Шинэ сайд нарын хэн нь хэн бэ?
2015/09/10

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Шийдлийн Засгийн газрын шинэ сайд нарыг томилж, Засаг элэг бүтэн болов. Харин ард түмэн шинээр томилогдсон зарим сайд нарыг ам сайтай хүлээж аваагүй. Тэгвэл тэдний хэн нь хэн бэ?

 

“Өршөөлийн хууль”-ийн буянд Шадар сайд болсон Ц.Оюунбаатар

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар УИХ-д суусан цагаасаа л “Өршөөлийн тухай хууль”-ийн талаар ярьж эхэлсэн. Уг хууль өдгөө бараг л батлагдаж буй юм. “Өршөөлийн тухай хууль”-аас өөр зүйл ярьдаггүй Ц.Оюунбаатарын хувийн амьдрал бусад асуудал олон нийтэд ил байдаггүй.

Тэрбээр 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.Эрх зүйн болон бизнесийн магистр, доктор цолтой.

Шадар сайд Ц.Оюунбаатар анх улс төрд орж ирэхдээ МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч, ялагдсан. Харин намын жагсаалтаар намынхаа даргын хүү Э.Батшугартай ана мана “үзэлцсэн”.

Аз таарч Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэх үндэслэлээр СЕХ-ноос намын нэрийн жагсаалтаас хассан юм. Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар
ийнхүү УИХ-д сууж, өдгөө улсын Шадар сайд боллоо.

 

Гудамжнаас УИХ гишүүн, сайд болсон З.Баянсэлэнгэ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгийг монголд танихгүй хүн ховор биз ээ. Энэ хүн ард түмэн бидний нүдэн дээр өдрөөс өдөрт боловсорч, өдгөө салбар хариуцсан яамны сайд болоод байна. З.Баянсэлэнгэ “нам дагавал ам тосддог” гэдгийг жинхэнэ утгаар нь  олонд харуулж яваа. Анх 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр хийгээд түүний намын төлөө гудамжинд жагсаж, хуурай өлсгөлөн зарлаж явсан. Ингэж явахдаа аавын хаалга татах дээрээ тулсан ч, аз эз нь яг таарч Төрийн ордны хаалга татсан. Түүнийхээ дараахан Ц.Нямдорж гишүүнд “оймсны хавчуурга” нэр зүүгээд амжсан. Гэвч тэрбээр бусдын сөрөг үг, үйлдэлд шаналсангүй, шантарсангүй гудамжны олон нийтийн жагсагчаас, бүтээн байгуулалтын сайд болоод байна.

З.Баянсэлэнгэ улс төрд орж ирсэн цагаасаа л олны дунд “од”болж, үйлдэл бүхнээрээ анхаарал татаж, хэлсэн үг нь трэнд болж ирсэн юм. Учир нь, өмнөх параламентад түүн шиг намын даргаа бурхан мэт шүтдэг, гэр хороололд амьдардаг, хүүгээ цэрэгт явуулдаг, энгийн амьдралтай эмэгтэй сууж байсангүй.

2013 онд түүний чуулган дээр Candy Crush тоглож байгаа зураг олон нийтийн хэрэгслээр цацагдсан. Түүний дараахан монголчууд бараг л энэ тоглоомд “донтох” дөхсөн. Тэрбээр анх УИХ-ын гишүүн болсныхоо дараахан “ Бээжин, Эрээноржбайсан. ХаринБельгидбайдагахдээрээочихюмсангэжбоддог” хэмээн ярьж байсан эрхэм сайд маань гоо сайхандаа Oriflame-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн шүү.

 

Гуравдахь үеийн сайд Б.Болор

Н.Алтанхуягын Засгийн газрын үед Гадаад хэргийн яамны дэд сайдын албыг хашиж байсан Б.Болор гуравдахь үеийн сайд. Үүгээрээ ч тэрбээр их бахархадаг гэнэ лээ. Шийдлийн Засгийн газарт шинээр томилогдсон сайд нар дундаас хамгийн ухаан сийрэг, насаар залуу нь гэнэ лээ. Тэрбээр Бельгийн вант улсын Европын их сургуулийг дүүргэсэн.
Түүний аав С.Баярбаатар Үйлдвэр, худалдааны сайд байсан бол өвөө Сэд-Очир нь социализмийн үед Ой модны аж үйлдвэрийн яам, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд орлогч сайдаар олон жил ажиллаж байсан гэнэ лээ. Б.Болор түүний аав, өвөө нь  сайдын албыг 20, 20 жилийн зайтай хашсан байдаг юм. Энэ тухай хэвлэлд ярихдаа “Сайд болох нь дээр үеийнх шиг ноёны хүүхэд ноён болно гэдэг шиг өв залгамжилсан зүйл биш шүү дээ. Аавыг минь өвөө сайд болгоогүй. Намайг аав сайд болгоогүй. Бидний хувь тохиол, зураг нь л тийм байсан байлгүй. Нам ярих юм бол тэр хоёр маань шал өөр намынх. Тэр үеийн МАХН-ын “цэргүүд” шүү дээ” гэжээ.

