
Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөр тохиож байгаа билээ. Энэхүү ойг тохиолдуулан УИХ-ны гишүүд, Засгийн газрын гишүүд болон УИХ-ын дарга З.Энхболд Их эзэн Чингис хааны хөшөөнд 11.40 цагаас хүндэтгэл үзүүлэх гэж байна. Мөн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна.
1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан билээ.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна