Дүлзэндэх үү, Дүлзэндэе!!!
2015/02/10

Сонгууль дөхсөнтэй холбоотой дарга цэргийн асуудлууд хурцдаж, дээр дооргүй тэмцэлтэй байгаа энэ үед АН-ынханы дунд нэгэн инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр явдал болж байна. Дархан-уул аймгийн АН-ын дарга Л.Наранбаатар гэгчийн “но”-той зурагнууд ил болж, тус аймгийн АН-ын гишүүдийг гайхашралд оруулж орхижээ.

Л.Наранбаатар нь Дархан-Уул аймгийн Ардчилсан намын жирийн гишүүдийн эрх ашгийн төлөө АН-ын удирдлагуудтай тэмцэх болно гэдгээ мэдэгдэж, жагсаал цуглаан хийж байсан нь саяхан. Л.Наранбаатар гэх залуу гэнэт АН-ын удирдлагууд руу “дайрах” болсон нь цаанаа учиртай байжээ. Тэрбээр МАН-ын залуучуудын нэгдэл болох НАМЗХ-ны бага хурлын гишүүн нь байсан хэмээгддэг.

Үүнийгээ тэр эрс үгүйсгэж байсан ч НАМЗХ-ноос зохион байгуулсан хэд хэдэн арга хэмжээнд оролцож байсан гэрэл зураг нь гарч ирсэн төдийгүй 2010 оны “Алтансарнай” арга хэмжээнд оролцсон зурагнууд нь ч ил болжээ.
Цаашид АН харин Л.Наранбаатарыг Дарханы намын дарга байх эсэх асуудал дээр энэхүү зураг цэг тавьчих шиг боллоо.

Эх сурвалж:Grandnews.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • bi
    2 dahi bol Naba uneheer bish bn. huurhii grandnews
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • hmmm
    grandnews dandaa l neg har baraan hun muulsan medeelel bichih yumaa. AN-iin gishuun MAHN-iin arga hemjeed orj bolku ustun daisan met bh yostoimuu. tguul ene uls ornoo hden namdaa huwaagaad uguud hoorond ni alaltsuulaad taraagaad hayachaach
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин
    угаасаа Хаян гишүүний Боролдой штээ
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
Сонин хачин