    • Зочин
      харин тийн
      2016 оны 12 сарын 31
  • Мгл
    Гэгээлэг сайхан бодолтой сайн бусгуй байна
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • зочин
    Гэр бүлгүй ганц бие эмэгтэй чөлөөтэй байх нь сонин биш.
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    teneg yariltslaga ugdug huuhen be
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • showman
    xайр сэтгэл ямар хүний өөрийн гэж ялгах биш, Хакухог хэн ч биш байхад тэр япон авгай нь хайрлаж халамжилж байсан гэдэг юм билээ, харин аварга болсон хойно нь манай мисс модел гэхчүүд танилцах гээд оочерлож бсан гэдэг, юутай ч тэр шуналын тулмуудтай суугаагүй нь сайн л хэрэг. Гэхдээ энэ 2-ын хуухдуудэд ямар ч монгол төрх алгаа ялангуяа тэр хүүд нь монголын хүчирхэг аваргуудын царай төрх, бие бялдар огт байхгүй, цонхийсон царайтай цагаан будааны хүүхэд байна лээ, хэрвээ ээж нь жирийн хөдөөний эрүүл бор охин байсан бол жинхэнэ аваргын удмыг залгах хүү төрөх байж дээ
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • showman
    айр сэтгэл ямар хүний өөрийн гэж ялгах биш, Хакухог хэн ч биш байхад тэр япон авгай нь хайрлаж халамжилж байсан гэдэг юм билээ, харин аварга болсон хойно нь манай мисс модел гэхчүүд танилцах гээд оочерлож бсан гэдэг, юутай ч тэр шуналын тулмуудтай суугаагүй нь сайн л хэрэг. Гэхдээ энэ 2-ын хуухдуудэд ямар ч монгол төрх алгаа ялангуяа тэр хүүд нь монголын хүчирхэг аваргуудын царай төрх, бие бялдар огт байхгүй, цонхийсон царайтай цагаан будааны хүүхэд байна лээ, хэрвээ ээж нь жирийн хөдөөний эрүүл бор охин байсан бол жинхэнэ аваргын удмыг залгах хүү төрөх байж дээ
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин
    энэ авгай чинь том буудлуудад гадаадынхантай ялангуяа оросуудтай аль багаасаа л банзалдаж явсан алдартай гар даа
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Durvudtei banzaldaagui bol boloo boloo
      2016 оны 12 сарын 30
  • Soongo
    Дүүгээр чинь үнэхээр сэтгэл, зүрхээрээ бахархаж явдаг шүү. Хэлэх үг олддоггүй, Давгадорж аврагаараа ч гэсэн. Товчхондоо яг өөрийн сэтгэл зүрх, чадлаараа ийм ноён оргилд хүрсэн хүмүүс. Хаана ч дэмжинэ. Гэр бүлийн хувьд одоо харамсаад яахав дээ. Монгол охидуудтайгаа танилцах ямар ч нөхцөл бололцоо байсангүй, их завгүй байдаг байсан байх. Гэхдээ тэгээд одоо яахав дээ. Хөөрхөн хүүхдүүдтэй боллоо. Сайн хань гэдгээ харууллаа, энэнээс өөр жаргал юу байхав дээ. Мөнхөд сайн сайхныг хүсч явдаг. Хүү шигээ л бодож явдаг. Мундаг залуу.
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
    • hair
      Unheer uhaalag bodoltoi burhanlag egch ymaa
      2016 оны 12 сарын 30
    • eegii
      mongol hunii baharhal argagui mon delhiid mongollln neriig gargaj bn myygaar gargadag humuus olon bii shuu uneheer baharham
      2016 оны 12 сарын 30
Сонин хачин