Н.Энхбаярын дүү Интерполоос зугтсаар
2015/01/10

Нутагтаа ирээд буцсан  Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх сонгуулиас өмнө бөмбөг тэслэх вий гэсэн болгоомжлол улстөрийн хүрээнд байгаа талаар хэлж ярих хүмүүс бий. Арванхоёр оны сонгуулийг угтан асуудалд орж, “Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг” гэдгийг амьдралаараа харуулсан тэрбээр тийм аюултай хүн мөн үү, биш үү гэдгийг харуулах биз ээ.

Тэгвэл түүнтэй тодорхой хэмжээнд холбогдохоос өөр аргагүй нэг мэдээлэл байна. Юу гэхээр түүний дүү Н.Энхтуяаг Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоосон гэх мэдээлэл гараад байсныг интерполын цахим хуудас дахь мэдээлэл үгүйсгэж байна.

Интерполоор Монгол Улсын 9 иргэнийг эрэн сурвалжилж байгаагийн дотор Н.Энхтуяагийн нэр байж байх юм. Н.Энхтуяаг ахынх нь хэрэгт хамаатуулан шалгаж байсныг сануулъя. Н.Энхбаяр “Эскон” гэх хувийн компаниа 2010 онд Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдлахыг завдсан хэмээн шүүх үзсэн байдаг.

Б.Сар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин