Хамгийн баян ба өртэй гишүүд
2015/04/21

Албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэг ил болж,  олны сонирхолыг татсан баримтууд дэлгэгдээд байгаа.  “76+” булан энэ удаа хамгийн баян ба өртэй гишүүдийн мэдээллийг багцлан хүргэж байна.

Хамгийн баян гишүүд

Баян гишүүдийн жагсаалтыг энэ жил Г.Батхүү гишүүн 76.8 тэрбумын хөрөнгөөр өнгөлжээ. Араас нь  УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан 60.5 тэрбум , Д.Зоригт 57.3 тэрбум , М.Зоригт 53.1 тэрбум, Лу.Болд 43.7 тэрбумаар тус тус айргийн тавд давхисан байна.

Харин  Д.Сумъяабазар 19.4 тэрбум, Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил  13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр жагсаалтын арав дотор бичигдэв.

Өртэй гишүүд  

Жагсаалтыг УИХ-ын гишүүн М.Сономпил Хаан банкнаас 5 тэрбум 540 сая төгрөгийн зээл авсан гэх мэдүүлгээр “тасархай” тэргүүлж, араас нь Д.Зоригт Худалдаа хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авснаар удаалсан байна. Зээлийн дүн доош буурч, Д.Сумьяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас 859 сая төгрөг,Ц.Оюунгэрэл “Мастер Карт Виза карт, Фримонт банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкнаас 580 сая төгрөг, Г.Батхүү “Шунхлай” группээс 300 сая төгрөгийн зээлтэй  гэж мэдүүлжээ.

                                                                    Эх сурвалж: www.grandnews.mn

                                                                    Г.Үүлт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • kkkk
    urtei gishvvnii toond ortsn yawaa hvn n bayn gishvvdiiige tergvvleed l jaahan bodoltoi bicheech naadhaa
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
Сонин хачин