Grandpedia: Драмын 4

 

Аль ч орны театр хэмээх гэгээн сүмээс үе үеийн гоо сайхны идеал, төгс эр хүн, төгс бүсгүйчүүдийг харж болно. Тэр ч утгаараа энэ удаад “Драмын 4” хамтлагийн гишүүдийг онцоллоо. Эби, Боогий, Пара, Амгаа нар бол энэ цагийн шижигнэсэн 70 гаран оныхны төлөөлөл. “70 гаран” хэмээн тодотгохын учир нь тэд 1975-1978 оны залуус учраас тэр. Ингээд энэ жил хамтлагийнхаа 10 жилийн ойг тэмдэглэх гэж буй “Драмын 4”-ийн ертөнцөд саатацгаая.

Хамгийн ТОМ шагналтан, “гавал” нь:

Төмөр замын хүү Н.Наранбаатар бусдын адил замналаар явсаар СУИС-д элсжээ. Сургуулиа төгсөөд театрт орж ажиллан олонлогууд дунд ялгарах юмгүй явсан түүнийг ирээдүйд “том” найруулагч болох хэмжээний хүлээлт хэнд ч байгаагүй биз. Гэвч хүн “цоорох”-оо хүрвэл нэг алхам хангалттай. Сургуулиа төгссөнөөс хойш хоёрхон жилийн дараа 2000 онд “Бооцоо” жүжгийг амжилттай найруулснаар түүний нэр алдар олонд түгэв.

Тухайн цаг үеийн хитүүд болох “Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг“, “Нууц амраг чинь больё” тэргүүтэй олон жүжгүүдийг тэр найруулав. “Гамлет”-аас өхсүүлээд “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг хүртэл түүний бүтээл болгон театрын шүүмж судлаачид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Түүний ихэнх бүтээл өнөөгийн хүмүүсийн ёс суртахуун, зан харилцааны гажуудал, дээд доод давхаргын ялгаа зэрэг нийгэмд байгаа сөрөг үзэгдлүүдийг шүүмжлэлтэйгээр хөндсөн байдаг бөгөөд үүнийгээ егөөдөл, ёгтлол бүхий найруулгын уран аргаар илэрхийлэн гаргадгаараа онцлогтой. Н.Наранбаатар тайнзны бүтээлээс гадна телевизийн 20 гаруй бүтээлийг амжилттай найруулжээ.

Театр, дэлгэцийн урлагт гэрлээр хурдаар цахилсан од маань Төрийн соёрхолтоор энгэрээ мялаахад олон хүн “эзнээ олсон шагнал” хэмээж байв. Энэ их ажлын хажуугаар Пара гэр бүлээ төвхнүүлж 5 хүүхдийн аав болсон халамжтай сайн аав. “Драмын 4” хамтлагийн эн тэнцүүхэн сайхан залуус дундаас түүнийг “сугалан” нүдээрээ олзолдог бүсгүйчүүд хэдийнэ зүрх нь эзнээ олсныг мэдээд багагүй гонсойсон биз. Амьдралын урсгал дунд нийлсэн найзуудынхаа талаар “Нөхөрлөл бол сайхан зүйл.

Хүний амьдралын агуу зүйлүүдийн нэг хэлбэр шүү дээ. Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай байх зарчмыг баримтлахыг хичээдэг. Нөхөрлөлийн мөн чанар гэдэг цаг хугацааны урсгалд харагддаг. Энэ нь л жинхэнэ нөхөрлөлийн мөн чанар юм даа” гэжээ.

Хамгийн универсал, sexy нь:

Орчин цагийн Гамлет гэгддэг С.Болд-Эрдэнэ угаасаа л урлагийн хүн болох учиртай төрж. Урлагийн хүн болоогүй байсан ч тэр заавал урлагийн л хүн болох байсан. Түүний аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Сугар агсан, ээж эгч хоёр нь жүжигчин, ээж Нэргүй нь Драмын театрт ажиллаж байгаад одоо СУИС-д багшилж буй.

С.Болд-Эрдэнэ энэ хугацаанд 60 гаруй жүжиг, 20-иод кинонд тоглосон гэсэн статистик бий, тоо нь өдрөөс өдөрт нэмэгдсээр л буй. Амьдрал дээр ч тэр Гамлет шиг үл ойлгогдох нууцлаг нэгэн. Гэсэн ч урлагийн төлөө бол алд биеэ үл хайхарна. “Үл таних эмэгтэй” кинон дээр тун тачаангуй, халуухан атлаа нууцлаг эрийн дүрийг чадмаг гаргасан. Ямартай ч киноны дараа түүнийг хараад шүүрс алдах бүсгүйчүүд нэмэгдсэнээс “эв хавгүй, болхи, яахав дээ л” гэж хэн ч дуугараагүй.

