Америк уутыг Монголдоо оёдог эмээ
2015/04/25

Гялгар уут нь байгаль дээр 60 жил амьдрах чадвартай хог юм. Хоёр жилийн өмнө 3 тэрбум төгрөгөөр хогийн уут хийсэн бол өнгөрсөн жил 4,5 тэрбум болгож байсан ч эсэргүүцэлтэй тулгарсны хүчинд 2,7 тэрбумаар баталж байсан. Нийтдээ төсвийн 5,7 тэрбум төгрөгөөр 60 жилийн настай хог хийж байсан. Тэрхүү хогны уут энэ жил бүр нимгэрч анхны байдлаасаа ч дордсон нь олон хүний бухимдлыг төрүүлээд авсан. 

Гэтэл тэр олон тэрбум төгрөгийн санхүүжилтгүй ч Улиастайд амьдардаг эмээ гэртээ монгол уут үйлдвэрлээд сууж байгаа тухай нэгэн мэдээлэл байна. Энэ тухай “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан 74 настай эмээгийн яриаг өөрийн фейсбүүк хуудаснаа постолжээ. “Би энэ Америк уутыг Монголдоо оёод Улиастайнхаа эмээ нарыг сарнайтай уутаар гангалнаа, тэгээд бид талханд явна ...” гэж ам бардам өгүүлсэн тухай бичжээ. 

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • ss
    huurhun yum be yasan! ted gyalgar uutiig ochnoon terbumaar hayaj business hiij bhaar mongoldoo daavuun uut uildverledeg tseh ajillulj gariin duitei iimerhuu humuusee demjmeer yum, yadaj l olon ajliin bair garna daa
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
Сонин хачин