
Төрийн тэргүүнүүд хоорондоо толхилцсоор байгаа энэ өдрүүдэд юу юугүй дахин дээлээ нөмрөх дээрээ тулаад байгаа Н.Энхбаяр тун эвгүй боолтонд орчихлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан өршөөж өгөөч хэмээх утга бүхий захидал илгээсний дагуу эрх чөлөөтэй болсон талаар Элбэгээ ил шулуухан мэдэгдэв. Харин Н.Энхбаяр “Би тийм захиа бичээгүй” гэж өмнө нь ярьсан байсан. Түүгээр зогсохгүй Н.Багабанди, Н.Энхбаяр хоорондоо таарах дургүй талаар “Н.Багабанди Н.Энхбаяраас сэжиглэдэг юм билээ, надтай бол уулздаг” хэмээсэн ерөнхийлөгчийн үг оньсого болон үлдэв. Хэрвээ Н.Энхбаяр дахин баригдвал хүссэн хүсээгүй “хайрын захиа”-гаа ерөнхийлөгчид илгээхээс нааш гарц ер нь байхгүй мэт. “Хүн ер нь юу ч гэж ярьж болно. Итгэх шаардлагагүй үг гэж байдаг шд” хэмээн Ц.Элбэгдорж онцлов. Энэ олон ярианы чухам алинд нь итгэх вэ таминь ээ?
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)