Парламентын сайн эрс
2015/02/05

Нэр нь хүртэл хошин шүлэг, чимэг болсон бүсгүйчүүд олон бий. Харин түүний адил баялаг түүхтэй эрчүүд ч бас байна. Мэдээж хэрэг энд хошин шогчдыг ч ажилгүй болгочихоод байгаа УИХ дахь гол дүрийнхний тухай өгүүлж буй хэрэг шүү дээ.  Улс төрийн онигоо гэдэг байсан бол одоо онигооны улс төр болчихоод байгаа болохоор хоч нэр мундах ч үгүй болохоор.  

Торой банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Банзрагч, Харцага Бор, Хүрэл Дамдин, Хүрмэн Шар,  Орлойн Шар, Орлойн хөх Доодоо,  Хангай Базар, Хавчиг Сайрай, Хагархай Цэнд, Харлаг Дорж, Маам Гөөг, Царцаа Гомбо, Улаан Дамаа, Богино Чалхаа, Өндөр Чалхаа, Цоохор Чоно, Исгэрдэг Дамба,  Цоохор Осор, Элбэг Төгөө гэдэг шиг “мэргэжлийнхэн” буюу шил дээр гарсан шигшмэл хочтонгуудад хүндэтгэл үзүүлж арай олон мөр зориулах ёстой байх? 

Задгай цагааны дууль буюу бонд Алтанхуяг

Цагаан толгойн үсгийн дарааллаар ч долоо хоног болгон 30 минут бүх араажив телевизээр хошин шог тоглодгыг нь бодсон ч одоо эрхэлж байгаа албан тушаалаар нь ч эрхэм Ерөнхий сайд асан Н.Алтантуяа /унаган багийн жинхэнэ нэр нь шүү дээ/ -гаас эхлэхгүй бол алдас болно биз.  Өөрөө ч гайхаж магадгүй, “Би яагаад энэ номинацид манлайлаагүй байна...?” гэж. Бүхнийг манлайлагчийн хоч нэрнээс  хамгийн товч бөгөөд хөөрхөн гэгээлэг нь Задгай цагаан л юм. Цаашилбал, Дэнзэнгийн ах, өндөгний өштөн, Норовын намхан, алтан гудасчин, Бонд зэрэг сайдын суудалд суух хугацаандаа олон нэрний эзэн болоод амжсан шүү.

Байгалийн гамшиг-Фортуна

Гэнэтийн аз буюу Фортуна гэдэг үгний утгыг жинхэнэ алдагдуулж байгаа Н.Батбаярыг Баабар нэгэнтээ Байгалийн гамшиг гэж нэрлэсэн. Шөнө зүүдэлснээ хууль болгох гээд зүтгэчихдэг бүр батлуулж чаддаг Фортунагийн Гэнэтийн ашгийн хуулиас болж олон компани хаалгаа барьж цөөнгүй хүн “ Фортунагийн олз бол бидний гарз шүү дээ” гэж гасалсан. Харин одоо түүнийг муу хэлэх зоригтон ховор болох байх, Тэнгэрийн таалалтай бөө хүн юм гэсэн. Нөгөө алдартай бондоо олж ирэхээр Лондонд очоод бөөлж, төөлж, гал тахиж, үнэтэй зочид буудлынх нь утаа мэдрэгч ажиллаж, галынхан нь гүйж орж ирээд нүдний булай болсон гэсэн. Ингэж бөөлж байж олж ирсэн болохоор Бонд Батбаяр нэртэй болохдоо өөрөө ч дуртай байгаа гэсэн.

Сүгсэлзүүр Ганбаа

Уг нь нэг хэсэг Фенг Шү нэртэй байсан С.Ганбаатар гишүүн тэмцэгч гэж нэрээр дуудуулах дуртай. Нарийн яривал заргын синдром, Баярцогтод тавиулдаг гээд өөр нэр бас байгаа. Хамгийн сүүлд хүртсэн нэр Босоо Ганбаа. Чуулганы хуралдаанааас чамгүй олон хүний нэр болоод байгаа Сүгсэлзүүр гэдэг нэрний анхдагч.

Жагсаалтын алдаа-Баасанхүү

Н.Энхбаярын дээлтэй төрсөн хүү О.Баасанхүүгийн саяхны хоч нь баас базагч, нэлээн дээхнэ үеийнх нь балинч.  Хорон хэлтэй Ц.Нямдорж харин нэг удаа “Жагсаалтын алдаа минь дуугүй бай” гэж харин ч нэг сайхан хэлсэн дээ. 

НомгүйБаяр

Ах нарынхаа араас алдалгүй дагаж, арилшгүй нэртэй болсон Н.Номтойбаяр, маслоны хутгаар хүн дүрсэн хэргээрээ хутга Номтойбаяр алдрыг хүртэв. Гэвч НомгүйБаяр гэдэг нэр нь мартагдахгүй юм даа.  

Б.Бат-Эрдэнэ

Эцэст нь хамгийн богинохон онигоо Арго гэдэг шиг “Дуучин-бөх-Ерөнхийлөгч” гэчихээр хэнийг ярьж байгааг ойлгоно биз. Одоо ч гэсэн өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихсан гээд итгэчихсэн явдаг гэсэн.  

За, ингээд брэнд болсон хоч нэртнүүдийг зөвхөн дурдаад өнгөрөхөд:

Данс Баярцогт, Дорвийнк Нямдорж, Доктор Баярсайхан, Улайдаггүй Улаан, хутга Эрдэнэ,  хүүхэнддэг Дэмбэрэл,  мах Энхтүвшин, Байргүй Нямдорж   гэх мэтчилэн үргэлжилнэ, манай парламентийн сайн эрсийн нэрс.

Парламентад байхгүй ч улстөрд манаргадаг нөхдүүд

Талх Ганхуяг, Такси Магнай, мөлхдөг Ши, улаан хамгаалагч У.Хүрэлсүх, вортелёт унагадаг-Симба Батаа, сум Дашзэгвэ, агуулах Болдхэт, молекул Батбаяр, бэлгэвч Гүндлалай, шанаа Хүрэлсүх, сонсохгүй вайна Энхбаяр, салаавч Шинэбаяр гээд нэрлээд байвал дуусахгүй дээ.  Бүр салаавч нэр салаавчилсан гурван  ч хүн байна, Ш.Сайхансамбуу,Ц.Шинэбаяр, Ч.Ганхуяг гээд л. За тэр доогуур бас хүргэн Дэнзэн, Нянгар Оюун-Эрдэнэ гээд ирээдүйн акул аварга болох шинжтэй хүүхдүүд өндийж байгаа.

Зээ тэгээд манай эрчүүдийн “яруу” алдар бадартугай.

Эх сурвалж: Grandnews.mn

А.Ананд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин