Ц.Оюундарь Ардчилсан намын генсекийн суудлаа өгч, МҮОНРТ-ийн захирлаар сонгогдлоо. Харин түүний орыг залгамжлах эрхэм хэн бэ гэдэг асуулт урган гарч ирснээр олон хүний нэр яригдаж байна.
Тодруулбал,УИХ-ын гишүүн асан Л.Эрхэмбаяр, ТӨХ-ны дэд дарга Ж.Төмөрбаатар, Нийгмийн хамгаалалын дэд сайдын албан тушаалыг хашиж байсан Д.Нямхүү, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарын нэрс яригдаж байгаа юм. Тэгвэл тэдний хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.
-УИХ-ын гишүүн асан Л.Эрхэмбаяр ХААИС-ийг 1985 онд зоотехникч мэргэжлээр төгссөн. Ажлынхаа гарааг Архангай ХААУГ-ын Үржил селекцийн улсын станцын орлогч даргаас эхэлсэн гэдэг. 25-тайдаа Архангай аймгийн Засаг даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, ялалт байгуулснаар түүний улстөрч болох эхлэл тавигдсан байна. Дараа нь Улаанбаатарт шилжин ирж СХД-ийн Ардчилсан намын даргад нэр дэвшин ялалт байгуулжээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин ялагдаж байв. Мөн намынхаа хурлаар 96,4 хувийн саналаар Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргын суудлаасаа огцорсон гэгддэг.
-ТӨХ-ны дэд дарга Ж.Төмөрбаатар: Усны нөөц, ашиглалтын инженер, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежер мэргэжилтэй.

1985 онд Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трест, засварчинаар ажлын гараагаа эхэлж байсан бол 1987 онд тус бригадын дарга, 1988 онд механик инженер, мөн онд Өвөрхангай аймгийн Барилгын материалын үйлдвэр, эвлэлийн хорооны дарга, 1991 “Үүрийн гэгээ” ХХК, захирал 1997 “МЕВ” ХХК, захирал, 1999 он “Дэлгэрэх хүнс” захирал, 2003 он “Өгөөмөр өргөө” ХХК, захирал, 2005 “Армоно корпораци” ШУТҮ, гүйцэтгэх захирал, 2012 он Төрийн өмчийн хороо, орлогч даргаар ажиллаж байгаа юм.
-Нийгмийн хамгаалалын дэд сайдын албан тушаалыг хашиж байсан Д.Нямхүү: Ажлын гараагаа савхин гутлын үйлдвэрт мастераас эхэлсэн. Тэрбээр Ардчилсан Намын гишүүн, 2004 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байв. 2009 оноос хойш Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайдын албыг гурван жил хашжээ.

2004 оноос Улс төрд гүнзгий хутгалдаж бөгөөд өмнө нь УИХ-д хүртэл нэр дэвшиж байжээ. АН-ынхан өнгөрсөн 2012 оны сонгуульд Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарт найдлага тавьж баруун хязгаар руу илгээж сонгуульд сойж байсан. Гэвч ялалт байгуулаагүй.
-УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх: Эрх зүйч мэргэжилтэй.

1997-2000 онд ТӨХ, Хууль эрх зүйн алба, 2004-2006 онд ТӨХ, Газрын дарга, 2006-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2008-2012 онд ЗТБХБ-ын дэд сайд, 2012-2014 оны 12 сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан юм.
П.Урнаа
Сэтгэгдэл (4)