Бурханаас нуугдсан аавууд өнөө цагт элбэгшсэн. Энэ бүхний тод жишээ урлаг соёлын сайхан бүсгүйчүүд маань толгой дараалан ганц бие ээжийн эгнээнд элсэж байгаагаас бүгд харагдаж байгаа юм. Тэгвэл өнөө цагт өрх толгойлсон олны танил сайхан бүсгүйчүүдийг танилцуулж байна. Албан тушаал болоод ар амьдралаа гялалзтал сайхан авч яваа эдгээр сайхан бүсгүйчүүд маань ганц бие ч гэлээ гандан буурахгүй гэдгээ утгаар нь харуулж байгаа гэмээр. Харин бурханаас нуугдсан аавууд хэзээ гарч ирэх нь бүү мэд гэж. Ингээд ганц бие буюу баатарлаг бүсгүйчүүдтэйгээ товч танилцацгаая.

Дуучин: Мино: Дуучин, жүжигчин мэргэжилтэй адтай Мино ээж болоод удаагүй байгаа билээ. Олны танил ганц бие ээжүүдийн тоог нэгээр нэмсэн түүний хувийн амьдрал анхнаасаа л адармаатай эхэлсэн. Баян айлын бандгар хүүтэй сууж гурван сарын дараа салсан Мино хэсэгтээ чимээгүй байж байгаад гэнэт ээж болсон нь сонин. Нэгэн үл таних эрхмийн хүүг төрүүлж нууц ноёнтонг нууцалсан Миног хүүгээ өсгөхөд нь ээж нь тусалж дэмжиж байгаа гэнэ лээ. Харин тэр нууц ноёнтон хэзээ илрэхийг хүлээх л үлдээд буй.

Жүжигчин А.Ганчимэг: “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг мөн л өрх толгойлсон ганц бие ээж. Олны танил үзэсгэлэнт ганц бие ээжүүдийн тоог нэгээр нэмсэн А.Ганчимэг мэргэжил нэгт залуугаасаа хөөрхөн охинтой болсон. Продакшныхаа кинонд тоглож байгаад дотноссон хосуудыг урлагийн сайхан хосууд нэгээр нэмлээ хэмээн ихэд талархалтай хүлээж авч байсан. Гэвч үзэгч фэнүүдийнхээ итгэлийг алдаж залуухан хосууд хүүхэдтэй болсоноор хоёр тийш болсоон. Үлгэрт гардаг шиг хуриман дээрээсээ зугтсан ханхүү болон хувирсан жүжигчин Энхүүш хөөрхөн охин төрүүлж өгсөн найз бүсгүйгээсээ нүүр буруулсан гэж болно. Тэрээр гоонь эрийнхээ амьдралд цэг тавихыг хүсээгүй учраас ийм шийдвэр гаргасан байх гэсэн дүгнэлтийг хөөрхөн Ганаагийн үнэнч фэнүүд нь өгч буй.
Дуучин Нара: Дуучин Нара гурван жил үерхсэн залуугаасаа хүү тэвэрч ганц бие ээжүүдийн тоог мөн л нэгээр нэмсэн. Саяхан гэхэд телевизэд ярилцлага өгч хүүгийнхээ аавд гомдсоноо илчилсэн дуучин Нараг долоон сартай байхад нь орхисон хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур хэн гэдэг нь одоо хэр нууц хэвээр. Харин албан тушаалыг нь илчилсэн. Нарагийн хүүгийн аав “Global world wide” компаний гүйцэтгэх захирлын албыг хашдаг нууц ноёнтон байдаг гэнэ шүү. Хүүгээ төрүүлээд дөрвөн цагийн дараахан “хүүтэй боллоо” гэсэн мессеж явуулахад хариу бичээгүй, төрсөнөөс нь хойш ганцхан удаа эргэж ирсэн тэр залууд Нара гомддоггүй ч нэвтрүүлгийн үеэр гомдлын нулмис унагаад авсан нь хэн бүхний сонирхолыг ихэд татсан.

Дуучин Г.Анхмаа: Тайлан тоглолтон дээр нь сүйн бөгж өгч, олон мянган үзэгчдийн өмнө сөгдөн хайраа илчилж байсан жүжигчин Бэки нар нэг л өдөр хоёр тийш болсон. Ганц бие ээж болсон ч гандан буурахгүй гэдгээ хэвлэлээр хэлээд авсан дуучин Г.Анхмаа охиноо өөр дээрээ авч, аавтай нь хааяа уулзуулдаг гэнэ лээ. Анхны нөхөр, анхны амьдралаа эхлүүлсэн хайртай хүнээсээ салсан даруйдаа тайзан дээр мэлмэртэл уйлсан дуучин Г.Анхмааг хайрлаж, хүндэлдэг фэнүүд нь тэрүүхэндээ өрөвдөж хайрласан. Харин жүжигчин Бэки аль хэдийнэ хоёр дахь амьдралаа эхлүүлж шинэхэн найз бүсгүйгээ ихээхэн нууцалж байгаа сураг дуулдана лээ. Ямартай ч урлагийн сайхан хосуудын тэргүүн эгнээнд бичигдэж явсан хосуудыг эргэж нийлэхэд үнэнч фэнүүд болоод тэднийг хайрлаж, хүндэлж явдаг хүмүүс алга ташин баяр хүргэх нь лавтай.

Жүжигчин Н.Мөнх - Соёл: Залуу жүжигчин Соёлоо орчин үеийн эрэлт ихтэй байгаа залуу эмэгтэй жүжигчдийн нэг. Анхны амьдралдаа цэг тавьж хөөрхөн хүүгээ өөр дээрээ авч үлдсэн ганц бие сайхан бүсгүй маань хоёр дахь сонголт дээрээ бас л бүдэрсэн. Мэргэжил нэгт жүжигчин Б.Тамиртай хэсэгтээ хайрын гурвалжин үүсгэж байгаад салсан Соёлоог анхны нөхөр нь ажил мэргэжлийг нь бас ойлгоогүй гэнэ лээ. Тийм ч учраас тэрээр гэр бүлээ биш мэргэжлээ сонгож хүүгээ өөр дээрээ аваад өрх тусгаарлсан гэдэг. Гэвч хэзээ нэгэн цагт сайхан бүсгүй нь ажил амьдралыг нь ойлгох ханхүү хэзээ нэгэн цагт гарч ирнэ бизээ.
Дуучин Д.Отгонжаргал: Дуучин гэхээсээ илүүтэй кинонд тоглож олонд танигдсан дуучин Д.Отгонжаргал ганц бие ээж. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж урлагаа сонгосон гэх дуучин Д.Отгонжаргал хэсэгтээ МУГЖ Г.Ариунбаатартай романслаж байгаад намжсан. Охиноо төрүүлээд удаагүй байхдаа нөхөр нь хаяж явсан гэх Д.Отгонжаргал ганц бие ээжүүд дундаа хамгийн нууцлаг нь. Саяханаас найз залуутай болж, охиноо аавтай болгож байгаа гэх жиг жуг яриа дуулдана лээ. Тэгвэл дуучин бүсгүй маань олон жил ганц бие явсан амьдралдаа цэг тавьж, тун удахгүй хуримын зар дуулгаж мэдэх нь гэх яриа нь биелэлээ олох бололтой.

Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Зохиолын дуучдаас залуу бүсгүйн хувьд адармаатай бас ч дуулиантай зам мөрийг элээж яваа нь СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг. Үзсэн туулсан амьдралаа шингээдэг гэлтэй хамгийн дотортой дуулдаг гэгддэг тэрээр Улсын начин Сэр-Одоос хөөрхөн охин тэвэрсэн ч удаагүй салсан. Одоо хэр заяаныхаа ханиа олоогүй яваа дуучин бүсгүйг ёстой л уран бүтээлээрээ амьдарч байна гэдэг. Дуулсан дуу бүхэн нь амьдралд нь ойрхон байдаг учраас тэрүү түүнийг фэнүүд нь ингэж нэрлэсэн. Ойрын хугацаанд охиноо аавтай болгох бодолгүй байгаагаа дуулгасан Г.Эрдэнэтунгалаг хувийн амьдрал гэхээсээ илүүтэй уран бүтээлээ нэгдүгээрт тавьсан гэдэг. Ямартай ч нийтийн дууны ганц сайхан хоолойтой дуучин бүсгүй ганц бие амьдралд хэзээ цэг тавихыг хэн ч таашгүй.