“Драмын 4“ хамтлагийн гишүүн тэрбээр дуулбал бас эвлэгхэн авч өгнө. Хувийн амьдралын тухайд гэрлэж бараалсан ч гэсэн эхнэр, хүүхдээ олны өмнө гаргаад байх дургүй. Ямартай ч бид түүний сайхан гэргий, охин хоёрыг дурандаж амжсан. Гэхдээ зургийн кадрт тийм ч олон өртөөгүйг үзэхэд Гамлет бол “чанга” эр байх нь ээ. Ярилцлага өгөхдөө ч энэ талаар болж өгвөл цэг тавихгүйг хичээх нь хувийн амьдрал бол хувийнх л байх ёстой гэж үздэгийнх биз.

Ямартай ч хадмынх нь Баянхошууны шинэ эцэст байдаг, хааяа ганган машинаар давхиж очиж эргэчихээд буцдаг гэлцэх юм билээ. Найзууд нь түүнийг “Яг юу бодоод яваад байгаа нь ойлгогдохгүй ч буруу юм хийж байна уу гэхээр тийм биш. Нэг л үл ойлгогдох ертөнц байдаг” гэж дүгнэдэг. Тэр магадгүй хамтлагийнхаа хамгийн нууцлаг нь гэхэд хэтрүүлэг болохгүй биз.

Хамгийн нууцлаг, эрэмгий нь:

Г.Эрдэнэбилэг “Драмын 4” дундаас ганцаараа зураач болох гэж бодож яваад халтирч СУИС-т элссэн нь. Ер нь яаж ч магадгүй гэсэн бодолтой ДУДС-д орох гэж байтал СУИС-ийн кино драмын ангийн шалгалт өмнө нь товлогдоод шалгалтанд тэнцсэн нь гэнэтийн шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Найзууд дундаа ч тэр хамгийн шулуухан нь хүлээцтэй, магтаалд бялуурдаггүй, шүүмлжлэлийг тоох ч үгүй. Дургүй нь хүрвэл нударга зөрүүлчихнэ. Хамтлагийн дөрвөөсөө хамгийн сүүлд гэрлэсэн гэдэг утгаараа “хүсэмжит” тавцангаасаа буухгүй, сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогддог сенсаацын эзэн. Амьдралын зарчим нь хүртэл их энгийн, зөвхөн өнөөдрөөрөө амьдрах. Аль болох зовлонгүй амьдрахыг хүсдэг. Магадгүй тэр 4 найз дотроо ганцаараа шивээстэй нь байх. Олон жилийн турш хайрласан бүсгүйгээ үнэнчээр хүлээсээр сая нэг олны өмнө гаргаж өнгөрөгч 3-р сарын 7-нд аав болсон.

Тэр хамтлагтаа хамгийн дэгжин, стиль имижтэйн дээр хамгийн хожуу аав болсон нь. Саяхан тэр мөрөөдлөө биелүүлж анхны киногоо үзэгчдэд хүргэсэн нь “Аав” байлаа. Бас ч үгүй дотортой уран бүтээлч болохоо тэр ийн нотоллоо. Хамгийн сонирхолтой нь тэр бүсгүйчүүдийн хүсэмжит залуусын жагсаалтанд байнга орох авч эротик сцен үзүүлж байгаагүй юм билээ.

Гэтэл хамтлагийн хамгийн даруухан нь аль эрт тоглочихсон байдаг ... Гаднаа гял цал, хөнгөн хийсвэр мэт авч камерын өмнө тайчих хэмжээний “яахаас ч буцахгүй” эр биш байх нь. Магадгүй түүнийг тийм +18 кинонд тогловол үзэх бүсгүйчүүд олон байгаа даа. Энгийн зарчимтай, энгийн хялбар ойлгоход амар хүн ч гэсэн түүний ёс суртахууны кодыг давж нэвтрэх бүсгүйчүүд, найруулагчид ер нь ховор юм даа.

