Нууц хуралдаан үргэлжилж байна
2014/12/26

Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд оролцож мэдээлэл хийж байна. Улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудал  яригдаж байгаа учраас ийнхүү хаалттай хийж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын дарга үдээс өмнөх чуулган завсарлах үеэр “14 цагийн хуралдаа ирэхдээ гишүүд гар утас, электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг хүсье. Тэмдэглэл хийх бол тийм дэвтрийг нууцын эрхлэгчээсээ аваад хуралдааны дараа буцааж өгнө шүү” хэмээжээ.  Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд интернэт сүлжээг хүртэл түр хугацаагаар хаасан байна.

П.Зул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин