УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр улс орны ажил гэхээсээ илүүтэй авгай хүүхний асуудлаар үргэлж хэвлэл мэдээллийн “баатар” болж байдаг. Дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн хүн бэ гэх асуулт гарч ирвэл мань хүн авгай хүүхнүүдийнхээ учрыг ч олж амжсангүй гэж хариулах байх. Үүнээс гадна тэрээр олон бүсгүйчүүдтэй уулзаж учирч байдаг болоод ч тэрүү нүүрээ буддаг болсон нь илчлэгдлээ. Нүүрээ будахгүй л бол халхын сайхан хүүхнүүд Н.Номтойбаярыг тоохгүй гэсэн шиг нүүрээ халтартуулаад будсан нь манай зурагчны дуранд тун тодоор буусан байх юм.

Эхийнхээ сүүнээс эрт гарсан хаврын хатсан тугал, ишигний магнай нь цоохортож цахлайтсан байдаг шиг эрхэм гишүүний нүүр царай яг л тэгж харагдаж байх чинээ. Нүүр нь цахлайтсан юмуу, батга, шарх гарсан уу ямартай ч нүүрээ алаг эрээн будсан байх юм. Олон эхнэр хүүхнүүдээсээ зөвлөгөө авсан бол ч ингэж алаг эрээн харагдахгүй л болов уу эрхэм гишүүнээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (17)