100 хүнээр шоу хийхгүй шүү, Та!
2015/01/03

УИХ-ын даргатай шүүх дээр уулзахыг хүссэн М.Наранбаатарыг МҮОНРТ-ийн  Ерөнхий захирлын суудлаас буулгах шийдвэрийг Үндэсний зөвлөл нь өчигдөр хуралдаад гаргажээ. Мөн МҮОНРТ-ийн 700 албан хаагчаас 100-г нь цомхотгохоор болсон байна. Харин М.Наранбаатар сурсан зангаараа энэхүү шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийхдээ өөрийгөө биш цомхотголд өртөх 100 хүний эрх ашиг хайран байна гэлээ. Мэдээж 100 хүний ард 100 айлын амьдрал байгаа хойно, энэ чухал асуудал мөөн. Тэгэхдээ М.Наранбаатар нийтийн эрх ашгаар халхавчлан өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлж бас болохгүй гэдэг асуудал бий. Энэ байгууллагыг 9 жил дархлагдан удирдсан тэрбээр хууль журам зөрчсөн олон арван асуудалтай нэр холбогдсон юм.Сүүлийн байдлаар дэд дарга Ё.Батбаяр, МҮОНТ-ийн дарга Д.Энхтуяа нарыг ажлаас нь халсан. М.Наранбаатарын шийдвэрээр ажлаасаа халагдсан Д.Энхтуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “М.Наранбаатар өөрөө л албан тушаалаа урвуулан ашигласан хүн шүү дээ.  Хуулийн дагуу манай телевизэд байдаг Алтан сан хөмрөг, оюуны эрхийн бүтээлүүдийг компаниудад худалдаж, интернетээр зарах бүх эрхийг нь салбарын захирлуудад мэдэгдэлгүй гэрээ хийсэн байсан. Үүнийг нь би эсэргүүцсэн. Улмаар УИХ-ын дарга болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөл бүгдэд нь хандаж энэ гэрээг зогсоосон.М.Наранбаатар үүнд л хорсож намайг халах тушаал гаргалаа.” гэсэн байсан. Тэрхүү гэрээнийх нь мөнгөн дүнгийн талаар түүнээс тодотгон асуухад “-Мөнгөний хэмжээг би сайн мэдэхгүй байна. Гэрээнд 30,70 хувиар авна гэж заасан байсан. МҮОНРТ-ийн уран бүтээлийн сан хөмрөг гэдэг бол монголчуудын оюуны өмч шүү дээ. Хэн таарсан, найз нөхдөөрөө далимдуулж хүний оюуны сан хөмрөгийг захиран зарцуулах эрх авч болохгүй. Үүнийг би эсэргүүцээд ажилгүй боллоо.Манай байгууллагын хуулийн зөвлөх Оюунбилэг бид хоёр энэ талаар түүнд хэлсэн. Гэтэл “Та нарт хамаагүй. Чи юу мэддэг юм бэ” гэж хуулийн зөвлөхийг хэлээд гэрээ бэлтгэхийг үүрэг болгосон. Гэрээг нь бэлтгэж өгсөн ч хуулийн зөвлөх Оюунбилэг гарын үсэг зураагүй.” гэхчлэн ярьсан нь  М.Наранбаатарыг цэвэр нэгэн биш гэдгийг тодорхой хэмжээнд харуулж байгаа.

М.Наранбаатартай холбоотой мэдээллүүдийг эргэн сануулъя.

-МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг "Ви Эс Эм" гэх нэртэй хувийн компанид бүрэн шилжүүлэн "online" хэлбэрээр борлуулалт хийлгэхээр хууль бус гэрээ хийж, олсон орлогыг 70:30 харьцаагаар хувааж авахаар гэрээ байгуулсан байна. МҮОНРТ-ийн архивын алтан сан хөмрөг нь Монгол Улсын архивын салшгүй нэгэн хэсэг бөгөөд төрийн өмч мөн гэж Олон нийтийн радио телевизийн хуулинд заасан байдаг. Алтанфондын үнэт бүтээлийг хулгайн аргаар хувилан олшруулж, ашиг хонжоо хөөцөлдсөн гэмт үйлдлийг таслан зогсоохоор дуугарсан хүмүүсийг ажлаас нь халсан.

-МҮОНРТ-ийн ажилчдад байр өгч байгаа нэрийдлээр байрны урдьчилгаа хэмээн 30 хувийг нь авч Баянхошууныхаа барилгад хурааж авсан хүмүүсийн мөнгийг оруулж, ажилчдын байрны ихэнхийг өөрийн ах дүү, амраг садандаа хямд үнээр өгчээ. Мөн грашийн нэг давхарыг бүгдийг нь түрээслэж мөнгийг нь хувьдаа авдаг байна. Түүнчлэн ажилчдаасаа зогсоол, граш, СӨХ-ийн мөнгө нэхэж дарамталдаг байна.

 

-Тэрбээр Хүний нөөц хамтын ажиллагааны газрыг Захирлын ажлын албатай нэгтгэж, нүсэр бvтэцтэй 100 гаруй хүнтэй Тамгын газар гэгчийг зохион байгуулсан. Даргаар нь хууль зөрчиж томилогдсон нь 3 шатны шүүхээр нотлогдсон Л.Нинжжамцыг дахин томилсон нь удирдлагын давхардал, хүнд суртлыг багасгах биш улам ихэсгэж, 4 нэгжийн захиралтай биш тусгай хангамжтай 10 гаруй даргыг бий болгосон.

Техник шинэчлэлтийн талаар дорвитой арга хэмжээ авсан, интернетийн, санхүүгийн дотоод сүлжээ байгуулсан гэж ярьдаг боловч сонирхогчийн камерыг ганзагын наймаагаар авчрах, хуучин байсан дотоод сүлжээг устгаж, дахин шинээр тавих зэрэг үрэлгэн ажил хийснээ том ажил болгон ярьдаг гэдгий нь ажилчид нь хэлж байгаа.

-Телевизийн агааржуулалтын асар том байгууламж, торон хашааг нэг л өглөө нүсэр том бетоноор сольж үнэтэй машин унаж, зөвхөн толийг нь сольход 800 мянган төгрөг зарлагаджээ. Түүний тэрхүү үйлдлийг эсэргүүцсэн телевизийн ажилчид 2007 онд өлсгөлөн хүртэл зарлаж байв. Тухайн үед өөрийнх нь эсрэг суулт зарласан хүмүүсийг толгой дараалан ажлаас халж байлаа.

 

-М.Наранбаатарыг  "ММ" агентлагийн захирал С.Батзаяатай хамтарч "Цэвэр агаар сан"-гаас орж ирсэн 28 сая төгрөгийг "ММ" агентлагийн захирал гэсэн тамга тэмдэгтэйгээр авсан хэрнээ нэгэн хувийн компанийн данс руу шилжүүлэн авсан гэх мэдээлэл бий. 28 сая төгрөгийг нэвтрүүлэг, сурталчилгаа явуулах зорилготой телевизийн дансанд орж ирсэн гэж тэр хэлдэг ч, хэрэг дээрээ хувийн хэрэгцээнд зарцуулагдсан гэдэг.