Хамгийн “ааширхуу” нээлттэй нь:

Г.Амгаланбаатар хамтлагийн 4 дундаа хамгийн шуугиан багатай даруухан нь гэж хэлж болно. Эротик сценээр цочроо өгөхгүй, үерхэлдээ л үнэнч гэдэг шиг өнөөдрийг хүртэл даруухан, сайн залуугийн төрхөө хадгалсаар байгаа. Яагаад ч юм түүнд оногдсон дүр бүр тийм агуулгатай байж таардаг билээ. “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үл таних эмэгтэй” киноны дүрүүд бол зүгээр л жишээ.

Гэвч тэр амьдрал дээр тийм эелдэг залуу биш. Дургүй нь хүрвэл дутагдлыг нь шууд нүүрэн дээр нь хэлнэ, үнэн үгийг хэлнэ үгээр иднэ л гэж мэд. “Жүжиглэх миний хобби” гэж ярьсан загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг ёстой “дарвайтал” нь загнасан гээд л бодчих. “Хүмүүс бүхий л зүрх сэтгэл, цаг зав, оюун ухаан, мах цус, хөлс хүчээ урсган байж хийдэг ажлыг маань хобби гэж ярьсанд дургүй хүрсэн. Гэтэл нэг бүтээл ямар их хүч хөдөлмөрөөр төрдөг билээ.

Ингэж жаахан цочроо өгөхгүй бол болохгүй. Хэн дуртай нь жүжигчний мэргэжлийг “хобби”-гоороо хийдэг гэж ярьж явж болохгүй” гэсэн нь олны таашаалд ихэд нийцсэн. Бага тойрогт өссөн өвөөгийн хүү Г.Амгаланбаатар дунд сургуульдаа гитар тоглодог, урлагийн үзлэг, спортын арга хэмжээ гэхчлэн бүх л юманд оролцдог нийгмийн идэвхитэй хүү байжээ. Тэр нэгт урлагт бүхнээ зориулахаа хаа ч хэлдэг бол хоёрт гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээсэн эзэн хүн гэдгээ ам бардам хэлдэг. Хоёр хүүхдийн аав болсон тэрбээр олон нийтийн газар, кино театрт эхнэртээ очих дуртай. Хаа ч явсан халуун дотно хөтлөлцөн алхах агаад хамтдаа зургаа даруулахаас жийрхдэггүй. Магадгүй тэр хамтлагийнхан дундаа хамгийн нүүр хагарсан нь, “олон нийттэй”-гээ хүн байх.

Эх сурвалж: www.grandnews.mn 

У.Цахирмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • agag
    chi zail
    2016 оны 05 сарын 24
  • eregtei
    chi zuger zail al mini yuuch medehgyu bndi
    2016 оны 05 сарын 24
  • onigboo
    kxkxkxkkxk
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин
    kui tegeed yahav dee. yun ch ataarhuu yumb
    2015 оны 05 сарын 31
  • Ehner n
    Amgalanbaatariin ehner n gj neg shulmas shig huuhen bhiin!!!! Neeh hurts nudtei baidgaaraa gangalchaad l yavaad bdgiin Ajil turul er n hiij uzeegue bhaa .
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
    • Зочин
      kui tegeed yahav dee. yun ch ataarhuu yumb
      2015 оны 05 сарын 31
  • jj
    Bolderdene naranbaatar rasarhai shuu.amgaa harin tiim ch sain jujigchin bish
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
    • agag
      chi zail
      2016 оны 05 сарын 24
  • Зочин
    Amgaa n neg l hudlaa jujigchin.busad n bol lagaa lag
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
    • eregtei
      chi zuger zail al mini yuuch medehgyu bndi
      2016 оны 05 сарын 24
  • dash
    wow bishermeer goe zaluus shuu
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • dash
    wow bishermeer goe zaluus shuu
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • irgen
    like
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин
    Шүүдэрцэцэгийг загнасан гэдэг нь зөв болж. Дарвайчаал нэвтрүүгээр тэнэг тэнэг юм яриад л. SBN телевизийн амралтын өдрийн нэвтрүүлэгт жүжигчин Навчаатай оролцож байхдаа Би урлаг судлаач мэргэжлээр суралцдаг. Жүжигчин мэргэжлийг бодоход арай олон талын мэдлэг, ухаан шаарддаг гэж ярьсан шиг санагдаж байна. Ганц нэг үгийг буруу бичсэн байж магадгүй. Ер нь нэг иймэрхүү утгатай юм яриад инээгээд байсан. Балай хүн шиг. Нөгөө Навчаа нь гайхсан биз.
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • gooy
    gooy ene 4 goy shuu amjilt
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • zochin
    saihan ch zaluuchuud sain ch uran buteelchid shu.
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025