Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших үү?
2015/04/15

Шинэчлэлийн засгийн газрыг эмхлэн байгуулж, хоёр жил гаруй сайн муугаараа хэлүүлэн байж удирдахдаа багагүй ажлыг амжуулсан Н.Алтанхуяг ерөнхий сайдын суудлаа өгснөөс  хойш нам жимхэн байгаа.

Хамгийн сүүлийн  мэдээгээр бол намынх нь  нөхдийн чих дэлссэн яриагаар АН-ын шинэхэн дарга түүнийг 2016 оны улс төрийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэнэ.  Сангийн сайд, Ерөнхий сайдын өндөр хэргэмийг түшиж явсан эрхмийг хамгийн өндөр эрсдэл бүхий жижигчилсэн тойрогт нэр дэвшүүлэх болсон нь намын зүгээс ихээхэн итгэл өвөрлүүлсэн хэрэг гэх.

Дашрамд сонирхуулахад, Ардчилсан намын үе үеийн сонгуульд суудлын тоог ахиулахад Н.Алтанхуягийн оруулсан нэмэр үлэмж их гэдгийг намынх нөхөд чимээгүйхэн дурсдаг. Тэрээр 2012 оны улс төрийн сонгуульд намынхаа гишүүдийн нэр дэвших тойргуудыг сонгохдоо нэлээд нухацтай хандсан нь үр дүнгээ авчирсан гэдэг.

Тухайлбал, Сүхбаатар аймгаас нэр дэвшсэн М.Зоригт гишүүнд  нутгийнхаа тухай өгүүлсэн уран бүтээл хийх талаар зөвлөгөө өгснөөр  “Наран мандах нутаг”  олон ангит уран сайхны кино амилж, сонгуульд эерэг нөлөөгөө үзүүлсэн байна. Мөн өөрийн төрсөн нутаг Хөвсгөл аймгаас нэр дэвших сонирхолтой байсан Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт өрсөлдөхийг санал болгосноор бас л амжилт дагуулсан билээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Temka
    AGAA Odoo bolnoo Taniig turiin mungu ideheer gedes ulam olsood baihiin nadaa l daa. Hurgeneesee jaahan handiv avaad ugchuuch AGAA
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • bak
    muu hulgaichiigyugiin magtadgiin zailwaal taarna
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
Сонин хачин