Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл УИХ-аас баталсан 2015 оны төсвийн хуульд зааснаар зургаан орлогчийнхоо дөрвийг нь явуулж, хоёрыг нь ажиллуулах ёстой. Гэвч зургаан орлогчоо, мөн зөвлөхүүдээ хэвээр нь авч үлдэх шийдвэр гаргасан байна. Тэрбээр УИХ-ын дээрх шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандахаар болжээ.

Хотын даргыг шүүхэд хандах хэмжээнд жин дарах нөлөөллийг үзүүлж байгаа орлогч нарыг нь танилцуулахад, Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Н.Гантөмөр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогчоор Ц.Буяндалай, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Ц.Энхцэнгэл, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Т.Бат-Эрдэнэ, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогчоор С.Очирбат нар ажилладаг юм.
П.Зулаа
Сэтгэгдэл (1)