Баяртай Д.Баярсайхаан!
2014/12/26

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан гэж нэг дархлагдсан нөхөртэй холбоотой хууль журам зөрчсөн олон асуудлын талаар өмнө нь дуулгаж байсан билээ. УИХ-аас шууд томилдог энэхүү албан тушаалыг найм, есөн жил эзэгнэж төдийгөөс өдийг хүрснийх нь ард улстөрийн ар нөмөр нөөлөг болсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ах нь байж ирсэн. Тэгвэл энэ удаад тэр яах аргагүй явлаа. Тиймээс түүнд баяртай гэж хэлье. Тэгэхдээ албан тушаалаас буулаа гээд түүнтэй холбоотой асуудлууд арилж балрах уу гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс тэр яагаад асуудалд холбогдож ирснийг тодотгох нь цагаа олсон хэрэг болов уу.  

Д.Баярсайхан 1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг шалан дээр унагааж, дэвсэлсэн Анодын хэрэгт оролцоо өндөртэй нэгэн гэгдэж ирсэн.  “Анод”-ын асуудалтай холбоотой түүнд холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосны ард улстөрийн нөлөөлөл байлаа гэж харагсад байсан нь хардлага төдий хэрэг биш болов уу.  Түүнийг энэ хэргээс мултарсны дараа  "Анод" банкны хувь­цаа эзэмшигчдийн түр хорооны тэргүүн Т.Жигмэддагва “-Хэргээс өөрийгөө цэвэрлэчихсэн. Яагаав, Д.Лүндээжанцангийн дүү шүү дээ. Улс төрийн хамгаалалттай учраас үлдэж байна. Энэ Д.Баярсайхан уг нь  хариуцлагаа үүрээд гарах ёстой байсан. Гэтэл оны өмнөхөн прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна лээ. Би тэрийг нь мэдээгүй байсан. Хуулийнхантай ярьж тохироод чимээгүйхэн өөрийгөө цэвэрлэчихсэн байгаа юм. Тэр надад "Би ажлаа өгчихөөд чамтай нэг үзэж тарнаа. Чи харж байгаарай" гэж хэлж байсан хүн шүү. Одоо бид Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг хүчингүй болгуулна. Шүүхэд хандана. Бид гэм хорынхоо хохирлыг иргэний журмаар хөөцөлдөнө. Шат дарааллаар явж байгаа. Санхүүгийн хорооны тогтоолыг хяналтын зөвлөл нь дэмжсэн асуудал бий. Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд ажиллаж байгаа хүн бусдыг ингэж занаж болдог юм уу. Гайхалтай юм болсон. Уг нь би танай зөвлөл хэзээ ажиллах вэ л гэж асуух гэж очсон шүү дээ. Хэрэгт холбогдолгүй болчихоор нь шүүх хуралд гэрчээр дуудсан байдаг. Гэтэл эмнэлэгт байна гээд ирээгүй.” хэмээн ярьсан байдаг юм.

Тэгэхээр хохирогчид түүнийг яагаад буруутан гэж хараад байдаг вэ гэдгийг тодотгох үүднээс баримтуудыг дурдах хэрэгтэй юм. Д.Баярсайхан  СЗХ-ны даргын хувиар Анодыг нээлттэй хувьцаат компани болгох 100,122, 199 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан байдаг. 100 дугаар тогтоолыг гаргахдаа “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заасан байдаг ч, удалгүй тэрхүү тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулан 122 дугаар тогтоол гээчийг үйлдэхдээ  “Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байдаг. Уг нь тэрээр тогтоол үйлдэж, зөвшөөрөл олгох ёсгүй байсан. Учир нь Анод банкийг  хуурамч хувьцаа гарган, ард иргэдийг мэхлэх гээд байгааг тэр мэдэж байсан. Яагаад гэхээр Анод банк дампуурахаас 6 сарын өмнө БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүүд хаягласан албан тоотыг СЗХ-ны даргын хувиар хоёр нүдээрээ харсан гэдгийг нь хэлэх эх сурвалжууд байдаг. Ер нь бол Анодынхон “Шенань” банктай хэлэлцээ хийгээгүй биш хийсэн байдаг. Гэвч тус банкны зүгээс  2008 оны хавар “Дэлхийн санхүүгийн хямрал болж байна. Бидний эзэмшил солигдож байна. Тиймээс энэ асуудлыг  хойшлуулъя”  гэх байр суурийг илэрхийлж байж. Нэг ёсондоо манай зүгээс тавьсан саналд татгалзсан хариуг боловсноор өгөөд байхад нь манайхан үүгээрээ баахан асуудал дэгдээж, нэр сүрийг нь барьж гүйгээд байсан нь Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас албан бичиг гаргахад хүргэсэн байдаг.

 Тэр албан бичигт нь:  БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2008 оны тавдугаар сарын 19-нд ММ6 149/2008 тоотоор Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү танаа: Монголын Анод банкны IPO болон Капитал increase-ийн талаархи БНСУ-ын "Шенань банк"-ны байр суурийг уламжилъя.

2008 оны тавдугаар сарын 19-23-ны хооронд явагдах Анод банкны IPO болон Капитал increase-ийн тендерийг хариуцаж буй "Си Си Пи" компани нь өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНСУ-ын "Шенань банк" болон өөрийн түншээрээ дамжуулан 4900000 ширхэг хувьцааг худалдан авна гэсэн мэдээлэл өгсөн нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд тус банк, түүний түнш тендерт оролцох бодолгүй гэдгээ манай ЭСЯ-нд албан ёсоор мэдэгдсэн.

 Иймээс дээрх компанийн мэдээлэлд итгэсэн IPO болон paid-ийн капитал increase-ийн тендерт оролцох гэж байгаа хөрөнгө оруулагчдыг болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд холбогдох Үнэт цаасны компаниудад үнэн бодит мэдээллийг зарлан залруулахыг хүсьө." Хувийг Монгол Банк, Сангийн яаманд хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж, Монгол Банк, Сангийн яаманд хүргэгдсэн эл албан бичиг Санхүүгийн Зохицуулах Хороонд ч хүргэгдсэн байдаг.

 Тэгсэн ч Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан гэхчлэн холбогдох байгууллагын нөхдүүд эл албан бичгийг мэдсээр байж мэдээгүй царай гарган, Анодын хувьцаа гаргах үйл ажиллагааг хууль  журам зөрчин зөвшөөрсөн байдаг.  Тэрдундаа Д.Баярсайхан  хэд хэдэн удаагийн тогтоол үйлдэж зөвшөөрөл олгоогүй бол мянга гаруй иргэн хохирч үлдэхгүй байж болох байсан байдаг. Тэгэхээр ийм л нэг бараан асуудлуудтай хүн сая нэг суудлаасаа буулаа даа.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • horshoonii gishuun oldoh..
    yamar ch baisan ene zaluugiin ued munguu hiisen hadgalamj zeeliin horshoo odoo boltol heviin ajillaj baigaa talarhaj yavdag.odoo burhanaas guih gants husel shine darga garaad irlee.munguu hadgaluuldag horshoo mine bitgii dampuuraasai gej l zalbirmaar bn.ene zaluug zuragtaar garah bolgond zalbirdag baij bilee...
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
Сонин хачин