Д.Дорлигжав хурган дарга нарыг халлаа
2015/01/05

Х.Тэмүүжинтэй тэмцэж байж Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжав газрын дарга нараа чөлөөлнө гэх мэдээлэл байна. Хууль зүйн яам дөрвөн хэлтэс, таван газартай байсан бол цаашид нэг хэлтэс, зургаан газартай ажиллахаар болсон аж. Түүнчлэн   Д.Дорлигжав сайд  газрын дарга нараа албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг он солигдохтой уралдах шахам гаргасан гэнэ. Түүний шийдвэрээр Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Сүнжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Амарзаяа, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нар ажлаасаа чөлөөлөгдөж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    tanid ajliin amjilt husie mundag hun shu ta ter irgenii burtgeliin erunhii gazriin darga gej yu ch medehgui tegsen murtuu ih zantai dandaa hun halj bdag nuhuriig zailuulach uruunduu arhi uaagaad l suuj bdag nuhur ban lee
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
Сонин хачин