Буян Жагаа тайзнаас хөөгдөв
2015/06/26

   Саяхан болсон “Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ойн концертод олон зочид уригдан очсон. Түүний нэг нь Буян Жагаа. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Хөх тэнгэр” хамтлагийн жинхэнэ буянтан болохыг бид сайн мэднэ. Тиймдээ ч уригдалгүй яахав. Тоглолт эхлээд удаагүй байтал Хөтлөгч Ганхүү Буянгийн Жагааг тайзнаа урин залав.

Олны өмнө үзэгдэлгүй удсан ноён Б. Жаргалсайханыг үзэгчид уулга алдан, алга ташин хүлээн авсаан. Өөрийн гэсэн этгээд ёжтой яриа, стилээрээ үзэгчдийг байлдан дагуулж, муухан хошин шогоос дээр хөгжөөн баясгав. Гэвч мань хүний яриа сунжирсаар Би Би гэсээр, бүр сүүлдээ улс төр, сонгуулийн сэдэв рүү ороод явчихав. Одоо болсоон Жагаа ах аа. Тоглолтоо үзье ээ гэх зэргээр үзэгчид хашгирцгаав. Мань хүн ч гүрийсээр, ярьсаар. Хөтлөгч Ганхүү эвтэйхэн үеийг тааруулж зогсоогоогүй бол үзэгчдийг жинхэнэ залхааж орхих байсан байх. Тайзнаас тун дурамжхан хоргодон барин бууж байгаа харагдсан. Байлдан дагуулсан хэдэн сайхан ёж үгээ хэлчихээд, ерөөл талбиад буцаад орчихсон бол мөн ч давс хужир нь таарах байсан санагдсан. Аливаа юм ихдэхээрээ яадаг билээ дээ. Давс ихэдвэл гашуун болно. Чихэр ихэдвэл нялуун болдог шиг. Жагаа ах маань дахин нэр дэвших гэж байгаа бол сайн имижмэйкер хажуудаа авч ажилллуулах цаг болчихсон байна шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    дизда
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • zochin
    ug oldoj uher holdoh ni ch holdsoon.
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Ene durak alsan gesen.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
Сонин хачин