АТГ, Гансүх хоёрын хэн нь мангас юм бэ?
2015/06/08

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зевлөх хийж байхдаа аавынд багагүй хугацаанд морилоод гарсан Л.Гансүх одоо наранд гарчихсан нар шиг мишээл цацруулчихсан явна. Бүхэл бүтэн АТГ газар гэх их айлтай үзэж тарж үсэрч наалдаж яваа Л.Гансүх гурван сарын хугацаанд хоригдож өдгөө батлан даалтанд гарчихсан яваа нь энэ. Нэр төрөө сэргээж, зохиомол хэргийн төлөө тэмцэхээ зарласан Л.Гансүх засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа ашиглан улсад 3.6 тэрбум тегрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хоригдсон.

Анх АТГ шалгаж эхлэх үед Л.Гансүхийг байцааж, шалгаж эцэсд нь хорих дээрээ тулахад мань эр өмгөөлөгчгүй, бас баривчлах бичиггүйгээр хоригдохгүй хэмээн  АТГ-аас нойл орно гэж зугтаж гараад гудамжинд АТГ-ын залуучуудтай муур хулгана болж хөөцөлдөн байж аавынд морилсон түүхтэй. Албан ёсоор АТГ болон Р.Гансүх нар хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн ч  хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь тодорхой бус байгаа. Хамгийн сүүлд гэхэд Р.Гансүх хэвлэлд ярилцлага өгч  “Н.Алтанхуяг ажлаа өгчихсөн учраас одоо энэ хэлмэгдүүлэлт зогсоно гэж би найдсан. Гэтэл тэгээгүй. Одоо бол АТГ, Гансүх хоёрын хэн нь мангас юм бэ гэдэг тэмцэл өрнөөд эхэллээ.

Би өөрөө улстөрч хүн учраас нөхцөл байдлыг ойлгож байна. Тийм болохоор гомдол гэж энд ярих зохимжгүй. АТГ байх ёстой. Гэхдээ зөв, ёс зүйтэй ажиллах ёстой” хэмээн ширүүхэн мэдээлэл өгчээ. Ямартай ч мишээчихсэн явааг нь харсан хэн бүхэн Р.Гансүхийн асуудал ард үлджээ гэж бодмоор. Биеийн нөхцөл байдлаас батлан даалтанд гарахдаа мишээл цацруулсан Р.Гансүхийг хэн ч танихааргүй өөрчлөгдсөн байсан. Харин одоо АТГ, Р.Гансүх хоёрын хэн нь мангас юм бэ гэдгийг харах л үлдээд байна..

Эх сурвалж: www.grandnews.mn 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Sain hun shuu. Hudlaa Altanhuyagiig unagaahiin tuld baahan oroldood notloh barimt gargaj shuuhed buruutgaj chadhaan bainguutaa hevleleer ner hundiig ni gutaah gej oroldoj bna!
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • zochin
    TURUUS TURSUN TERBUMTAN....Gansuh shunaltai..mungunii mangas...
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Гансүхийн бөгсийг нь долоох чамд гоё байна уу кк
    2015 оны 06 сарын 08
  • Зочин
    Gansukhiig umuursungui gehdee ATG arai davartsan...hun horij baitsaadag baij bolohgui ee...bas deer ni hudlaa medegdel hiideg gej sonsson...tegheer ATG l mangas bolj taaraad bgam daa
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Гансүхийн бөгсийг нь долоох чамд гоё байна уу кк
      2015 оны 06 сарын 08
Сонин хачин