
Дарга хэвээрээ үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа Р.Эрдэнэбүрэнд холбогдох асуудал гараад байна. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газрын үед БХБ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс 301 тэрбум төгрөгийн зээл банкуудаас салгах ажилд гар бие оролцсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Тодруулбал, Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174,7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125,4 тэрбум төгрөг, нийт 301,6 тэрбум төгрөгийн зээлийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авч байжээ.
Гэтэл төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд 301,6 тэрбумын төгрөгийн тайлангаа тавиагүй гэнэ. Тэгчихээд дахиад төрийн нарийн бичгийн даргын алба руу хараад байгаад нь МАН-ынхан ууртай байгаа аж.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (4)