600 сая төгрөгийг шатааж ч болно!
2015/01/16

Түмний эрх ашгийн төлөө л АН-тай эвсссэн гээд байгаа МАН-ынхан бүсээ хамгийн чангаар бүслэхээр шийдээд байгаагаа дуулгасан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд унааны зардлаасаа татгалзаж байгаагаа ёслол төгөлдөр байдалтайгаар мэдэгдэв. МАН-ын бүлгийн 26 гишүүний унааны зардлаасаа татгалзсаныг бусад 50 гишүүн дэмжвэл нийтдээ 600 гаруй сая төгрөгийг төсвийн зардлаас танах боломжтой гэдгийг хэлж байлаа. Ер нь бол энэ хэмжээний мөнгийг шатаах уу, эсвэл хэмнэх үү гэдгийг 76 шийдэх хэрэгтэй л болоод байна.

Тэд эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай гэж үзжээ. Уг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хүндэрч байгааг эрх баригчдад сануулж яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн ч, Н.Алтанхуягийн Засгийн газар үл тоомсорлож, бодит үнэнийг нууж ирсэн. Үүний уршгаар эдийн засаг төсөөлж байснаас ч илүү өвчилснийг илтгэх тоо баримтууд МАН засагт орсноор ил болж, цаг алдалгүй дараагийн алхмыг авах шаардлага үүслээ хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдсэн юм.

Түүнчлэн тэрбээр нэгэнт нүүрлэсэн хямралыг зөвхөн 2015 оны төсвийн тодотголын хүрээнд шийдэх боломжгүй учир эдийн засагт онцгой, стандарт бус арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсон гэлээ. Мөн тэд хямралыг даван туулах богино хугацааны төлөвлөгөө боловсруулж УИХ-аар батлуулах шаардлагыг  Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт удаа дараа тавьж байгаа ч энэ ажил удаашралтай явагдаж байгаа гэв.

Б.Билэгт

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • 001
    Сайханбилэгт найдаад ч хэрэггүй боллоо доо.Эртхэн чадалтай, чадвартай ЕС сонгож байсан нь дээр!
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
Сонин хачин