Монголын алдартай ээж охид

 

Алаг нүдэн ээж охид

Авьяас, гоо үзэсгэлэнгээрээ тайз, дэлгэцийг байлдан дагуулж ирсэн И.Одончимэг гавьяатын залуу насны хайраас төрсөн том охин хорин жилийн дараа дүү дагуулж, зэрэгцэн өөрөө ээж болсон цаг саяхан. Т.Бархүүг гучтай өвөөгөөр тодруулсан хэргийн эзэн гэрийнхэн нь хорилосоор байхад тас зөрөн СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байгаа. Ээжтэйгээ адилхан нүд, хөмсөг болсон түүнийг алдартай жүжигчин болохыг үгүйсгэх аргагүй. Зохиолч Долгорын Нямаагийн эрх танхи хүү, жүжигчин Зоригттой анхны амьдралаа эхлүүлж, хөөрхөн охиноо төрүүлж байсан алаг нүдэн гавьяат амин хайртай охиноо өөр шигээ жүжигчин болгомооргүй байна хэмээн учирлаж байсан ч удмын урлагт хайртай ген, авьяас гавьяатын охиныг их урлагт хөтөлсөн биз ээ.  

Урлагийн элит гэр бүлийн ээж

Нэрт зохиолч, сэтгүүлч Банзрагч, гэргий Зууны манлай сайхан бүсгүй Ц.Цогзолмаа нарыг урлагийн элит гэр бүлийн эзэд гэдэг. Үнэхээр ч тийм бололтой. Ууган охин Н.Сувд нь Мандухайгаар залуу нас, гоо үзэсгэлэнгээ дэлгэцэнд мөнхөлсөн бол удаах охин буюу зурган дээр ээжтэйгээ хөтлөлцөж яваа Н.Ганчимэг хэмээх энэ бүсгүй ХБК-ийн дэд захирлын алба хашдаг удирдагч бүсгүй бий. Н.Шүр хатагтай харин аавынхаа мэргэжлийн өвөлж, сэтгүүлч болсон ч энэ тогооноос насныхаа ханийг олж ханилсан нь Монголын сэтгүүлзүйн ноён оргил Ц.Балдорж агсан билээ. Харин Ц.Цогзолмаа гуайн отгон охин Н.Энхтүвшин хэмээх найруулагч мэргэжилтэй нууцлаг бүсгүй бий. “САС пикчерс” студийн дарга энэ хатагтай ээжтэйгээ усны дусал мэт адилхан эршүүд, өндөр боловсролтой эмэгтэй “Элсний нүүдэл” зэрэг кинонуудыг найруулсан шаггүй авьяастай нэгэн.

Урнаа гаьяатын ганц охин

Драмын театрт галзуу авьяас, брэндийн тансаг хэрэглээ хоёроороо толгой цохидог У.Уранчимэг гавьяат, “Хувьсал”-ын Г.Цоггэрэл хоёр газар дээр ганц охинтой. Хэн хэн нь цаг наргүй урлагийн их ажилд хамаг байдгаа зориулсанаас охиндоо одоо болтол дүү дагуулж чадаагүй хосууд Анударь охиндоо ёстой хошуу дэвсдэг гэдэг. Орос 3-р сургуулийн сурагч тэрээр аргагүй авьяаслаг аав, ээжийн охин гэсэндээ шүлэг, зохиол бичих авьяастай гэнэ лээ. Тэгэхээр тун удахгүй бас нэг жүжигчин төрөхийг байг гэх газаргүй. 

Топ моделийн нар

Мөнхий залуу, топ модель бүсгүйн насны нар болсон ганц охин нь өдгөө нэгэнт нас биед хүрчээ. Монголын анхны сэтгэлзүйч, анхны сэтгэлзүйн номын зохиогч Санжжав агсаны зээ охин өдгөө Плехановын нэрэмжит их сургуулийн оюутан. Дуулж, бүжиглэх чамгүй авьяастай топ моделийн охиныг ээж нь хориглоогүй бол урлагийн гэр бүлд шуудхан орох байсан хэмээн ойр дотныхон нь ярьцгаадаг.

Мэнгэт Цэрмаагийн охин

“Өнөр бүл”-ийн мэнгэт бүсгүй Цэрмаагийн дүрээр олон түмэнд хайрлагдсан уртын дуучин Чулуунчимэг охинтойгоо. юм. Ямартай ч хоёр дүүгээ урлагт, тэр дундаа уртын дуунд уруу татсан дуучин бүсгүй төрсөн охиноо ч урлагт урвуулсныг үгүйсгэх аргагүй.

Г.Эрдэнэтунгалагийн Есүй

Үргэлж багтай амьдардаг монголчууд заримдаа залхмаар, өрөвдмөөр байдгийг нуух юун. Харин Г.Эрдэнэтунгалаг бол огт өөр дүр төрх. Яг л Холливудын өөртөө итгэлтэй, туулсан амьдралаа нуудаггүй, түүнээсээ ичдэггүй ховор, үнэн чанар энэ дуучин бүсгүйд бий. Уг нь хоолойн цараар бол нийтийн дуундаа хэнийг ч дагуулахгүй энэ бүсгүйн анхны нөхөр начин Сэр-Од хэмээх эр байв. Энэ бөх залуу эр хүнд баймгүй хуншгүй зан гаршасан нь охиныхоо ээж, дуучин бүсгүйг хөл хүнд байхад хаяж одсон явдал. Бүр болоогүй дараагийн амьдралаа зохиохдоо хуримандаа урьсан гэж байгаа. Ёстой бүдүүн хадуун бөх хүнээс л гарах ухамсрын доройтол энэ биз.

Харин дуучин бүсгүй начнаас хөөрхөн охин тэвэрч үлдсэн нь Есүй. Бяцхан Есүй одоо 5 настай. Хөгжмийн зохиолч эмээ, дууны шүлэгч өвөө хоёрынхоо хайранд өлгийдүүлэн өсч буй хөөрхөн Есүй тун ч нүүрэмгий, дуулж, бүжиглэх авьяастай гэсэн. Тэр хэзээ нэгэн цагт ээж шигээ дуучин болох ч юм билүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • зочин
    Цогзолмаа гуйн нөхөр Намсрай,харин Норовбанзад гуйн нөхөр зохиолч Банзрагч,жаахан юм уншиж судалж баймаар юмаа
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • Gegee
    Erdenetungalag hezee ch Ser-Odtoi suuj baigaagui harin ch ger bultei hunii araas guij baigaad huuhdiig ni gargasan.
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • Suuld suusan avgain ohin
    Hoorondoo usnii dusal met adilhan yum.argagui 2-uulaa Ser-odiig duuriaj neg aaviin ohiduud gesen shig
    2015 оны 05 сарын 30
  • Erdenetungalagiin ohin ser-odiin suuld suusan
    Ohin hoorondoo neg Hun shig adilhan yuma
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
    • Suuld suusan avgain ohin
      Hoorondoo usnii dusal met adilhan yum.argagui 2-uulaa Ser-odiig duuriaj neg aaviin ohiduud gesen shig
      2015 оны 05 сарын 30
  • Зочин
    erdenetungalag yag mungunii gahai shu kkk
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин
    odonchimegiin nud ni l gaigii barhuu ch hogshorch bn da amidralaa gej
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин
    chuluuntstseg gaviyatin ohin naran gerel huurhun huuhen shuu
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025