Үргэлж үндэсэрхэг
Үндэсний дээлний сүүлийн үеийн загварыг ёоз дүүзээр нь, өнгө дизайнераар нь өмсөх болсон Ичинхорлоо алтан сарнайг цагаан даашинзаар гоёж өөгүй сайханаар нөхрөө гоёсон юм. Гял цал болсон өнгө өнгийн даашинзыг бодвол үндэсний урт даашинзаар гоёсон нь бүхнээс онцгойрлоо. Ямар ч үндэсний хувцас өмсөхөд Ичкод зонино гэж ванлий шүү.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол улсын үндэсний бахархалт шувуугаар Шонхорыг тодруулсан билээ. Тэгвэл Алтан сарнайн хүндэт зочин болсон Шонхор шувууг “Хар сарнай”-гийн Амараа залж, нээлтийн үйл ажиллагаанд оролцон цугласан олныг хөгжөөсөн юм.

Өглөө хөтөлбөрийн Гэрлээ халамжит ханьтайгаа
Энд тэндхийн шинэ жилийн тэмдэглэлт арга хэмжээнүүдийг дамжин хөтлөөд амрах ч завгүй оны сүүлчийг өнгөрөөсөн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Гэрлээ “Алтан сарнай” наадамд нөхрийнхөө хамт хүрэлцэн ирсэн нь энэ. Түүний нөхөр Тэмүүлэн гэх насаар чацуу нуруулаг бор энэ залуу TV5 телевизэд анхны Олимпийн наадмыг шууд дамжуулж олонд хүргэж байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 2011 онд “JCI Монгол” байгууллагын ерөнхийлөгч болж байсан тэрээр одоогоор хувийн бизнес эрхэлж, эхнэрийнхээ ар талыг бүрэн хариуцдаг гэнэ билээ.

Би ч Шараваа ахаас дутахгүй шүү
Гавьяат тамирчин Шаравжамц МАН-ын галзуу улаан фэн, ганц өндөр хамгаалагч нь. Алтан сарнай наадмын зочдоос хамгийн, хамгийн өндрийг шалгаруулбал “Би Шараваа ахын дараа орно шүү” гэж сануулах мэт Шадар сайд Энхболдын хүү гүйж ирэн хамтдаа патиараа даруулсан нь тун содон агшин байв. Ялимгүй намдахаар нь өсгийгөө өргөн байж ийн зургаа авахуулсан юм.

М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна