Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүх нарын 10-аад хүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж байгаа билээ. Эдгээр хүмүүсийг Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдэд хямд нүүрс нийлүүлэх “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан хэрэгт гар бие оролцсон хэмээн шалгаад буй. Тус хэрэгт холбогдогчдын нэг М.Тулга өчигдөр эрүүл мэндийн байдлаас үүдэн батлан даалтад гарсан гэх мэдээлэл байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүнийх нь хувиар туслахаар ажиллаж байсан түүнийг хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулж цагдан хорьсон. Хоригдож байх хугацаандаа “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмчийн магадлагаагаар буцаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт очсон тэрбээр бүтэн таван сарын турш эмнэлгээс салаагүй гэдэг.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Л.Гансүх нарын хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хэргийг прокурорт шилжүүлсэн гэнэ. Харин орон даяар энэхүү хэрэгт эрэн сурвалжлагдаж буй Л.Гансүхийн туслах Л.Эрдэнэбулганд холбогдох хэргийг тусгаарласан гэх мэдээлэл байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна