Анхны эхнэрүүдийн клуб

 Д.Жаргалсайхан & С.Туул

Монголын рок попын загалмайлсан эцэг, буржгар үс, бүрх малгай, савхин хүрмээр имижээ бүрдүүлдэг УГЖ Д.Жаргалсайхан яах аргагүй бидний цаг үед амьдарч яваа тод томруун орон зайтай эрхэм.Урлагийнхны амьдралд хэзээд олны өмнө дэлгэсэн ном шиг байдаг жишгийг сөрж, хувийн амьдралаа цайз хэрэм мэт нууцалж чаддаг Жагаа гавьяат 3 дахь амьдралаа зохиосон нэгэн.

Хэзээ ч үл хөгшрөх алтан тайзны эзэн тэрээр хувийн уурхайтай, чамгүй бэл нүнжигтэй ноёнтон. Түүний одоогийн гэргий, цэл залуухан Мөнхзул бүсгүйг манай сэтгүүл анхлан олон нийтэд танилцуулж байсан бол энэ удаад анхны гэргий С.Туулыг нь танд танилцуулъя. Жагаа гавьяатын ууган хүү, “Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилангийн ээж С.Туул бүсгүй нүдээрээ инээсэн, эгэл даруухан бүсгүй одоо ч ганц бие амьдарч яваа. Тэд 6-р сургуулийн паралель анги байсан бөгөөд 1977 онд анх бие биенээ харж байжээ. Улмаар 10-р ангид байхдаа Жагаа гавьяат анхны гэргийдээ хайраа илчилж байсан түүхтэй. Энэ тухай С.Туул бүсгүй “”Хөдөлмөр” зусланд амарч байхдаа намрын намуухан орой Сөгнөгөрийн голын дэргэд би чамд хайртай гэснийг нь одоо ч би мартаагүй” хэмээн дурссан удаатай. Тэдний хамтын амьдрал мөн л ялихгүй зүйлээс болж 2 тийш болсон нь хувь заяаны төөрөг нөгөө талаас залуу халуун насны ааг омог байсан гэлтэй.

Эрхэм гавьяатыг Ленинградад барилгын инженерийн дээд сургуульд сурч байхад нь нэг оюутан охиноос захиа ирсэнээр зөрчил, үл ойлголцол үүсэж тэдний салах эхлэл тавигдсан гэдэг. “Яг хүүгээ төрүүлчихсэн байсныг хэлэх үү, тунимхай, хүлээцгүй зангаасаа болж  ханиасаа салсан. Одоо их харамсдаг” хэмээн С.Туул бүсгүй ярьсан байдаг. Тэр цагаас хойш ганц бие амьдарч яваа гавьяатын анхны гэргий байгаа бүхнээ хүүдээ зориулсан бөгөөд нэгэн үед “Сүнс” хамтлагт дуулж, овоо олонд танигдаж байсан Ж.Замилан чамгүй хугацаанд Солонгост ажиллаж, амьдарч байгаа өдгөө эх орондоо эргэж ирээд байгаа.

 

 

 

 

 

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • zochin
    Hun muutai hugiin haltar uvgun, zaluu ehner ni hugshin setgelgeetei uchraas zaluu haluun nasaa doli zohison, haramch, haltar uvguntei unguruulj bna daa, haramsmaar.
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин
    Зураг нь дээрээ адилхан харагдаад байна уу эсвэл адилхан юм болов уу. Жагаа тухайн хүний ярьж байгааг хурдан цэгнэж зөв зүйтэйгээр нь дүгнэж чаддаг ухаалаг хүн байна билээ. Тиймдээ ч ийм сайхан эхнэр анх учирсан байх. Сүүлийнх нь харин мэдэхгүй юм даа. орчин үеийн хүн ааль зан нь ямар байхыг. аль, аль нь ижил тэнцүү үзэсгэлэнтэй л эхнэрүүд байна.
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • :
    shil, malgainaas saldaggui soliotoi uvgun. teglee geed zaluujihgui. sorry
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin
    yasan adilhan 2 huuhen be.ineej bgaa n hurtel...
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025