Ажиглаад байхад юун нөгөө эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн чамин, энэ тэр. Эрчүүд намхан байх чинь их чухал суурь өгөгдөл байна шүү дээ. Хараад байгаарай, ОХУ-д хүртэл ерөнхийлөгч төрийн чухал хүмүүс нь өндөр биш. Манай ерөнхийлөгч ч гэсэн бөөн шкаб шиг нүсэр хамгаалагчид дунд хөөрхөн алхаж яваа биз дээ. Намхан байх тусмаа тодорч харагдаад сүртэй, сүртэй. Харин энэ бол БГД-ийн Засаг дарга Д.Оросоо, З.Энхболд дарга бас бус хүмүүсийн фото агшин.
Бусад нь нүдэнд өртөхгүй байхад манай хоёр бусдаараа арын фон хийгээд тодорчихож байгаа юм чинь. Дарга тавилан хамгийн түрүүн нурууны өндөр намаас эхэлнэ. Та хэт өндөр бол хэзээ ч дарга болохгүй нь байна. Болдог юмаа гэхэд хамгаалагчдаасаа толгой нь даваад аюулгүй байдал талаас овоо хараанд өртөөд үргэлж айдас дагах нь байна. Манай жишгийн дагуу бол ер нь манай ч гэлтгүй нийтийн жишгийг харахад мань Д.Оросоо юм дуулгахаар стандарттай хүн байна шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)