500 сая төгрөгтэй болох ийм амархан гэж үү?
2015/02/09

Хариуцлага хүлээдэггүй, баялаг бүтээдэггүй, хамгийн амархан баяждаг бизнес бол төрийн дунд тушаалаас дээш бүх шатны алба гэж хэлэхэд буруудахааргүй болжээ. Тиймдээ ч ийшээ хүмүүс үхэн хатан тэмүүлцгээдэг. Ялангуяа УИХ гэдэг зүгээр л мөнгө халааслах уурхай гэлтэй. УИХ-ын гишүүд эрх зөрчилтэй хууль дээр кноп дарж өгөхөд шууд л 500 сая төгрөгийн авлига авдаг, 100 сая төгрөг бол жишиг болсон үнэ гэнэ.

УИХ-ын гишүүд шинээр хууль санаачилж оруулж байгаагийн ард тэрбум тэрбумаар мөнгө эргэлдэж байдаг, мэдээж санаачилсан хууль нь лобби, авлигагүйгээр явахгүй учраас энэ. Зөрчилтэй кноп дарж өгөөд л 500 саяар нь халааслаад байвал 4 жилд овоо их мөнгө цугларах нь ээ. Түүнийхээ өчүүхэн жаахан хувийг сонгуулиар цацаад үлдсэн нь халаасанд нь үлдээд байхаар ийшээ үхэн хатан зүтгэхээс ч яахав. Ирэх жил дараагийн сонгууль болно. 4 жил хагарталаа баяжсан энэ нөхдөд хэн хариуцлага тохох вэ, эсвэл эднийг дахиад л сонгох уу?

Эх сурвалж: Grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • зочин 7
    бүтэхгүй гарууд эд нар та бидний төлөө биш өөрсдийнхөө төлөө ингээд үхэн хатан зүтгээд хамаг мөнгө төгрөгөө цацаад сонгогдсоныхоо дараа төрөөс хэд нугалж аваад байна харин бидний төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэ гэвэл иргэд бид мөнгөн аяга хадагтай, халтар манан хөөрөгтэй, хорин сая төгрөгтэй, 2-3 н хүүхэнтэй өгөе гэсэн ч зугтана даа
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
Сонин хачин