Идеал

Эртнээс иргэншиж суурьшсан хөрөнгөтөн нийгэм хэдийнэ удам дамжсан элитүүдээ төрүүлж, овог нэр нь брэндийн нэршил болтлоо үүх түүхээ бичиж иржээ. Харин нүүдэлчин соёл иргэншлээс энэ зууны дунд үеэс л суурин соёл руу хагас шилжиж эхэлсэн монголчууд 21-р зууны эхний арван онд үндэсний хөрөнгөтөн, үе удам дамжсан элиттэй болж эхэллээ. Тодруулбал сүүлийн 5 жилд эрчээ авсан хөрөнгөтнүүдийн хүүхдүүд яг энэ цаг үед улс төр, бизнесийн хүрээнд хошуучлан манлайлж байна. Чухам тэдний нэг бол агуу их Ш.Отгонбилэгийн удам залгах ганц хүү, залуу ноён О.Содбилэг. Яах аргагүй хөрөнгө бэлтэй, хувь хишигтэй хүний үр тэрээр монгол ахуйд бага насаа өнгөрүүлж, боловсрол, төлөвшлаа баруунд эзэмшсэн нэгэн. Америктаа  нэр хүндтэй Жоржтауны их сургуулийг дүүргэсэн ноён О.Содбилэг өдгөө “Петровис” компанид дэд захирлын алба хашиж буй. Гэхдээ бидний гол баатар О.Содбилэг бус харин түүний үзэсгэлэнт гэргий Э.Туул.

 

Зиндаа гэгч нь гэрлэлт дээр жинхэнэ утгаараа хэрэгждэгийн үлгэр гэмээр О.Содбилэг урьд өмнө нь нэг ч бүсгүйтэй нэр холбогдож байсангүй. Нэг л өдөр дипломат гарал үүсэлтэй, Унгарт бага насаа өнгөрүүлсэн Э.Туул хэмээх бүсгүйг хөтөлсөөр улсынхаа наадмыг үзэж сонирхсоноор олны хараанд орж ирэв. Энэ бол 2006 он. Тэр цагаас хойш хайрын романс хэлхэж, хэн хэндээ дурласан залуус хамтын амьдралдаа сэтгэл шулуудаж, Э.Туул бүсгүй Унгар дахь хувийн бизнесээ орхиж, эх нутагтаа суурьшлаа. Хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ зольсон хэмээн нэгэнтээ ам алдсан Э.Туул хатагтай олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Унгар болоод Англид дээд боловсрол эзэмшсэн, сургуулиа дүүргэчихээд Унгарын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимд хариуцлагатай алба хашиж ажил амьдралынхаа гарааг эхлэв. Удалгүй хувийн компаниа байгуулж, үндэстэн дамнасан бизнест ханцуй шамалжээ. Яг энэ үедээ амьдралынхаа ханьтай цахилгаан шатанд харц мөргөлдөж, хайрынхаа төлөө бүхнээ орхиод хадамласан түүхтэй.

Боловсрол, карьер, амбиц, хөрөнгө чинээтэй, угсаа гарал гээд юм юмаараа Монголын толгой тэрбумтны ганц хүүгээс дутахгүй хатагтай Э.Туул О.Содбилэгтэй сууснаар Монголын нэгэн төгс төгөлдөр гэр бүл бий болсон гэж болно. Дээдсийн хуримлах чиг хандлагыг хүртэл шинээр тодорхойлсон тэд гурван хүүтэй.

Унгараас ирсэн дайруйдаа “Хайрын хурим” хувцас загварын салон байгуулж, тэр жилийнхээ “Гоёл” наадамд бүтэн коллекцоор оролцож, тусгай байрын шагнал эзэлж байсан тэрээр загвар дизайны өндөр мэдрэмжтэй, энэ салбарт сонирхолтой болохоос бус ихэнх хүмүүсийн ойлгодог шигээ загвар зохион бүтээгч мэргэжилтэй биш гэдгийг нь энд онцлох нь зүй болов уу. Тэр санааг нь гаргаж, дизайнер нь зурж, биет болгодог гэнэ лээ. Саяхнаас тэрээр загварын хоббигоо бизнес болгохоор шийдэн, дэлхийн алдарт Versace-ийн экс дизайнер итали эрийг Монголдоо авчирч, “Хайрын хурим”-ын брэндийг гадаадад гаргах гэрээнд гарын үсэг зурсан гэнэ.

 “Гоёл”-оос тусгай байрын шагнал хүртсэн коллекци нь английн язгууртан маягийн өнгө аяс бүхий байсан нь чухамдаа Э.Туул хатагтайн мэдрэмж, вкусыг илтгэж орхисон гэж болно.

Сүүлийн үед л брэнд гэгчийн үнэ цэнийг мэдэрч, тансаг, утга учиртай амьдрах дээдсийн амьдрах урлагт суралцаж буй шинэ Монголын хөрөнгөтнүүд дунд түүн шиг хувцаслах соёл, олон нийтийн газар биеэ авч явах урлагийн гайхамшгийг харуулдаг хүн тун цөөхөн. Нэр алдартай, үнэ цэнэтэй брэнд өмссөн хэрнээ цаанаа л болхи, ичингүй зантай манайхны соёлыг эрхэмсэг, ихэмсэг, өөртөө итгэлтэй Э.Туулын соёл зад тийрдэг нь ялангуяа сэтгүүлч бидний нүдэнд даанч илт байдаг юм. Үнэ өндөр брэндүүдийг мөнгөтэй хүмүүс ёстой савныхаа хэмжээгээр худалдаж авч өмсөжб байгаа. Харин түүн шиг зохицуулж, донж маягийг нь олж өмсдөг нь тун ховор, бараг байхгүй гэчихэд хилсдэхгүй биз ээ. Birkini цүнхийг өнгө өнгөөр нь барьдагаас л түүний брэндийн хэрэглээг анзаарч болно. Ийн дээдсийн биеэ авч явах эрхэмсэг соёл, ихэмсэг зэрэг зиндаа хийгээд дэлхийн загварын сүүлийн үеийн чиг хандлагыг нүүдэлчин монголчуудад үлгэр жишээ, үнэн бодитоор нь харуулж яваа хатагтай Э.Туул зөвхөн гоёж гангалаад, хүлээн авалт, арга хэмжээ хэсээд явдаг “хүүхэлдэй” биш. “Ажигана” группийн ерөнхийлөгч тэрээр 2 жилийн өмнө “Pallazo” хэмээх сүрлэг обьектыг Сансарт сүндэрлүүлж, бизнесийн хүрээгээ тэлсэн бол өдгөө үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж эхэллээ.

Түүнчлэн Монголын анхны томоохон сэтгүүлүүдийн нэг “Uptown”-ыг худалдан авч, сэтгүүлзүйн салбарт хүч үзэх болсон тэрээр зүгээр нэг хэвлэлийн салбарыг сонирхоогүй бололтой. Дөрөв дэхь засаглал хэмээгдэх хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан хүмүүнлэгийн салбарт хөрөнгө оруулалт хийх, нийгмийн сэтгэлзүйг зөв зүйлд уриалан дуудах өөрийн чин хүсэл зорилгоо биелүүлэх төлөвлөгөөтэй авсан нь харагдаж байгаа. Илүү фэшн чиг хандлагатай байсан “Uptown” одоо нийгмийн асуудлыг хөнддөг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийддэг нийтлэлийн бодлоготой  болоод байгаа нь сайшаалтай. Тэрээр Хүчирхийллийн эсрэг төв, асрамжийн цэцэрлэгүүд, дүүргүүдийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бодитоор тусалж, хамгийн эрхэм үйлс хүмүүнлэгийн салбарт гар бие оролцсоор байгааг мэдэхгүй хүн үгүй болсон байх аа.

Түүнд гоо үзэсгэлэн, залуу нас, удам судар, боловсрол мэдлэг, бизнес, хөрөнгө мөнгө, мэдрэмж, гэр бүл, хөөрхөн хүүхэд дээр нь нэмээд сайхан сэтгэл гээд нэг хүнд байж боломгүй бүхэн байна. Товчхондоо тэр идеал хатагтай. Бусдад тусалж, аз жаргал бэлэглэх юмсан хэмээн нэгэнтээ ярилцлагадаа дурдсан түүний зогсоо зайгүй ажиллаж, бизнес хийж, мөнгө олох гол хөшүүрэг нь чухам энэ сэтгэл ч юм билүү. Түүнээс толгой баяны ганц хүүтэй суусан бүсгүй биеийн амарыг хайж, ихэнх бүсгүйчүүд шиг гэрийн эзэгтэйн тайван амгалан амьдралыг сонгож болох байсан шүү дээ гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Чухам ийм хатагтай энэ оны Хүмүүнлэгийн гранд лэди болсон нь ард түмэн алив сайнд нүдтэй, талтай байдгийг илтгэх мэт. Түүний бизнест, түүний гэр бүлд, түүний хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд улам их амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • зочин
    аймаар атаач шүү манайхан,энэ хүүхэн зүгээр л нэг өмссөн зүүснээрээ шоу хийдэг жижиг гар биш шүү,ямар ч гэсэн өндөр боловсролтой ухаалаг ,маш хөдөлмөрч бас сайхан ээжий хүн 4 хүүхэдтэй болсон шүү дээ,юу ч гэж муулаад сайн хүний үрийг муулаад муулаад барахгүй дээ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • зочин
    аймаар атаач шүү манайхан,энэ хүүхэн зүгээр л нэг өмссөн зүүснээрээ шоу хийдэг жижиг гар биш шүү,ямар ч гэсэн өндөр боловсролтой ухаалаг ,маш хөдөлмөрч бас сайхан ээжий хүн 4 хүүхэдтэй болсон шүү дээ,юу ч гэж муулаад сайн хүний үрийг муулаад муулаад барахгүй дээ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • зочин
    аймаар атаач шүү манайхан,энэ хүүхэн зүгээр л нэг өмссөн зүүснээрээ шоу хийдэг жижиг гар биш шүү,ямар ч гэсэн өндөр боловсролтой ухаалаг ,маш хөдөлмөрч бас сайхан ээжий хүн 4 хүүхэдтэй болсон шүү дээ,юу ч гэж муулаад сайн хүний үрийг муулаад муулаад барахгүй дээ
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин
    ZALUU NAS MERGEJIL BOLOVSROL UUR YU YU CH BILEE TSUM BNAA HARIN GOO UZESGELEN GII NI HICHNEEN HARAAD OLSONGUI EE BAYN HUN SAIHAN HUN 2 TES UUR ZUIL AJEE
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин
    ZALUU NAS MERGEJIL BOLOVSROL UUR YU YU CH BILEE TSUM BNAA HARIN GOO UZESGELEN GII NI HICHNEEN HARAAD OLSONGUI EE BAYN HUN SAIHAN HUN 2 TES UUR ZUIL AJEE
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin
    aguu ikh Otgon... gene shuu aguu ikh luibarchin gebel tokhirch baina.
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Aihtar busgui 3 huu 1 ohintoi bolson shu dee.
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • like
    yamar goyo bichee ve ene setguulch. uran yaruu, tsegtstei, utga uchirtai yag golig ni olj bichij chadjee. suulin uyed galzuu hunii udriin temdeglel shig teneg yum bichmer ayaddag setguulchdin medeeg harj buhimdsaar bgad bur dujirchihuj. grandnewsd durtai shu.
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • бөх
    Чөрийсөн юм аа, сүрьеэтэй байхаа
    2015 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    hulgaichiin huuhed hulgaich l bdag
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин
    saihan emegtei. busdaad tes ondoo. tsaanaa nunjigtei saihan setgeltei
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин
    харц нь шал толгой муутай хүний харц байна аа.
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • zochin
    ard tumnii mongoor bosson ni hend ch oilgomjtoi biz dee . bolij uz
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Zochin
    Uneheer chadaltai medleg bolovsrol undur goy emegtei shuu.Tuun shig ni mongold maan hovor gehed buruu bish bha.Uneheer soyoliig uzuuldeg dagan duuraimaar shuu huuhnuud ee.
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин
    BIEE SAIHAN AVCH YAVDAG SAIHAN BUSGUI OLON HUUHEDTEI GEHED ARCHAARAI SHU
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин
    BIEE SAIHAN AVCH YAVDAG SAIHAN BUSGUI OLON HUUHEDTEI GEHED ARCHAARAI SHU
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • тлллл
    Энэ хүүхнийг бичсээр байгаад од болгочих юмаа. Байнга өөрийгөө мөнгө төлж бичүүлээд байдаг юмуу. Ижил утгатай юм хэсэг байж байгаад л бичихийн.
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • gg
    Hadam aav n ovoo luivarchin bjee odoog hurtel ided barahgui yum uldeged
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025