Би бол эгэл бор амьдралтай айлын хүүхэд. Харин чи бололцоотой айлын хүүхэд. Тэгэхээр чи бид хоёр санал зөрөхгүйгээр, нэгдэж амьдарч чадах юмуу. Хэрвээ хамтдаа амьдарвал би өөрөө хүүхдүүдээ хүмүүжүүлнэ, гэр орондоо хийх эр хүний бүх л зүйлийг хийнэ, дуртай үедээ сагсаа тоглоно” С.Баярцогт гэргий Ч.Нарантуяатайгаа анх гэрлэхдээ ийн гэрээ хийж байжээ. Тэдний учрал Москвагийн их сургуульд байжээ.
Нөхрийгөө улс төрийн тавцанд бүдгэрэх үеэс МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирлаар ажиллах болсон энэ хатагтай тун ширүүн дориун дарга бололтой. Хэзээний хэл амтай хоорондоо үргэлж маргаж мэтгэлцэж байдаг МУИС-ынхан түүний бодлогод шүүмжлэлтэй хандсан. Гэрлэхдээ хүртэл нөхөртэйгөө гэрээ хэлцэл хийж байсан хүн захирал болохдоо ч хоосон сэтгэл хөөрлөөс өөр юмгүй очоогүй л байлгүй.
Австралийн Сиднейд мастер хамгаалж Мэрилэндийн Их сургуульд төрийн бодлогын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Ч.Нарантуяаг нөхрийнх нь сүүдэргүй харвал супер боловсролтой, толгой гэж “алт”. Сийрэг толгойтой хатагтай нөхөртэйгөө ч энд тэнд хэлхэлдэж үзэгдээд байдаггүй номын, энэ удаад ч одиноороо явж байна.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (36)