.-Тэрбээр  МҮОНРТ-ийн харуул хамгаалалтын албыг сонгон шалгаруулахдаа  ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнд: МҮОНРТ-ийн харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг "Барбаатар" ХХК-ийг ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй авснаар улсын чухал обьектын харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлэх болсон байна. Тэрбээр хууль зөрчиж тус компанийг сонгосон, харуул хамгаалалтыг даалгасан. Харуул хамгаалалтын албанд уг нь 18 хүн ажиллах ёстой юм байна. Гэтэл төсвийн мөнгийг хувьдаа халааслахын тулд 18 хүн биш бүр 59 хүн ажилладаг мэтээр цалин олгож сар бүр 47 сая төгрөгийг хамсаатнуудтайгаа хуваан завшдаг байжээ. "Барбаатар" ХХК-ийг М.Наранбаатар өөрөө байгуулж төрсөн эгчийнхээ хүүхэд болох Б.Өлзийсайхан гэгчийг захирлаар нь томилсон байна. Түүнчлэн өөрийн төрсөн дүү М.Шатарын жолооч байсан Э.Батхуяг, Б.Батжаргал нарыг харуулын албаны даргаар авч өөрийнхөө эзэмшлийн Баянхошууны барилга, нэгдүгээр хорооллын тавилгын үйлдвэрээ мануулж, улсын мөнгөнөөс хулгайлдаг байсан гэх мэдээлэл байна.

- 2013 оны ажлын тайланг нь  судалсан Ажлын хэсгийн дүгнэлтээр М.Наранбаатар захирлыг  40 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргасан байдаг.  Ажлын хэсгийг Үндэсний зөвлөлийн 2014 оны 02-р сарын 27-ны өдрийн 10-р тогтоолоор томилсон бөгөөд  “Боролдойн” гэгдэх С.Мягмар даргалан А.Арман, А.Мөнхбат, Г.Энхбаяр, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм байна. Тэгвэл эдгээр нөхдүүд  МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын ажлыг дүгнээд “…2013 онд Үндэсний зөвлөлийн 34 удаагийн тогтоолоор өгсөн үүрэг даалгавруудыг амжилттай бүрэн биелүүлж ажилласан. …Тус онд байгууллагын төсөв, санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан нийт 140 ажил хийхээр төлөвлөж биелэлт 90 хувь буюу МашСайн /А/ үнэлгээтэй гарсан байна.” гэж дүгнээд 40 саяар шагнахаар шийдсэн аж. Харин Зөвлөлийн зарим гишүүд буюу  Д.Сосорбарам, Д.Цэнддоо нар түүнийг 40 саяар шагнуулах эрхгүй гэж үзсэн байдаг. Жилд таван сая төгрөгийн цалин авдаг МҮОНРТ-ийн сэтгүүлчийн бүхэл бүтэн 8 жилийн цалинтай тэнцэх мөнгөөр түүнийг шагнана гэдэг бодит байдалд нийцэхгүй гэдэг шүүмж дагаж ирсэн юм.

 

Б.Сар

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • todorhoi.
    z.enkboldiin zahialagt niitlel bna.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин
    энхтуяагийн төрсөн эцэг Доржзовд нь Намбаярын Энхбаярын хувийн зөвлөх, МАХН-ын ахмад үнэнч гишүүн, Н.Энхбаярын дотно шадар хүн, мөн нэг ах Энхбат нь Энхбаярын намын гишүүн, идэвхтэй үнэнч ажилтан нь юм шүү, энэ баримтыг бараг бүх хүн мэднэ. Энхтуяа нь төрсөн ах Д.Энхболддоо гэр бүлийн киноны тендер өгч хувааж мөнгө идсэн, Өмнөговь аймгаас кино хийнэ гэж төрсөн ах Д.Энхтөр, Д.Энхболд нартайгаа хамт тус бүр таван сая төгрөг монголын ҮОНТ-ийн нэрээр завшсан гэсэн. Энхтуяа УИХ-аас хөөгдөж гарсан байдаг, шалтгаан нь төрсөн ах Д.Энхтөртэйгээ хамт нэг хэлтэст ажиллаж ашиг сонирхлын зөрчилд орсон, дур мэдэж олон хүн ажлаас халсан гэдгээсээ болсон гэсэн. Одоо бол өөрөө ажлаасаа халагдаж зовлонг нь эдэлж яваа
    2015 оны 01 сарын 04 | Хариулах
  • Zochin
    Enhtuya gedeg chin Enhboldiin hamaatan um chin odoo Ene hun halagdah ni zuv bailgui
    2015 оны 01 сарын 04 | Хариулах
Сонин хачин