Хамгийн даруухан нь
Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл үзэж тарж, үсэрч наалдсан
Б.Бат-Эрдэнэ аваргын гэргий Б.Болормаа цуутай бөхийн гэргий гэхэд тун ч даруу хүн. Волейболын олон улсын мастер, Барамсай зааны охин гээд гайхуулах юм ч олонтой. Аваргад гурван сайхан охин төрүүлж өгсөн түүнийг охидтойгоо хөтлөлцөөд явж байхад араас нь харвал охидоосоо залуу бүсгүй байна гэж андуурахаар шүү дээ. Тэр нурууны хоторхой, өвдөгний өнцөг гэдэг шиг л аргагүй бөмбөг хөөж насыг барсан хүн биш гэчих вий гэсэн шиг л гоолиг, нарийхан шүү дээ. Ус балгасан мэт дуугүй, тун ч тайвуу дөлгөөхөн түүний хувцаслалт ч хэзээд энгийн даруу байдаг.

Нөхрийнхөө барилдаан бүрийг шимтэн үздэг түүнийг бөхийн ёс жудгийг тун сайн мэддэгээр барахгүй сахидаг гэлцдэг. Сонирхуулахад аварга гэргийтэйгээ нас чацуу, бас хоёулаа зургаан сарынх. Их сургуулийн философийн ангийг төгссөн Б.Болормаа “Би өөрийн олж авсан философиороо л одоо амьдарч явна. Философи бол миний амьдралын чиглэл, сэтгэлгээний минь нэг хэсэг болсон” гэдэг. Нөхрийгөө улс төрд орсноос хойш аргагүй тамирчин хүн гэсэндээ “Аварга” дээд сургуулийн захирлын ажлыг тун чамбай залгуулж ирсэн энэ хатагтай хур хөрөнгөтэй, төрийн түшээгийн гэргий атлаа тэгтлээ их гангархаж, дэгжирхэн, үс зүсээ гайхуулаад байхгүй. Анх ямар байсан яг тэр байрандаа л оршсоор яваа нь түүний даруу байдлын илрэл гэлтэй.
Хамгийн карьергүй нь
Д.Сумьяабазар, Ч.Мичидмаа нар бөхчүүд дундаа хамгийн их олны танил болсон хосууд. Монголын тэргүүн мисс өргөмжлөлтэй энэ бүсгүй хоёр хүүхдийн ээж. Миссүүд дундаа боловсролоороо толгой цохидог ч Ч.Мичидмаа хачирхалтай нь ажил хийдэггүй. Сайхан гэргийгээ олны нүднээс харамладаг аваргын харамч сэтгэлийнх гэлцэх юм билээ. Хаа ч хэзээ ч дэгжин хээнцрээрээ гайхуулдаг энэ бүсгүй ёстой жинхэнэ буйдан дээр маникур хийлгээд гэрийн үйлчлэгчийнхээ хийсэн хоолыг тамшаалан, алтан картаар шоппинг хийж гүнж шиг амьдардаг хүн дээ.

Нэгэн цагт бөх хүн хэтэрхий сайхан эхнэртэй байх дэмий гэлцэн тэднийг гэрлэхэд удахгүй салах байх гэсэн хар дагаж байсан ч тэд энэ үндэслэлийг няцаасаар өдийг хүрчээ. Магад ийм үзэсгэлэнтэй, тийм боловсролтой энэ бүсгүйд хамаг нууц нь хадгалагддаг байж мэдэх юм.
Хамгийн карьертай нь
Энэ тодотголд багтах хатагтай нар бол Ц.Баярсайхан зааны гэргий Б.Оюундэлгэр, Д.Бумбаяр зааны эхнэр Ц.Одонтунгалаг нар. Энэ хосууд карьераараа ч, стиль имижээрээ ч бусдаасаа тод ялгарна. Ц.Баярсайхан заан “Сүлд” спорт хорооны дарга бол гэргий Б.Оюундэлгэр нь Монголын гаалийг атгаж буй жаатай бүсгүй. Тодруулбал, өмнө нь Нисэхийн гаальд ажиллаж байсан тэрээр өдгөө ГЕГ-ын боловсон хүчин хийж буй. Үйлэнд уран мэргэний дээр ажил алба бүтээхдээ ч цэцэн бэрийн ухаантай Ц.Оюундэлгэр хатагтай МАН-ын бага хурлын гишүүн гээд бодохгүй юу. Нэг л өдөр улс төрд тоос манаруулчихсан явахыг үгүйсгэх аргагүй гэсэн үг. Бөхчүүдийн эхнэрүүд дундаа чамин ганганаараа ялгардаг тэрбээр багаасаа л карьер хөөсөн нэгэн. Нөхөр нь спортын амжилт, төрийн ажлаас гадна бизнест П.Цэрэнпунцагтай гар нийлдэг. Аль аль талаасаа тун чамбай хүмүүс гэр бүл болсных эднийхэн өнгөлөг, мөнгөлөг ч гэж жигтэйхэн. Тэд хоёр хүүхэдтэй.

Д.Бумбаяр зааны гэргий Ц.Одонтунгалаг хэмээх энэ бүсгүй хуульч мэргэжилтэй. МУИС төгсөөд 2000 оныг хүртэл Их хурлын тамгын газарт ажиллаж, дараа нь нотариатчаар ажиллаж байсан гэхээр түүний чадвартай маргах зүйл үгүй. Өнгөрсөн сонгуулиар СХД-д АН-аас нэр дэвшээд өвдөг шороодсон ч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал болсон амбицтай хатагтай. Спортын бүхий л төрөлд бас авьяастай тэрээр Увс аймгийн уугуул, Х.Баянмөнх аваргын гэргийтэй эгч дүүсийн хүүхдүүд гэнэ шүү. Эднийх хоёр охинтой.
Миссээс өгсүүлээд төрийн өндөр албан тушаал хүртэл карьер хөөж буй ийм сайхан бүсгүйчүүд эрийн хийморь шингэсэн бөхчүүдийн маань гал голомтыг сахидаг байх нь. Он цаг улирах тусам амьдрал өөрийн хариултыг өгч, тэдний сонголт зөв болохыг бататгасан байна. Зөвхөн зүсээ биш тархиа, оюунаа гоёсон сайхан гэргийтэй байхад амжилт ойрхон байдаг биз ээ. Хэлбэрт л дурладаг нийгэмд агуулга ямар чухал болохыг тэд амьдралаараа баталлаа. Юун түрүүн агуулгатаа анхаарцгаая.
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (3)