“Жижиг” М.ХАЛИУНЫ аав энд гарч ирэв!!

“Тань руу нүүж явна” киноны гол дүрийн үзэсгэлэнт монголжин бүсгүй нэгэнтээ залуу халуун насандаа, Сарны бүүдгэр туяанд амрагийн болзоонд мансуурч
Сална гэж хэлчихээд харилцуураа шүүрэх вий дээ
Ээдрээ сүлбээ зохион бухимдал гарган дэрлэн хоночихоод
Элэг бүтэнээ хагаслаж хар шөнөөр уйлан суух вий дээ
Хань минь чи тийм цаг ирвэл дэндүү хайр итгэлийг минь санаад
Халуухан нөмрөөсөө намайг буцаахаа азнаач
Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ л дэргэдээс холдвол
Салхи даган жиндэн өтөлнө ... хэмээн шүлэглэсэн нь “Хурд”-ын хит дуунуудын нэг болж, дуулагдсаар.
Залуу, омголон насанд, хэн хүнд л тохиолдож болох амьдралын ийм ээдрээ, сүлбээг тэгтлээ зүрхэн чанадаас шүлэглэн уянгалуулахдаа яруу найрагч Р.Гэрэл чухам хөөрхөн М.Халиуныхаа аав Мөнхбат хэмээх энэ эрхэмд зориулан бичиглэж байсан гэдэг. Энэ олон жил та хаана байсан юм бэ гэмээр энэ эрхэм тэгтлээ олон жил чимээ гүмхэн амьдарчээ. Энэ удаад бидний хурц хараа ноён Мөнхбатыг илрүүлсэн нь энэ!

Дурсамж сөхвөл яруу найрагч, сэтгүүлч Р.Гэрэл тухайн цаг үеийнхээ жинхэнэ од байсан гэдэг. Чухам тэр үедээ охиныоо аав Мөнхбаттай танилцаж, ханилж суусан боловч тэр цагийнхны нийтлэг жишгээр охины аав хойд хөршид сурахаар оджээ. Чухам энэ үед охиноо тэвэрсээр Монголдоо үлдсэн Р.Гэрэл бүсгүйд гоо үзэсгэлэн, боловсрол мэдлэг, мэдрэмж вкус гээд бүсгүй хүнд байж болох бүгд л өвтэгш заяасан сайхан хүүхэн. Одоогийн их хурлын гишүүн Р.Амаржаргалаас авахуулаад модернист Р.Галсансүх хүртэл од, сод болсон эрчүүд чухам түүнд нүд унагаж, сэтгэл алдарч байв. Энэ л үедээ дээрх алдарт дууныхаа шүлгийг зохиов. Юм бүхэн учиртай, дуулсан дуу хүртэл амьдрал дээр биелдэг гэх ярианы биелэл байсан уу, эсвэл хувь зохиол байсан уу, охиных нь аав салхи жиндүүлэн салж одсон түүхтэй. Р.Гэрэл бүсгүй энд ажиллаж байгаад хойшоо сурахаар одож, М.Халиун хүүхэд бага насаа Орост өнгөрүүлсэн байдаг. Хоёр нийгмийн зааг, ороо бусгаа цаг үед охиноо торойтол хөтөлж амьдрах ганц бие бүсгүй амьдрал болоод цаг үеийн салхи шуурганд балбуулж, “амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ л дэргэдээс холдвол салхи даган жиндэн өтөлнө” хэмээн дуун дээр гардагчлан элэгдсэн байдаг.

Залуу халуун нас, өөрт байдаг бүхнээ зөвхөн охиндоо зориулж, өтлөх насандаа бор дарсанд орсон Р.Гэрэл бүсгүй яах аргагүй байгалийн өгөгдөлтэй, төрмөл авьяастай нэгэн гэсэндээ хэдэн жилийн өмнө ярилцлага өгөхдөө өнгөрсөн, туулсан амьдрал бүхнээ ний нуугүй ярьсан нь сонины шарласан хуудаснаа түүх болон үлджээ. Харин ноён Мөнхбат ямархуу амьдрал туулсан юм бол? Хойно хуулийн чиглэлээр сурч ирчихээд Улсын Дээд Шүүхээс авахуулаад Ерөнхий прокурор хүртэл өндөр амбицтай алба тушаал хашиж, насаараа хууль хүчний байгууллагад ажилласан энэ ноёнтон өдгөө нэгэн томоохон компанийн хуулийн зөвлөхөөр ажилладаг гэнэ лээ. Мэдээж хувийн амьдралын тухайд хань ижил, үр хүүхэдтэй болсон нь дамжиггүй. М.Халиун охинтойгоо холбоо харилцаатай байж, хань ижил, хувийн амьдралд нь эцгийн хувиар оролцож, зааж зөвлөдөг гэнэ лээ. Ямартай ч охиныхоо анхны нөхөр “Камертон”-ы Ганаад ухамсрын шанаа өгч байсан тохиолдол бий гэдэг. Тэдний залуу халуун насны хайраас дэлбээлсэн М.Халиуны тухайд хүүхэд бага насаа хойд хөршид өнгөрүүлснийх унаган орос хэлтэй, тун ч задгай сэтгэлгээтэй нэгэн болж төлөвшжээ.

Тиймдээ ч хар залуугаар “25-р суваг” телевизэд хөтлөгч хийж, “Help” хэмээх хэлний төв ажиллуулж, эртнээс бие даан, нийгмийн од болсон. Манайхан “жижиг” Халиун хэмээн түүнийг өхөөрддөг байв. Удаа ч үгүй “Камертон”-ы Ган-Эрдэнэтэй сууж, хөөрхөн охинтой болсон боловч харамсалтай нь салцгаасан. Нэг хэсэг MCS-ийн брэнд дэлгүүр хариуцан ажиллаж байхдаа “Hugo Boss”-ын менежер С.Насантулгатай романс үүсгэж, одоог хүртэл хамт амьдарч буй.
Нэгэнт нэр алдар болоод амжилтанд хүрсэн тэрээр ээжийнхээ амьдрал ахуйг өөд нь татаж, архи дарснаас гаргах гэж хэрэндээ л хичээж, байр сав хүртэл авч өгсөн боловч Р.Гэрэл бүсгүй нэгэнт уруудсан амьдралыг эргүүлэх тийм төвөгтэй байсан уу, гэр хороололд борогдуухан амьдрах хэв маягаа илүүд үзсэн гэдэг.
Цаанаа л увидаст, дотоод, гадаад гоо үзэсгэлэнг цогцлоосон М.Халиуны аав, ээж хэдий энэ насны амьдралаа холбож, анхны халуун сэтгэлээрээ хамт алхаж чадаагүй ч хайрын дээд, охь шим болсон охиноороо хязгааргүй бахархаж амьдардаг нь дамжиггүй биз ээ. Амьдрал аа гэж...
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)