Дуучин С.Сэрчмаа: Рок попын хамгийн хөөрхөн нь гэгдэж байсан дуучин С.Сэрчмаа Өвөрмонгол эртэй дуулиантай хурим найр хийж байсан цаг саяхан. Гэвч төд удалгүй сүр дуулиантайгаар салсан хосуудын харилцаа тун нууцлаг байдаг. Хураа охиноо өөр дээрээ авч эх орондоо суурьшсан С.Сэрчмаа ганц бие ээж болсоноо албан ёсоор зарлаад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд элдэв эрчүүдтэй нэр холбогдоогүй С.Сэрчмаагийн ойрын төлөвлөгөөнд хувийн амьдрал тийм ч сонин биш уран бүтээл чухал байгаа гэсэн шүү. Тэр ганц бие ээжүүдийн адил үүргээ зуун хувь биелүүлж яваа уран бүтээлч, сайн ээж сайхан бүсгүй гэдгийг С.Сэрчмаагийн фэнүүд нэгэн дуугаар хэлэх байх.

Дуучин Ц.Хулан: Урлагийн мэргэжилтнүүдэд өндрөөр үнэлэгддэг дуучин бүсгүйн амин хайртай ганц охин нь Эрэл” сургуульд сурдаг бөгөөд царай төрх, бие галбираараа ээжтэйгээ тун ч адилхан нэгэн. Охинтойгоо эгээтэй л найз охидууд шиг байдаг дуучин Ц.Хулангийн охины бурханаас нуугдсан аав хэн гэдгийг хэн ч мэдэхгүй өдийг хүрсэн. Нэгэнтээ “Залуу насанд нөхрийн хэрэг алга” гэж толгой сэгсэрсэн Ц.Хулан уран бүтээлээс өөр зүйлд анхаарал хандуулахыг хүсэхгүй байгаагаа дуулгаж, хайртай ганц охиноо эрхлүүлж явахыг илүүд үздэг гэдгээ хэлсэн. Гэргийгээрээ тэжээлгэдэг нөхөр биш урлагаа сонгосон бас нэг уран бүтээлч Ц.Хулан заяаныхаа ханийг хэзээ нэгэн цагт танилцуулж үзэгч фэнүүдийгээ баярлуулах бизээ.

Мисс Ч.Содтуяа: Амьдралынхаа ихэнх хугацааг загварын ертөнцөд өнгөрөөж байгаа мисс Ч.Содтуяа загварын сайхан хүүхнүүдийн жишгээр ганц бие амьдарч буй. Анхны амьдралаа загвар өмсөгч А.Чингүүнтэй эхлүүлж дундаасаа охинтой болсон ч хосууд хоёр тийш болоод олон жил болсон. Энэ хугацаанд олон эрчүүдтэй нэр холбогдож ганц бие ээжийн эрх чөлөөг хангалттай амсаж байгаа Ч.Содтуяа гараасаа хөтлөх ганц цэцэгтэйгээ хаана ч хамтдаа шүү. Харин тэрээр мэргэжлийн ажил буюу загварын ажлаа нэр төртэйгөөр зуун хувь гүйцэтгэж яваа Монголын үлгэр жишээ бүсгүйчүүдийн нэг хэмээн онцолмоор санагдлаа.

Жүжигчин Б.Хулан: 14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан Б.Хулан өдгөө чөлөөт уран бүтээлч болсон. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж хоёр дахь амьдралаа эхлүүлээд байсан жүжигчин бүсгүй дахин ганц бие боллоо хэмээн хэвлэлээр шуугиад багагүй хугацааг үдэж байгаа билээ. Хоёр ч эртэй амьдралаа холбоод бүтээгүй хөөрхөн Б.Хулан үе мултарсан нөхрөөсөө хүүтэй болсон ч хоёр тийш болсон сурагтай. Айл гэрийн журамт гэргий байхаасаа илүүтэй урлагийн ертөнцийн гэрэл гялбаа нь болж явах тавилантай гэмээр Б.Хулан охин, хүү хоёроо хоёр гараасаа хөтлөөд дуу аялангаа гунхаж явааг харсан хэн бүхэн эргэж харахаар сайхан бүсгүй. Ганц бие ээжүүдийн эгнээнд элсэж улам л гялалзаж яваа Б.Хулангийн цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (13)