Оддын хайраа олсон түүх

Б.Жаргалсайхан Г.Урнаа

Улсын драмын эрдмийн театрын, ард түмний хайртай хос гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар. Тэд Эрхүүгийн хэлний бэлтгэлд хамт сурч байхдаа танилцаад үерхэж эхэлсэн гэдэг. Нэг удаа цайны газар хамтдаа хоол идээд сууж байтал Г.Урнаа  “Чи надад хайртай гэдгээ ямар нэгэн зүйлээр батал” гэхэд Б.Жаргалсайхан ширээн дээрх савтай давснаас амны халбагаар хутган ам руугаа хийчихээд хахаж цацан нус нулимстайгаа холилдоод сүйд болсон хөгжилтэй дурсамж байдаг аж. Түүнээс хойш 30 жилийг ардаа орхисон бөгөөд олон уран бүтээлд хамтран тоглосон. Хосууд хамт тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийсэн гэнэ.

Б.Баттөмөр Г.Булгантамир

“Банш” хочтой Батаа хошин шогоос урлагийн гараагаа эхэлж байсан бол одоо реклам, кино дэлгэцийн бүтээлд чамгүй амжилттай яваа. Түүний эхнэртэйгээ  анх танилцсан түүх тун сонин. Батаа цайны газар ортол сул суудал байгаагүйд ганцаараа нэг ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс харж суужээ. Гэтэл өөртэй нь усны дусал шиг адилхан бүсгүй сууж байхыг хараад их гайхаж. Тэр мөчид Батаа хайр сэтгэлтэйгээ учирсан гэнэ. Түүний гэргий Г.Булгантамир хоёр охин төрүүлж өгсөн бөгөөд тэдний гэр бүл аз жаргалтай амьдарч байгаа билээ.

Л.Баттулга Н.Оюунчимэг

Аглуу буюу Л.Баттулга урьд нь хоёр ч амьдрал зохиож байснаа хэнээс ч нуугаад байдаггүй. Тэрээр мэргэжил нэгт бүсгүйг ханиараа сонгосон. 2005 онд Х-түц хамтлагийн “Олон охинтой аав” номерт Аглуу аавын дүрийг бүтээж, СУИС-ийг төгсөөд хамтлагт дөнгөж орж ирсэн охин хамгийн бага охиных нь дүрийг бүтээжээ. Тэр цагаас хойш уран бүтээлд хамтран зүтгэсээр хамтын амьдралаа ч эхлүүлсэн гэдэг. Түүний эхнэр Н.Оюунчимэг түүнд хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн юм.

О.Бат-Өлзий С.Сарантуяа  

“Говь Хянганд тулалдсан нь” кинонд Борхүү сувилагчийн дүрийг бүтээсэн оюутан С.Сарантуяагийн тухай нэгэн сонинд гарчээ. Тухайн үед цэргийн алба хааж байсан О.Бат-Өлзий тэр үл таних жүжигчин бүсгүйн зургийг хайчлаад ханан дээр наачихсан байна. Цэргүүд нөгөө зургийг хараад “Энэ юун бүсгүй вэ” гэж асуухаар нь “Миний эхнэр болох гэж байгаа юм” гээд хариулчихсан гэдэг. Санаандгүй хэлсэн үг ирээдүйг нь зөгнөсөн сонирхолтой түүх бий. Тэд гурван хүүтэй бөгөөд хүү Б.Тамир нь эцэг эх шигээ урлагийн хүн болсон.

Н.Наранбаатар Л.Гантуяа

Найруулагч Н.Наранбаатар оюутан ахуйдаа найзынхаа төрсөн өдрөөр нэгэн кафед эхнэртэйгээ танилцаж байжээ. Тэд 12 сарын 04-нд танилцсан өдрөө жил бүр уламжлал болгон баяр ёслол хийж тэмдэглэдэг гэнэ. Хосууд анх танилцсан тэрхүү кафегаа худалдан авахыг хүсдэг аж. Түүний эхнэр Л.Гантуяа 3 хүү, 2 охин төрүүлж өгсөн бөгөөд өнөр өтгөн амьдарч байна.

Ц.Тэмүүлэн Э.Цацрал

”A Sound”-ын Ц.Тэмүүлэн анх эхнэртэйгээ мессежээр танилцаж байжээ. Түүний эхнэр нь дээд курсад сурдаг байсан ч бие биенээ танихгүй хэвээрээ төгсчихөж. Тухайн үед A Sound хамтлаг дөнгөж байгуулагдаад, “Их Монгол”-д дуулж байхад эхнэр нь Ц.Тэмүүлэнг хараад дурлачихаж. Дараа нь өнөөх дурласан охиноос нь танилцах мессеж ирж, хэсэг хугацаанд харилцаж байгаад уулзан бие биедээ татагдаж гэр бүл болсон байдаг. Хосууд одоо хоёр хүүхдийн эцэг эх болон амьдарч байна.  

Эх сурвалж: Grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • зочин
    Сайхан гэр бүлүүд, хүнд нэг урам хайрлаж сайхан үг хэлж бай л даа дандаа л муу үг бичицгээх юм. Бүгдээрээ сайн жүжигчид, Наранбаатар гайхалтай найруулагч
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • иргэн
    Одод байхдаа яахав дээ. олны танил энэ тэр гээд даруухан байж болдоггүй ээ
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • zochin
    ter bataagiin jujiglelt bol er ni ih hiimel haragddg. ineeh ntr ni burch iluu hiimel bdg. turluhiin awyas bhgui met bdg.
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин
    Жагаа, Урнаа 2 үнэхээр сайхан хосууд шүү. Батаа нээрээ яг өөртэйгөө адилхан эхнэр авсан нь сонин шүү. Хосуудад аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • zochin
    ene Uranaa Jargalsaihan 2 shal hudalaa.neg ih hairtai hosiin dur esgesen humuus.Jagaa n oyutantaigaa yavaldaad l bsn bizdee
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин
    mgliin baharhal blsn saihan ger buluud
    2015 оны 03 сарын 26
  • Зочин
    mgliin baharhahgui blsn saihan ger buluud
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Зочин
      mgliin baharhal blsn saihan ger buluud
      2015 оны 03 сарын 26
  • Зочин
    Аглуу Оюунчимэгийн цохионд нь болж суусан
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин
    ingeed l boloo yu kkk
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025