Эдийн засгийн хямрал нүүрлээд дээр дооргүй л бужигнацгааж байгаа энэ үед иргэд өглөө босоод хямрал ярьж орой унтан унтталаа хямарсаар, шөнөжин тэрийгээ зүүдлээд өглөө сэрэн дахиад л хямралтай нүүр тулсан бараан өдрүүд үргэлжилсээр. Ерөнхий сайдаар сонгогдсон нэг нөхөр нь хэрхэн улс орноо хямралаас гаргах аргаа мэдэхээ байж аргаа баран ард иргэдээсээ утсаар санал авч эхлээд байгаа. Дундаж амьдралтай иргэд нь хямраад баячууд томчууд нь мөнгөний гачланд орохгүй байгаа болов уу гэтэл үгүй бололтой. Ганцхан жишээ хэлэхэд л “Нарны хороолол”, “HUNNU 2222”, “RESIDENCE” зэрэг барилгын хэд хэдэн бүтээн байгуулалтын төсөл зэрэг эхлүүлээд байсан “Хурд”-аар овоглосон УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн тун чиг сэтгэл тавгүй байгаа гэнэ.

Улсаас баахан зээл аваад барилгуудаа эхлүүлчихсэн энэ үед нь орон сууцны үнийн уналт, нийгэм тэр аяараа хямарчихсан байгаа зэрэг хүчин зүйлээс болоод “Хурд” группийн барилгын ажлууд зогсоход хүрээд байгаа нь түүнийг нойргүй хонуулахад хүргээд байгаа бололтой. Жижиг барилгын компаниуд ч яахав эдийн засгийн савалгаанд тэгтэлээ их ажралгүй барилуудаа ганц нэгээр нь яаж ийж байгаад зарчихаж дөнгөөд байгаа. Харин том хөдөлдөг том гарууд шатсан ч том шатна. Эрэлт нийлүүлэлт нь тэнцвэрээ алдаад, хүмүүс томоохон худалдан авалт хийхээ больсон энэ үед том захиралууд хичнээн олон шөнө нойргүй хонолоо гээд нааштай өөрчлөлт мөддөө гарахгүй л харагдаад байгаа. Д.Чойжилсүрэн минь нүсэр төслөө яажшуухан шиг дуусгана даа.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (18)