Гранд педиа: Ц.Элбэгдорж

Малчин ардын хүүгээс, улсын тэргүүн болсон эгэлгүй mүүхийн эзэн. Тэр сэтгүүлч болох туйлын мөрөөдөлдөө хөтлөгдөн байж, амьдралынхаа цоо шинэ хувь заяатай холбогдсон азтай ч гэмээр хувь тавилантай байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Гранд педиа” буланд онцоллоо.

Малчин ардын хүү

Одоогоос 52 жилийн өмнө холын цэнхэр Ховд нутагт малчин ард Цахиагийн найм дахь хүү мэндэлжээ. Тэр хүү бол өнөөдрийн төрийн дээд өндөрлөг Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлаа. Багадаа бусад хүүхдүүдийн  адил ишиг, хурга, тугал, хариулж, морь унаж  Ховд аймгийн Зэрэг суманд хүүхэд насаа үдэж, ажил амьдралын гараагаа Эрдэнэт хотоос эхэлжээ. Түүнийг 16 настай байхад гэр нь Эрдэнэт хот руу нүүснээр тэндэхийн 10 жилийн сургуулийг төгссөн. Эрдэнэт хотод сэтгүүлчийн хуваарь ирээгүй тул дараа жилийн конкурсыг хүлээх хугацаандаа "Эрдэнэт" үйлдвэрт түр хугацаагаар засварчин, машинистаар ажиллаж байв.

Ажиллаж байх хугацаандаа цэргийн алба хаажээ. Түүнийг цэрэгт байхад аав нь тэнгэрийн оронд одон, найман хүүг нөмөрлөх ханагар уул нуран унасан юм. Цэрэг Ц.Элбэгдорж тухайн үед "Улаан Од" сонинд бичсэн шүлгүүдээ хэвлүүлж, түүний бичсэн шүлгийг Батлан Хамгаалах Яaмныхан  үзээд Ц.Элбэгдоржоос шалгалт авсан гэдэг. Шалгалтын дараа түүнд ЗХУ-ын Цэрэг, Улс төрийн дээд сургуулийн цэргийн сэтгүүлч мэргэжлээр суралцах  боломж олдсон. Дараа нь АНУ-ын Боулдер хот дахь Колорадагийн их сургуулийн Эдийн засгийн институт, АНУ-ын Харвардын их сургуулийн, Жон Кеннедигийн нэрэмжит  төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэжээ.

Ардчилалын “хараацай”-нуудын нэг

1989 онд Монголын Залуучуудын Эвлэлийн байрны өмнө ардчиллын төлөө цуглаан зохион байгуулагчдын нэг Ц.Элбэгдoрж байв. Тэдгээр залуус Монгол Улсын Их сургуулийн дугуй танхимд нууцаар цугларч,  ардчилал, чөлөөт зах зээлийн тухай  хаалттай сэдвээр  ярилцаж, ардчилсан хөдөлгөөний  төлөвлөгөө зохиож эхэлжээ. Тус хөдөлгөөнөөр Монголын  Ардчилсан Холбоог байгуулав.

Тухайн үед МАХН-ын Улс Төрийн Товчоо ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай уулзаж хэлэлцээ хийснээр Улс Төрийн Товчоо татан буугдаж Монгол Улсад Ардын их хурал байгуулах боломж бүрдсэн. Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталснaap Монгол орон ардчилсан орон боллоо.

Амьдралаа босгосон оюутан

Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаатайгаа 1982 онд Украйны Львов хотод оюутны танилцах үдэшлэгийн үеэр танилцаж байжээ. Тэд хоёр жилийн дараа оюутны амралтаар Монголд ирж, хуримын ордонд гэрлэлтээ батлуулж гал голомтоо бадраасан юм. Ууган хүү Э.Оргил нь Львовт суралцаж төрсөн.Хүүгээ төрөхөөс өмнө “Хүүхэд хүлээхийн жаргал” хэмээх шүлэг бичсэн байдаг. Харин хоёр дахь хүү нь 1989 онд мэндэлжээ.

Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа 18 настайдаа  Украины Львов хотын Улсын их сургуулийн Геологийн факультетийг Геохимийн мэргэжлээр суралцан төгссөн. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын ууган нь байсан бөгөөд багад нь аав нь өөд болжээ. 1988 онд сургуулиа төгсөөд Монголд ирж Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасагт минералогич инженер, тасгийн даргаар 1994 он 6 жил  ажиллажээ.  Х.Болормагийн амьдралын түшиг тулгуур болсон хань нь түүнийг “орчлонгийн хамгийн ачлалт ээж, хамгийн сайхан хань” хэмээн тодорхойлсон билээ.   Том хүү Э.Оргил нь АНУ-ын Виржиниагийн их сургуулийн докторантурт суралцсан бол дунд  хүү Э.Эрдэнэ нь АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн.

Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаа нь  гэр бүлийнхээ дэргэд , нийгмийн эмзэг давхаргын өнчин  хүүхдүүдийг асрах “Болор сан” ТББ-ыг байгуулж хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Хүн бүхэнд нийгмийн өмнө хүлээсэн тодорхой үүрэг хариуцлага гэж байдаг. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа их бага хэмжээгээр ухамсарлаж бусдад тустай үйл бүтээнэ гэдэг хүмүүнлэг үйл хэрэг юм.

Нас залуудаагүй улс төр

Ардчиллын салхи сэвэлзүүлэн улс төрд орж ирсэн Ц.Элбэгдорж  парламентад сонгогдохдоо 27 настай идэр залуу байлаа.1996-2000 онд  УИХ-ын олонхийн бүлгийн даргаар, 1996-1998 УИХ-ын дэд даргаар тус тус ажилласан ба 1998 оны 4-р сард Монголын   улс төрийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдаар сонгогдсон явдал юм. Түүнийг анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулсан, Монгол Улсын шинэ үндсэн хуулийг боловсруулан батлалцсан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатган, ар гэрт нь нөхөн олговор олгосон гэх мэт санаачилан, гар бие оролцсон ажлууд улс төрийн түүхэнд тод.

Ингээд 2004 онд Ц.Элбэгдорж их эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар дахин сонгогдон ажилласан бөгөөд 35 насандаа Засгийн газар тэргүүлж, 46 насандаа буюу 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон билээ. Ингээд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас  дахин нэр дэвшиж Монгол Улсын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон юм.

Санаачлага бас дахин санаачлага

“Тэр хэлдэг хэлснээ биелүүлдэг” гэж олон хүмүүс тодорхойлсон байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигачидтай тэмцэхийн тулд шүүх, прокурорыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, энэ салбарт  анхаарлаа хандуулан, шүүгч, прокуроруудыг төрөөс төрсөн тэрбумтан, авлигачдаас ангид байлгахын тулд  таван сая төгрөг хүртэлх цалинтай  болгох санаачлагыг гаргасан.

Мөн түүний санаачилсан өршөөлийн тухай хууль сайшаал, шүүмжлэлийн аль алийг нь дагуулсан юм. Ерөнхийлөгчийн өршөөл хэн нэгэнд үнэхээр хэрэг болсон ч, хэсэг  бүлэг хүмүүсийн  хувьд боломжгүй зүйл байсан Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шилэн данс”-ны тухай хуулийг санаачлан батлуулсан.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    bolormaa hadagtai saihan hun shuu eldev aash gargadaggui .
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Mongoliin baharhal bolson tsoohon humuusiin neg. Amjilt husye.
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025