ГОК-оос гарсан 2 тэрбумтан НАМЗХ-оор тоглох уу?
2015/06/22

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны тавдугаар их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлөө. Хуралд 400 гаруй мандатын эрхтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ өөрчилж, цаашдын үйл ажиллагаа, зорилт, бусад дүрмийн асуудлаа хэлэлцдэг журамтай аж. Энэ үеэр НАМЗХ-ны ерөнхийлөгчид Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нарын нэрийг дэвшүүлсэн ч Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр нэрээ татаж авсан учир тус холбооны ерөнхийлөгчөөр Г.Тэмүүлэн сонгогдсон юм. Уул уурхайн дэд сайдын албан тушаалтай байсан Г.Тэмүүлэн нь Эрдэнэт Үйлдвэрийн Захирал асан Ч.Ганзоригийн хүү, "Ханбүргэдэй" их дэлгүүрийн эзэн Сандагын хүргэн гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Түүнийг тус холбооны ерөнхийлөгчээр сонгогдоход залуучууд шинэ ерөнхийлөгчдөө сэтгэл хангалуун байхгүй байгаагаа уламжилж хурлын үеэр ширүүхэн маргаан үүссэн байна.

Хурал болох сургаар л МАН-ын залуучууд хоёр талцан, ширүүхэн дайтсаны эцэст ийн “олигархи” хүчин буюу УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн тэргүүтэй хүмүүс ялалт байгуулсан байна. Холбоо дотроо “ардын" буюу Л.Оюун-Эрдэнийн тал, “олигархи” буюу Н.Номтойбаярын тал хэмээн хоёр хуваагдчихсан байсан нь эртний явдал. Харин олигархи уу, ардын хүүхдүүд ялах уу гэх асуултын тэмдэг хариулттай болсон нь энэ юм. Хамгийн сонирхолтой нь НАМЗХ-г өнөөдрийн энэ хямралд хүргэж, залуусыг хоёр талцуулсан их дайнд аваачсан гэгдэх НАМЗХ-ны шинэ ерөнхийлөгч Г.Тэмүүлэн яажшуухан тус холбоог удирдаж авч явах вэ гэдэг бас анхаарал татах сэдэв болж үлдлээ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр анхаарал татсан сэдэв хэвээр үлдлээ. 

Ямартай ч ГОК буюу Монголын уул уурхайгаас төрөн гарсан тэрбумтнуудын хүүхдүүд болох УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар МАН-ын залуучуудын хүчин НАМЗХ-г удирдахаар боллоо.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (11)

  • Зочин
    shijgiin 2 yum, kk.
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Tuul jinhene ih hotiin style todorhoilogch bolovsroltoi mundag emegtei shuu sodbilegees dutahgui mungutei hurungutei emegtei shuu
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Temuulengiin avgai gej huiten huuhen baidiim bilee Harin sodbilegiin ehneren jinhene hudulmurch mundag busgui bainalee
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин
    ГОК-оос ТЭРБУМТАН гарнаа гэж яг юу гэсэн үг вэ???????????????????? Яаж баяжсан үүх түүхээ дэлгэмээр юм байна даа..................
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • zochin
    ichmeer yumaa luivarchid songuuliar gargahgui bh heregtei sh dee bidnii mongiig idsen gesen ug. harah ch husel alga
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Zochin
    Ed nar yugaar ch dutahgui ussun aztai urs.Ter n yah ve buyantai bna.Ednii buruu bish.harin odoo ard tumniihee ter saikhan buyaniig daaj eh ornoo saikhan bolgoh heregtei bna Huseh ym ter l bna
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    hanburgedei delguuree gokos gussan munguur bosogjdee mundag ymaa
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    nomtoibayar ch huurhii hol yvnaa yvna harin praktsan yu boldoo
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    gokiin ganzorigiin ue unguruud turd daraagiin ue boloh onigor nudetiig shurguulah shiv
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    uiliin uree daaj baival ch barav unuudriin uuh ch yahav
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Hol
    Mingu shidseer baigad turuulle dee Muu ichdeggui buzar oligarhuud zail
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
Сонин хачин