Тун удахгүй тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан ХХАА яамнаас “Тариаланчдын Зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Дорнод аймгаас эхлэсэн тариаланчдын зөвлөлдөх чуулган өнөөдөр Хэнтий аймагт үргэлжилж байна.

Сүүлийн гурван жилд газар тариалан эрчимтэй хөгжиж байгаа ч Хэнтийчүүдийн хувьдгазар тариалангийн салбар сэргэн мандалтын үедээ явж байгааг Хэнтий аймгийн Засагдарга онцоллоо. ХХАА дэд сайд Б.Батзориг хэнтий аймгийнхныг энэхүү амжилтаа ирэх жилүүдэд илүү ихбататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. 2014 онд Хэнтий аймгийн тариаланчид дөчөөд мянган тонн ургац хураан авсан бөгөөд1990 оноос хойшхи хамгийн өндөр ургац хураан авсан бахдам амжилтын жил болжээ. Тусаймагт 27 ААН газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ба аймгийнхаахүнсний хэрэгцээг зуун хувь хангаж чаддаг.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна