“Тавантолгой”-н хэлэлцээ эхэллээ
2015/01/06

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх ажил  эхэллээ.  Тус хуралд Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Ажлын хэсгийн гишүүд, хөрөнгө оруулагч Консерциумын талаас Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл,  дэд захирал Л.Оюунбат, China Shenhua Overseas Development & Investment  компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Нүүрсний хэлтсийн Ерөнхий менежерийн зөвлөх Кэйжи Кирибүчи, Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцлоо.

 Хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Таван толгойн уурхайн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдал“-ын талаар , “Монголын төмөр зам”  ТӨХК-ийн захирал П.Батсайхан “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын явц, гэрээт компаниуд, тэдгээрийн төлбөр” болон бусад холбогдох мэдээллийг танилцуулсан юм.

 Хөрөнгө оруулагч Консерциумыг төлөөлж Энержи Ресурс ХХК-ийн дэд захирал Л.Оюунбат “Таван толгойн ордод хөрөнгө оруулах гэрээний агуулга, гэрээнд баримтлах олон улсын стандартууд” зэрэг холбогдох мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

 Консерциум нь Таван толгойн нүүрсний ордод Төслийн санхүүжилт хэлбэрээр хөрөнгө оруулж, хөгжүүлэх юм. Төслийн санхүүжилт гэдэг нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудыг төсөлд татан оролцуулах хөрөнгө оруулалтын хэлбэрийг хэлдэг.  Тиймээс  “Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хөгжүүлэх”-тэй холбоотой бүхий л гэрээ, хэлэлцээ олон улсын  стандарт, банкны шаардлага хангасан маргаангүй, ил тод байхыг шаардаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • uuguul
    Uil ajilagaa n jigdreed yavj baihad batsuur gegch nohor neeh surtei danfuuruulad l hucheer zogsooj altanhuygiin shahaanii talbar bolgochihood or shir toochood l gunshignaad bsan uul n mongolchuud nuutsee uhaad zaraad bolood bsan shu dee zaaval hujaad ogoh hereg baina uu onoodor batsuur gegch nohor heden togrognii tsalin avch henii shahaag chihej henii toloo damfuuruulsan n il bolj l bna shu dee neeg hudlaa zovlon toochson nohoroo tsaguuraa altan huygiin gar hol bolood buh shahaag n hiilee ene nohortoi hariutslaga tootsmoor uym
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • uuguul
    Tt g nuhah geed uzeed bnaa albaar damfuuruulsan garuud
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
Сонин хачин