“Тугал хариулж, туг барьсан” Б.Тулга түмэн завгүй явна
2015/09/10

МАХН-ын дарга Н.Энхбаярын буянаар олон хүн “оймсны түрүүнд хавчуулагдаж” улс төрд орсон. Тэдний нэг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга. Энэ залуу Н.Энхбаярын шадар туслах бөгөөд 2012 оны “хөл нүцгэн” баривчилгааны үеэр олонд танигдсан. Мөн Н.Энхбаяр түүний гэргий О.Цолмон хатагтайн итгэлийг олсон гэдэг. Тиймдээ ч 2013 онд дэд сайдын суудалд тухласан юм. Гэвч дэд сайд болохынхоо өмнө бас л хилс хэрэгт гүтгэгдэн шүүх цагдаагийн хаалгыг сахиж байсан.

Болсон явдлыг эргэн сануулбал, хууль хяналтын байгууллага Н.Энхбаярыг баривчлахаас өмнө буюу 2011 оны хавар түүний шадар туслан Б.Тулгыг бусадтай бүлэглэн “Өргөө” зочид буудал, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин  хувьдаа завшсан, мөн хэрэг шалгах явцад оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр баривчилж байсан юм. Хоёр сар хэртэй “аавын”-д суусан. Эцэст нь хилс хэрэг болох нь тогтоогдсон гэдэг. Энэ үйл явдал нь Н.Энхбаярт “сануулга” болж байв.

Харин өдгөө намын даргадаа үнэнч зүтгэсэн тэрбээр түмэн завгүй яваа сурагтай. Учир нь өнөө маргаашгүй намрын чуулганаар “Өршөөлийн тухай хууль”-ийг хэлэлцэнэ. Уг хуулийг батлуулчих санаатай доогуур нь гүйж буй гэнэ. Харин дээгүүр нь мэдээж, Шийдлийн Засгийн газрын шинэхэн сайдууд гүйнэ.

Тугал ч хариулж, туг ч барьж явсан залуу улс төрчдөө амжилт хүсье.

Эх сурвалж: www.grandnews.mn 

Б.Шархүүхэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин