
Цорын ганц дээд боловсролгүй улс төрч гэгддэг ноён Х.Баттулга диплом гэдэг зүгээр л цагаан дээр хараар бичсэн пайз төдий зүйл гэдгийг энэ амьдралаараа харуулж яваа нэгэн. “Женко”-гоор овоглож, эр хүний нүнжиг, тулх, бизнесмэний гялалзсан ухаан, улс төрчийн буурь зангарагаар имижээ тодорхойлдог эрхэм сайд Дүрслэх урлагийн дунд сургуулийн сурагч байхдаа өөрөөсөө эгчмэд Ц.Энхтуяа хэмээх нүд хөмсөг болсон бүсгүйтэй хөтлөлцөж гүйсээр анхны амьдралаа зохиож байсан түүхтэй. Нэг сургуулийн мэргэжил, сонирхол нэгт хосууд чухам энэ мэргэжлийнхээ ачаар анхны бизнесээ эхлүүлж, улмаар спортсмэний ногоон паспортынхаа буянаар приставка тэргүүтэн цахилгаан бараа зөөж хөрөнгө мөнгөнийхөө эх суурийг тавьж байсан 90-ээд оны бужигнаантай он жилүүдийг тэд дурсах дуртай.
Угийн жентельмэн энэ эр анхны гэргийгээсээ салахаас өөр аргагүй байдалд орсон учраас арга буюу өрх тусгаарласан гэдэг. Бизнес нь ид гялалзаж асан 90-ээд оны дунд үед тэдний дунд поп хатагтай Б.Сарантуяа орж ирсэнээр тэдний хамтын амьдралд хар сүүдэр тусгаж орхисон түүхтэй. Алдарт Линкольны хэрэг энэ үед ид мандаж, үүнийг нь хэвлэлүүд гал дээр тос нэмэх адил дэвэргэж орхисон дээр нь эрх танхи өссөн, өөрийнхөөрөө, зоргоороо Ц.Энхтуяа хатагтайн хүлээцгүй, тэвчээргүй зан нэмэгдэж хосуудыг салаа замаар явахаар өөр гарцгүй байдал оруулсан.
Хожим Ц.Энхтуяа хатагтай тэр үед залуу хүний ааг омгоор тэвчээргүй загнаж, хүүхдүүдийнхээ ааваас салсандаа харамсдаг хэмээн өгүүлж байв. Анхны гэргийгээсээ албан ёсны гэрлэлтээ цуцлуулаагүй ноён Женко одоо ч албан ёсны арга хэмжээн дээр Ц.Энхтуяа хатагтайг дагуулж явдаг. Анхны гэргий нь тэр цагаас хойш амьдрал зохиогоогүй бол эрхэм сайд чамгүй олон жил ганц бие явсны эцэст Анжелика хэмээх местный орос бүсгүй дэр нэгтгэсэн. Тэд 4 хүүхэдтэй.
Эх сурвалж: “Гранд сэтгүүл”
Сэтгэгдэл (7)