Түүний гэргийг Энхцэцэггэдэг. Япон хэлний орчуулагч, багш мэргэжилтэй. Тэд дөрвөн хүүхэдтэй.

 

Улс төрийн зузаан намтартай Н.Батцэрэг сайд

 

Түүний улс төрийн намтар бусад шинэ сайд нараас илүү зузаан. Бараг л 1990-ээд оны эхээр улс төр сонирхож эхэлсэн Н.Батцэрэгийн үндсэн мэргэжил багш. Тэрбээр 1982 онд ЗХУ-ын Свердловск хотын УПК төгсөж ирсэн цагаасаа л Ерөнхий боловсролын дунд сургуульд удирдах ажил хийж эхэлсэн гэдэг. 1996-2000 онд анх УИХ-д сууж, 2007-2008 онд Монгол Улсын Сангийн дэд сайд хийж явжээ. Тэрбээр өдгөө эхнэр, бага хүү Б.Баттүшээтэйгээ амьдардаг. Уурлаж, бухимдсан үедээ эрхэм сайд маань фитнесс клубт очиж гүйдэг гэсэн шүү.

 

“Муухан” гэрэл зурагчнаас дээр сайд

Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт цахим ертөнцийн идэвхтэн бичигчдийн нэг. Тэрбээр бараг л унтсан хэвтсэн, уусан идснээ бичих нь холгүй жиргэдэг. Түүнийг Зам тээврийн сайд болоход салбарын охид, бүсгүйчүүд интернет орчинд “За ашгүй дээ, сайдаараа даруулах нь” хэмээн бичиж ихээхэн баярлана лээ.

Сайд болсныхоо дараа хамгийн түрүүнд хийсэн ажил нь Монголын авто замчдын холбооны залуустай хийсэн уулзалт байв.

М.Зоригт сайд болсон ч гараа халааслаж, хөлөө ачсан түүний “атаман” зан тавигдахгүй бололтой. Түүний шүүмжилсэн постууд интернетээр дүүрэн.

 

Испани цустай Г.Баярсайхан сайд

Хөдөлмөрийн яамны шинэхэн сайд Гарьдхүүгийн Баярсайханыг мэдэхгүй хүн цөөнгүй биз. Учир нь тэрбээр улс төрд орж ирэхдээ байгаль экологийн асуудлыг ярьж, Чингэлтэй дүүргээс хоёр ч удаа сонгогдсон. Тэр бүр чуулганд үг хэлээд байдаггүй Г.Баярсайхан хоёр дахь удаагаа сонгогдоод УИХ-д сонгогдсоныхоо дараа Шадар сайд асан У.Хүрэлсүхтэй нударга зөрүүлж, олонд танигдсан.

Г.Баярсайханы хувьд элит гэр бүлээс гаралтай. Аав Ж.Гарьдхүү гуай ардын хөдөлгөөний нэрт тэмцэгч, цэцэг нуурын хөдөлгөөнийг санаачлагч Ард Аюушийн шууд «хөх» овогт удмын хүн гэсэн. Тэрбээр хөрс судлаач, химич академич бөгөөд дэлхийд “монголын байгаль экологийн шинжлэх ухааны загалмайлсан эцэг” хэмээн албан ёсоор өргөмжлөгдсөн нэгэн юм гэнэ лээ. Харин ээжийнх нь хувьд “халуун цус”-тай Испаниас гаралтай эмэгтэй байсан. Нэгэн цагт академичЖ.Гарьдхүү гуай эхнэрийнхээ тухай дурсахдаа “Миний ханийн аав баруун Европоос дайны жилүүдэд монголд орж ирсэн Испанийн гаралтай хүн байсан. Миний зээ Ч.Цэлмүүн /дуучин/ л эмээгээ их дууриасан хүн байгаа юм” хэмээн тодотгосон байдаг.  Дашрамд дуулгахад, аливаа цус холилдсон хүмүүсийн хүүхдүүд дөрөвдэх үе дээрээ оюуны өндөр чадамжтай байдаг юм гэнэ лээ.

Б.Шархүүхэн

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Setguulchee Oyunbaatar Umnu goviinh
    Yun uvurhangai ve, Umnu govid ner devshij bsn yum. Arai chde yum bicheh Bol sain sudal unsh erj hai
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
Сонин хачин