Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хорооны ээлжит хурал 1 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталсан байна. Энэ хурлаараа намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаа сонгожээ. ИЗНН-ын ЕНБД-ын нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдсөн. Хоёр шатны санал хураалтаар тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Ногоон хөгжлийн бодлогын хороо хариуцсан нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян олонхийн санал авч, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна.
Б.Хүдэр-Ян нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн хүү бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуульд тус намаас Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан хэмээн ИЗНН-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (2)