Жинсэн өмдний шинэ чиг хандлага

Хамгийн анх жинсийг ажилчин ангид зориулж үйлдвэрлэсэн гэдэг. Гэтэл өнөө үед жинсэн өмдгүйгээр загварын чиг хандлагыг төсөөлөхөд бэрх болчихсон байна. Бүх хүнд жинсэн материалтай хувцас нэг биш нэлээд хэд хэд байгааг мөрийцөхөд бэлэн байна. Ялангуяа орчин үеийн залуус жинсийг өөрийнхөө бие галбиртаа тохируулан янз бүрийн загвар стиль гарган өмсдөг болчихсон байна. Түүний нэг тод жишээ олны танил дуучин, жүжигчид маань цоорхой, ноорхой, цайралттай, эрэгтэй жинсэн өмдийг хэрхэн яаж стиль гарган өмссөнийг сонирхоцгооё. 


Д.БОЛД:  Эрэгтэй дуучид дотроо хамгийн стильтэй, хамгийн мэдрэмжтэй хувцасладаг дуучин Д.Болдын хувцаслалт тал дээр ярих юм байхгүй. Тэр хэзээд номер нэг гэдгээ баталдаг. Од бол од шиг бай гэдэг үг дуучин Д.Болдод яг тохирсон гэлтэй. Холивудын одууд шиг амьдарч, өөрийнхөөрөө уран бүтээлээ туурвиж сайн муугаар хэлүүлсэн ч тэр од хүний шийр заадаг цөөн хэдэн одуудын нэг. Хувцаслалт дээрээ ч тэр хэзээ ч баригдмал байдаггүй гэдгээ харуулдаг. Цоорхой, ноорхой жинс Д.Болдод нэг биш нэлээд хэд байдаг. Бор савхи, саарал ороолт нь ноорхой жинс дээр зохисон гэж ванлий. Тэр их хотын стиллэг залуу шиг харагдаж чадаж байна. 


Ц.НАМУУНАА: Бие галбирын хувьд эмэгтэй дуучид дундаа илүүрхдэг дуучин Ц.Намуунаа хувцаслалт тал дээр муу үнэлгээ авдаг. Голдуу бариу хар өнгийн иртүз, хар өнгийн хувцасаар дагнадаг гэх шүүмжлэл дагуулдаг Ц.Намуунаа энэ удаад өнөөх хар нөмрөгөө дахин өмсөж цоорхой жинснийхээ ач тусыг харуулсангүй. Хар нөмрөгнийхөө оронд өөр сонголт хийсэн бол зөвхөн цоорхой жинс нь загварлаг харагдуулах байлаа гэж. 

 



Д.ЦОГОО: Гранж стилийн өмд өмссөн дуучин Д.Цогоо нүд эрээлжим эрээн алаг харагдаж байгаа хэдий ч загварлаг харагдахгүй л байна. Гуталаа буруу сонгосон уу, пиджакаа буруу сонгосон уу ямартай ч гранж өмд Цогоод зохиогүй харагдаж байна. Жинсийг ямар ч хувцас дээр хамаагүй өмсдөг гэдэг ойлголт аль хэдийнэ ард хоцорсон. 


Б.ЧИНБАТ:  Өмссөн зүүсэнийг нь харвал дөнгөж 20 гарч яваа залуу гэмээр. Гэтэл насны хувьд бол Б.Чинбат дөч гарчихсан яваа гэвэл та итгэх үү. Малгай, гутал, жинсэн цамц гээд энгийн хэрнээ цаанаа донжтой харагдахгүй байна гэж үү. Б.Чинбат бол уранхай жинсны улаан фэн нь гэдгийг фэнүүд нь дуулгахад таатай байна. Ялангуяа энэ жинсэн өмдөөрөө олон жил гоёж байгаа нэгэн билээ. 



А.ГАНЧИМЭГ: Жүжигчин А.Ганчимэг стиль имижээ өөрчилж boyfreind жинсэн өмдийг өдөр тутмын хувцаслалт дээрээ сонгожээ. Энэ жил гэхэд boyfriend загварын жинсэн өмд өмссөн бүсгүйчүүд гудамжаар нэг болсоныг та бүхэн анзаарсан байх. Харин А.Ганчимэг boyfriend жинсээ ашиглан дээгүүр өмссөн цамцаа буруу сонгосон нь байна. Дээгүүрээ чөлөөт стилийн хувцас сонгосон бол Ганаа хамгийн өндөр оноо авах байлаа. 


АГИЙ: Дуучин Агий хэзээд хувцаслалт тал дээрээ муу үнэлгээ авдаг дуучдын нэг. Харин энэ удаад цоорхой жинсэн өмд дээрээ чөлөөт загварын цамц, бойтог өмссөн нь зохисон байна. 



Э.УУГАНБАЯР ЭХНЭР: Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүлээрээ жинсэн хувцасыг сонгож амралтын өдрөөр гэр бүлээрээ явж байхдаа дуранд өртсөн нь энэ. Байнга хослол өмссөн цэмцгэр явж харагддаг Уугнааг фэнүүд нь ийм хувцастай байгааг нь бараг харж байгаагүй биз. Эхнэр нь орчин үеийн залуустай хөл нийлүүлэн уранхай жинсийг сонгосон нь бас л давгүй харагдуулж байна.


Г.АНХМАА: Гранж стилийг төгс харуулсан дуучин Г.Анхмаа жинсэн материалтай хувцасны цөөн хэдэн цуглуулгатай нэгэн. Жижигхэн биендээ тохируулан жинсэн хувцасыг утгаар өмсдөг Г.Анхмаад гранж стилийн өмд дээрээ хөхөө хагас гаргасан жинсэн цамц нь улам анхаарал татахуйц харагдуулж байна. Түүний фэнүүдэд нь энэ стиль таалагдана гэдэгт бат итгэлтэй нь аргагүй алхаж байгаа биз. 



Т.НАМУУНЗУЛ: “Нохойн орон”-ы Төрмөнхийн охин, “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн экс бэр, загвар өмсөгч гэх тодотголтой Т.Намуунзул загварлаг хатагтай нарын эгнээнд хүссэн хүсээгүй элссэн нэгэн. Чөлөөт цагаараа цоорхой жинсэн өмд дээрээ хагас түрийтэй өндөр өсгийт, хар пиджак өмссөн нь орчин үеийн охид бүсгүйчүүдийн загварын чиг хандлагыг харагдуулж байна шүү. Өөлөх зүйл гэвэл том цүнх л байна.


2. Холливудын одууд уранхай ноорхой жинс болон Boyfreind жинсийг ихэвчилэн өмсөж стиль имижээ тодорхойлдог. Этгээд сонин хувцаслалтаараа алдартай дуучин Рианагийн хувцасны дийлэнх хувийг жинсэн хувцас эзэлдэг гэсэн шүү. Жинсэн өмд уранхай, цоорхой энэ тэндээ цайралттай загвар эдний дунд голлосан байгаа биз. Мөн гранж стилийн өмднүүд дийлэнх хувийг эзэлж байна. Гранж гэхээр мэдээж хуучирсан мэт, цоорхой, том зурагтай мөн хээ хуарыг хослуулсан жинснүүд. 

3. Жинсэн материалтай хувцас дээр гол анхаарах зүйл бол цүнх, гуталаа зөв сонгох нь чухал. Бидний харж байгаагаар жижигхэн цүнх голчилсон бөгөөд савхи, футволк, чөлөөт стилийн хувцасыг голлон өмссөн байгааг та харж байна. Ер нь жинсэн хувцасыг коббой стильтэй хослуулбал үнэхээр догь харагддаг гэдгийг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа биз. 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • зочин
    Шал оор хунийг мэддэг юм шин дуучин Агий огээд биччихсэн байх юм.Нар сар шиг хоер оор хунийг танихгуйайхдаа яах вэ дээ.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин
    тийм байна
    2015 оны 11 сарын 04
  • Зочин
    жийнс хувцас биш,газ гал биш,пүүз гутал биш,жийп машин биш шүү андууд аа
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Eregteigees Tsogoogiin hul, emegteigees Namuuzuliin hul goy bnaa.uneheer umssun umd ni goy haragdaj bna
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
    • Зочин
      тийм байна
      2015 оны 11 сарын 04
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025